"Ахаа ойрд Жимин нэг л сонин байгаа " гэх Тэхёний асуулт Жиний сонирхолыг татав . "Жимин гэхээр чинь нөгөө чиний багийн найз биздээ " гэхэд нь "Тиймээ тэр мөн манай Жимин уул нь юм болвол үдэшлэг интэр гээд л зугаацаж явдаг нэгэн гэтэл ойрд нэг л тийм ноомой юу гэмээр ч юм аан тийн хөхүүл хүүхэдтэй ээж шиг " гэхэд Жин түүний харьцуулалтыг сонсоод татаж унтлаа инээв . "Хөхүү-үл хүү-хэдтэй ээжээ " гээд л цонх арчиж байгаа мэт инээдээрээ инээхэд нь Тэхён ч инээхгүй байж чадсангүй . Тэхён Жин хоёр бол ах дүүс . Тэр хоёр хоорондоо нийт 3 насны зөрөөтэй ч найзууд шиг харьцаатай . Дээрээс нь хоёулаа моделуудаас ч царайлаг болохоор царайлагыхан , царайлаг генүүд , грекийн бурхадууд гээд л олон олон хочуудтай . Жин их сургуулиа аль хэдийнэ төгсөөд одоо мөрдөгчөөр ажилдаг . Хүмүүс түүний царайлаг царай сайхан занд нь хууртан сайн мөрдөгч биш байх гэж басдаг ч харин ч эсэргээрээ ажилаа хэн хүнээс илүү сайн хийдэг нэгэн . Бусдын түүнийг бассан бодол түүнд харин ч боломж өгдөг . Түүнийг басан нээх тоохгүй байх үед нь араар нь ажилж нилээд их гэмт хэргийг шийдэж гэмт хэрэгтэнгүүдийг барьсан . "Гэхдээ тэр Жимин чинь надад яагаад ч юм таалагддаггүй " гэж Жин хэлэхэд Тэхён юу хэлэх гээд байгааг нь ойлгосон бололтой "Аан түүний тэр зангыг нь та яриад байгаан байн тэ " гэхэд нь толгой тохив . "Жимин бага байхын л нэг юмыг хүссэн бол авж байж санаа нь амардаг тиймдээ ч өөрийнхөө хүссэнээ авахын тулд юуг ч хийж чадах нэгэн тийм болохоор би нэг охинд санаа зовоод байна " гэв . "Нэг охин гэнээ " гэж Жин гайхан асуутал "Сүүлд Жимин Жиёон гэдэг охины араас нь гүйгээд л бэлэг сэлд болоод бөөн юм болсон ч тэр охин нь Жиминтэй үерхээгүй " гэхэд нь Жин шууд л хажуунаас нь " Хүлээгээрэй Жиёон гэдэг чинь нөгөө алга болсон охин мөн үү " гэв . "Тиймээ тийм болохоор л би таньтай түүний тухай ярих гэсийн надад түүний Жиёоныг яаж хардаг байсан харц ерөөсөө нэг л муухай жихүүдэс төрүүлдэг байсан харин одоо тэр Жиёон гэх охин алга болчихлоо дээрээс нь Жимин юм л болвол гэрлүүгээ тэмүүлээд л нэг л сэжигтэй байна " гэх Тэхёний яриа аль альнийг нь дуугаа хураахад хүргэв . Тэхён хэсэг хугацааны дараа яриагаа ахин үргэлжлүүлж "Ахаа та Жиминий гэрт нэгжлэг хийж болохгүй гэж үү " гэхэд нь Жин " Ямар ч шалтгаангүй тэдний гэрт нэвтрэж болохгүй зүгээр л таамгаар тэдний гэрийг нэгжих зөвшөөрөл өгөхгүй болохоор ядаж жоохон ч болтугай сэжүүр бидэнд хэрэгтэй " гэв . Ямар нэгэн арга шийдэлд хүрэх гэсээрээн байтал нар жаргаж орой болов . "Ингэхэд Тэхёнаа чи яагаад тэр охинд ингэж их санаа зовоод байгаан би ч яахав миний ажил болохоор харин чи яагаад ?" гэж асуутал Тэхён түүнийг ингэж асууна гэж таамгалсан бололтой "Би Жиёонд биш Жиминд санаа зовсондоо л ийм зүйл хийж байна бүүр илүү муу зүйл хийлгэхгүй гэсэндээ л ингэж байна " гээд доош харан түүний үс нүдийг нь халхалав . "Тэхёнаа одоо амарья орой болчихож сайн амарвал толгой сайн ажилна эхлээд унтаж амраад маргааш ахиж сэжүүр хайя " гэхэд нь эсэргүүцмээр байсан ч яах аргагүй ядарж толгой нь сайн ажиллахгүй байгаа болохоор түүний үгэнд орж амарлаа . Харин тэр үед Жиёон Жимин хоёр аль хэдийнэ унтаж байсан ч Жиёон нэг эмэгтэйн орилох дуунаас болж сэрэв . "Жиминаа Жиминаа сэрэлдээ би айгаад байна Жиминаа " гэж түүний сэгсэрэхэд нойрмог Жимин арай хийн сэрээд Жиёоны айсан царайг харан санаа нь зовж "Яасан бэ юу болсон " гэхэд нь "Би түрүүн нэг эмэгтэйн орилох дууг сонсоод зоорьноос л сонсогдох шиг болсон " гэж Жиёон хэлэхэд Жиминий царай бараасан ч тэрнийг нь Жиёон харсангүй . "Би үзчээд ирье за " гэж Жимин хэлэхэд Жиёон гарнаас нь бариад "Болгоомжтой байгаарай Жиминаа " гэлээ . Жимин доош шалгахаар яваад цаг гаруй болж Жиёоны санаа зовно . Хэрвээ хөл нь зүгээр байсан бол араас нь аль хэдийн буучихсан байгаа ч нэгэнт хөл нь ийм болсон хойно хүлээж суухаас өөр зүйл хийж үнэхээр чадсангүй . Тэгтэл Жимин өрөөнд орж иртэл түүний хумсны завсар улаан өнгөтэй болсон байсныг анзаарав . "Жиминаа чи зүгээр үү ямар их удваа " гэхэд нь "Харин гадаа л нэг эмэгтэй орилоод байсан байна тэр эмэгтэйг явуулах гээд удчихлаа" гэхэд нь ахин асуулт асуусан нь "Чиний хумс нээрээ яагаад улаан өнгөтэй байгаан " гэхэд " Аан орой хоол хийж байгаад гараа сайн угаахаа мартчихаж арай бол махны цуснаас нь л болоо биз за за одоо унтаж амарья " гээд шууд л хажууд нь хэвтээд Жиёоныг өөрлүүгээ татан тэврэлдэн унтав . Гэвч Жиёон нэг чухал зүйлийг санаагүй бөгөөд тэр нь тэд тэр орой ямар ч махтай хоол хийгээгүй юм .
.
.
.
За ямар байсан бээ сэтгэгдлээ үлдээнэ шүү хөөш тэгээд үлдээхгүй явчихвааа
YOU ARE READING
Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]
Mystery / ThrillerЧи нэг л өдөр ямар ч ой санамжгүй юу ч мэдэхгүй сэрвэл яах вэ ? Хамгийн гол нь нэг залуу чамайг хажуудаа үргэлж байлгаад чиний нөхөр гээд байвал яах байсан бэ ? Тэр залууг Пак Жимин гэдэг . Харин чамайг Жиёон гэдэг . Миний сонирхолыг татаж байгаа го...