Нэг

1.2K 53 0
                                    


Сүйх тэрэг зам уруудан машин зам луу хурдтайгаар доошлоно.  Жолоодлогогүй жолоодох ч хүсэлгүй нэгэн түүнд суужээ.

Нар тэнгэрийн хаяа руу дөхөж бас нэгэн ажлын өдрүүд дуусахтай зэрэгцэн нэгэн бүсгүй гэрийн зүг явж байгаа байх гэлтэй нэг гартаа тор дүүрэн хүнс барьсаар машин зам дагуу алхан цэцгийн дэлгүүрийн өмнүүр өнгөрөхдөө дээрээс нь хүчтэйгээр уруудах тэргэнцэрийг олж харан хар хурдаараа гүйж машин замруу орохоос нь өмнө амжин тэргэнцэрэээс татан зогсоов.

Бүсгүй амьсгаадсаар "Чи зүгээр үү? Ойрхон байлаа шүү"

гэхэд залуу түүнлүү бухимдангуй бас цөхөрсөн хоолойгоор "ЯАГААД НАДАД ТУСЛААААВ
ТООЛГҮЙ ӨНГӨРСӨН БОЛ БОЛОХ БАЙСАН ЮМ?"

гэж орилоход бүсгүй гайхан зогсоход

өнөөх тэргэнцэртэй залуу хажуугаар нь уурласан хэвээр өнгөрөхдөө
"Ахиж хэн нэгний хэрэгт оролцож гай удах хэрэггүй" гэж хатуухан хэлээд түүнийг орхин явав.

Бүсгүй залууг гайхан учир битүүлэг  түүний үйлдэлд гацаж орхив удалгүй түүнийг харахаар эргэтэл залуу аль хэдийн бүсгүйн хараа хүрэх газраас холдсон байлаа. Бүсгүй эргэн тойрноо харцаараа хичнээн нэгжиж хайгаад ч залууг эс олно. 

Тэр гэнэт цагийн ажил хайх ёстойгоо санан зарын сонин аваад гэрлүүгээ удаанаар алхлана. Түүний гэр цэцгийн дэлгүүрээс холгүй тул удалгүй гэртээ ирэв.

Хаалгаар ормогц буйдан бичгийн ширээ жижиг гал тогоо бүсгүйн хувцасаа хийсэн байх хэдэн тээшээс өөр зүйлгүй ч нэг хүн амьдрахад хангалттай болов уу гэмээр  өрөө түүнийг угтана. Энэ өрөөнд залуу бүсгүй нэг намар нэг өвөл нэг хаврыг өнгөрөөж дахин нэг намартай золгож байна.

Гэртээ ирмэгцээ сонингоосоо "дэлгүүрт туслах ажилтан авна " гэсэн зарыг хараад сонинд үлдээсэн дугаарлуу залгалаа.

Бүсгүй: Байна уу? Зарын дагуу ярьж байна. Цагийн ажилтан авна гэсэн үү?

Залуу:"Аа сайн байна уу? Тиймээ, туслах ажилтан авна гэж зар өгсөн та маргааш ирээд уулзаж болох уу би танд хаягаа өгье"

Түүний хоолой үнэхээр цээлхэн бас намуухан юм.

Бүсгүй "Заа ойлголоо би өглөө очьё доо. Баяртай"

Утас тасарч өрөөнд дахин чимээгүй айлчлана.

    

    ...Бүсгүйг оройн хоолоо идэж суухад нь түүний ээжээс дуудлага ирэв.
Аман дахь хоолоо бүгдийг нь хахаж цацан залгиад утсаа авав. 

Ээж нь "юу хийж байна даа"

Бүсгүй "Хоолоо идэж байнаа ээжээ, аав та хоёр юу хийж байна"

Ээж нь"бид хоёр саяхан хоолоо идчихээд аав нь зурагт үзэж байна, өнөөдөр сургууль дээр чинь ямархуу байв "

Бүсгүй "бүх юм хэвийн байсаан , лекцэндээ суугаад дараа нь оюутны зөвлөлийн хуралдаа оролцоод шинэ гишүүдээ хүлээж авсан тэгээд гэртээ ирэх замдаа/хэлэх гэсэн үгээ залгин /...
тэгээл гэртээ ирээд хоолоо идэж байна"

Ээж нь " Өө заазаа хоолоо сайн идээд эртхэн унтаарай"

Бүсгүй "За ээжээ одоо унтлаа. Аав та хоёр ч бас сайхан амраарай"

Ээж нь " заа охин минь сайхан амраарай"

    Ийн ээжтэйгээ ярьсны дараа бүсгүй хоолны ширээн дээр шанаагаа тулан суух ба хоёр хацрыг нь дагах урт хар үс аягатай ус руу дүрэгдэхийг ч үл анзааран бодолд автжээ. Нүдэнд нь өдрийн залуугын хэлсэн үг, хийхийг хүссэн үйлдэл ширүүн атлаа гомдол цөхрөл тээсэн харц нь харагдаж түүнийг ийнхүү бодоход хүргэв.

Бүсгүй маргааш амралтын өдөр гэдгийг мэдэх ч өглөө дэлгүүр дээр очиж утсаар ярьсан хүнтэйгээ уулзах болсноо бодон сэрүүлгээ тааруулаад унтахаар зэхэв.

Өглөө нүдээ нээхэд цонхны завсараар тусах нарны туяаг хараад багахан инээмсэглэх бүсгүй сэрүүлэгнээсээ түрүүлээд сэрчихжээ. Өмнө нь дандаа л сэрүүлэгээ хэд хэд дуугаргаж байж сэрнэ. Амралтын өдрүүдэд бол үд болтол, босохыг ч мэдэхгүй унтдаг энэ бүсгүй өнөөдөр ийм эрт сэрсэндээ өөрөө ч гайхна.  Ямар нэгэн сайхан зүйл тохиолдох нь уу гэлтэй аз жаргалтайгаар өглөөг угтан шүршүүрт орж өглөөний цайгаа уун гарахаар бэлдэнэ.

Өглөөний 09:00цаг
өнгөрсөн шөнө ажил олгогчтой утсаар ярихдаа уулзахаар товлосон цаг,  бүсгүй цагаасаа 20минутын өмнө ирсэн байв.
Дэлгүүрийн өмнө саравч байх ба түүнд эгнэн  байрласан савтай цэцэгнүүдийн сүрчигнээс тансаг үнэр, нүд гялбам алагласан өнгөнүүд нь бүсгүйн нүүрэнд инээмсэглэл нэмнэ. Дахин цэцгийн дэлгүүрийг ажиглахад дэлгүүрийн урд хэсэг шилэн хоргоор бүрхэгдсэн ба үүгээр нь шинэхэн нарны нүд гялбам туяа цэцэгсийг нэвт гийгүүлнэ.
Хаалга нээх дотогш ороход байшингийн голоор тавцан байх ба түүгээр дүүрэн цэцэг өрөөстэй мөн хана дагуу байрлах лангуун дээр ч гоёмсог цэцэгс таазнаас доошлох мөлхөө ургамал харагдах ба чийг үнэртэх нь саяхан усласан болохыг илтгэнэ бүсгүйг ийн орчинг ажиглан зогсоход лангууны цаанаас өндөрдүү өргөн мөр  яаж ч харсан "царайлаг юмаа" гэж дуу алдам залуу эелдэгээр инээмсэглэн бүсгүйгээс Өглөөний мэндийг асуув?
Бүсгүй " Баярлалаа танд ч бас өглөөний мэнд?  би нөгөө утсаар ярьсан хүн байна"
Гэж угсруулан хэлээд залуу руу ширтэхэд залуу хариуд нь инээмсэглэн " та цагаасаа өмнө ирлээ шүү, хоёулаа эхлээд танилцья "

Бүсгүй "намайг У Она гэдэг"

Сүйх тэрэгтэй ханхүүWhere stories live. Discover now