Ес

377 38 1
                                    




      Яагаад ч юм Жонгүүг тэр өдрөөс хойш өмнөх шигээ Онаг харах болгондоо уурлаж хөмсөг зангидсан ширүүн харцаар харахаа больсон байлаа.  Хааяадаа бүр яриа өдөж,
оройн хоолоо идэх болсныг нь ч сануулна. Энэ бүхэн тэр оройны өөрт нь харагдсан Онагаас л болсон биз. Бас Тэхёний гэрлүүгээ явахаасаа өмнө "тэр бүсгүй чамд сайн байх" гэж хэлсэн үг ч мөн нөлөөлсөн гэхэд хэлсдэхгүй.

  Өвлийн  амралт дөхсөн болохоор  хичээл нь илүү ачаалалтай болож бие даалт, шалгалтууд гээд толгой өндийх завгүйн дээр ажлаа хийж энэ бүхнийг зэрэг хийнэ гэдэг үнэхээр хэцүү байсан ч өглөө ажилаа хийж өдөр болтол сургууль дээрээ хичээлдээ суугаад өдөр ахиад л ажил дээрээ орой болтол ажиллаад орой гэртээ очоод шалгалтандаа бэлдэж бие даалтаа хийгээд шөнийн 3-4цаг л унтаж амжина. 

     Тэр хэтэрхий их ядарчээ, нүднийх нь доогуур хөх зураас татаж хоол идэх ажилаа хийх зуураа ч ном уншиж ямар нэгэн юм цээжлэж байгаа бололтой амандаа бувтнана.  Жонгүүг түүний энэ байдлыг сүүлийн 2долоо хоног ажиглаж байна. Ингэж байгаад ядраад ухаан алдах вий гэж битүүхэндээ санаа нь зовиноно.
   

     Өмнөх өдрүүд шиг л завгүй өдөр хичээлээ дуусгаад ажил руугаа явах замд нь гэдэс нь дугарч өлсөж байгааг нь сануулахад ойролцоох дэлгүүрээс бургер аваал ажил руугаа орон хийх ёстой бүх зүйлээ хийчихээд түр амрах зуураа дэлгүүрийн өмнөх саравчинд суунгаа авсан бургерээ задлан амаа олохгүй идээд сууж байхад өвөр дээр нь савтай ус унахад гайхан өндийн харвал хажуул нь Жонгүүг ирчихсэн
-наад усаа уу, хахаж үхлээ чи бас наад нүүрэн дээрх наалдсан юмаа аваач заваан гэдэг нь
ийн хэлээд тэргэнцэртэйгээ буцан дэлгүүр лүү орлоо.

Энэ үйлдэл нь Онад хэтэрхий гэнэтийн бас гайхширал төрүүлэм байсанд түүний араас харсаар хоцров.

Өнөөдөр ням гараг учир өглөөний цайны дараа Согжин цэцэг авахаар явж Она Жонгүүг нар дэлгүүрээ харан үлдлээ.

.....Өдрийн хоолны дараа бүсгүй танхим дахь ширээн дээр сууж байгаад унтаад өгчээ. Түүний мөрөнд хэн нэгэн хүрэхэд цочин сэрээд Жонгүүгийг олж харав. Загнах болов уу гэж бодон хурдхан шиг сандлаасаа босоод түүнлүү гэм хийсэн хүүхэд шиг л харцаа өргөж ч чадахгүй дэмий л хуруугаараа оролдон шал ширтэнэ. Жонгүүг хоолойгоо зассаар
-миний өрөөнд очоод унт,
би дэлгүүрээ хараж байя
-юу зүгээрээ хэрэггүйдээ
-тэгвэл боль
-үгүй ээ би унтанаа, жоохон жоохон л унтчихья

Сүйх тэрэгтэй ханхүүWhere stories live. Discover now