Арав

375 37 0
                                    




  ...Цаг хэдийн өдрийн 15:00цаг болсон ч Она ирэхгүй байгаад Жонгүүг гайхана. Өдийд уг нь аль эрт ирчихсэн байдаг хүн өнөөдөр алга. Ахаасаа асуухыг хүссэн ч бага зэрэг санаа зовон үл асуусаар хаалга ширтэн 2цаг суусан учраас тэвчээр нь алдагдав бололтой ширээний ард суух Согжины дэргэд очоод
-тэр хэн ч билээ ажилтан чинь хааччихсан юм, өрөөгөө цэвэрлүүлмээр байна/худлаа ярьж байгаагаа мэдэгдэхгүйн тулд нүдрүү нь харалгүй ийн асуулаа/
-Она юу, өглөө эрт ирээд надаас энэ сарынхаа цалингаа аваад гэрлүүгээ явчихсан шдээ
-Юу.../нүд нь томрох/ бүр үү арай надаас болоод явчихаж байгаа юм уу?
-үгүй дээ, тайвшир/Жонгүүгийг шоолон инээх/ гэрт нь ажил гарсан гэсэн бас өчигдөрийн энд ирсэн залуутай хамт машинаар явж байсан
Дөнгөж саяхан л айж сандарснаасаа болоод аяганаасаа гарах шахаж байсан нүд эрс өөрчлөгдөнө уурлачихсан хүүхэд шиг болсноо хурдхан шиг л өөрөөрүүгээ явчих нь тэр.


   ...-та нээрэн хичээлээсээ чөлөө авсан юм уу
-тиймээ, авчихсан намайг сайн оюутан юм чинь бүр хоёр өдрийн чөлөө авсан ч болно гэсэн шүү
/ярзайтлаа инээх/
-тэгвэл ашгүй дээ, санаа зовж байсан юм

Тэд хэдэн цаг явсны дараа Бусанд ирэх нь тэр. Она гэрлүүгээ гүйх шахам л хурдлан ороод аав ээжтэйгээ мэндлэж байх хооронд Хусог араас
нь орж ирсэн байлаа.
-сайн байцгаана уу?
-сайн, сайн байна уу? тийшээ сууцгаа/зочны өрөөнд оруулах/
Зочны өрөөнд хүмүүсийн цай уух чимээнээс өөр чимээ үл сонсогдсонд энэ бүхнийг Онагын аав эвдэн
-тэгэхээр энэ хүү чинь манай хүргэн үү?
/Она ууж байсан цайндаа хахаж цацан нүд нь томроод/
-юу вэ аав аа, юугаа яриад байгаа юм бэ? тийм биш зүгээр намайг хүргэж өгөх гээд хамт ирсэн юм
-миний охион чи одоо ямар жоохон хүүхэд биш дээ аав ээжээсээ юунд нь ичдэг юм
/нөхрийнхөө хэлсэн үгэнд хачирлаж ийн хэлээд ээж нь баясгалантайгаар инээнэ/
-ээж ээ, та бас яагаад байгаа юм бэ? бид хоёр тийм харилцаатай биш ээ/хошуугаа унжуулан аав ээжрүүгээ ээлжлэн харах/
Энэ бүх яриаг Хусог тийм ч хүндээр тусгаж авахгүй байгаа бололтой доошоо хараж  инээмсэглэхээс өөр зүйл хийсэнгүй.
Тэд хэсэг ярилцсаны эцэст өөр өрөө рүү орлоо. Өрөөнд орж бүсгүй тахилын ширээний өмнө хэд хэд мөргөж ширээн дээрх хундаганд архи дүүргэж тавиад жаазтай зураг руу гуниг дүүрэн харцаар ширтэнэ. Аав ээж нь түрүүлээд өрөөг орхин гарахад Хусог ч түүнийг ганцааранг нь байлгах хэрэгтэйг ойлгон тэдний араас гарлаа.

Хэсэг хугацааны дараа өрөөний хаалга онгойх чимээ дуулдаж дотроос нь бага зэрэг улайж бүлцийсэн нүдтэй бүсгүй гараж ирэн ширээнд суух тэдэнтэй нэгдлээ. Ширээнд суух хүмүүсийн чимээгүй байдлыг бүсгүйн аав эвдэн
-та хоёр хоноод явна биз дээ, чиний ор чинь овоо том юм чинь та хоёр өлхөн багтчихна
-ааваа аа!/Она гэнэт орилох/
-яасан бэ? чи чинь хүн цочиочих юм аа
-та одоо дэмий юм яриад! бид хоёр хонохгүй ээ, маргааш чухал шалгалт өгнө
-ээ, тийм үү миний хүү ч гэсэн шалгалттай хэрэг үү?
Аав нь ихэд сонирхосон байртай Хусогруу найдлага тээсээр харна
-би уг нь маргааш ч бас нээх чухал хичээл байхгүй л дээ
-тэгвэл хоночихоод л явж болох юм байна шүү дээ
Энэ удаад ээж нь ийн хэлэхэд Онагын нүд бүлтрэхэнүү л гэлтэй томроод ширээгээ цохин босож ирээд
-ааваа ээжээ ер нь хэн та хоёрын хүүхэд юм, би чухал шалгалттай боломжгүй гээд байхад би хамаагүй юу та хоёрт айн тэгвэл Хусог ахыг энд үлдээчих би лав өнөөдөр буцна!
-үгүй ер, энэ охиныг хараад байгаарай энэ нүд ам нь барьж идэхнэ, өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулж байх шив, аяар гэм!
/аав нь бага зэрэг инээмсэглэн хэлсэнд охиноос нь бусад хүмүүс ч мөн инээнэ/
-та хоёроос л болж байхгүй юу,  янз бүрийн юм яриад л, хурдхан шиг хоолоо идчихээд явлаа
-яаж уурлаж байсан ч хоолоо идэхээ мартахгүй шүү, ээж нь одоохон хоолоо хийгээдхий та нар хоёр зочиноо уйдаалгүй байж байгаарай

Сүйх тэрэгтэй ханхүүWhere stories live. Discover now