Согжин Онаг гэрлүү нь явуулаад эргэн дэлгүүртээ орж ирэн цаад өрөөнөөс Жонгүүгийг дуудлаа. Жонгүүг ч удалгүй өрөөнөөсөө гаран Согжины өмнө ирэв.
-яасан?
-би өглөө дэлгүүрийн гадаа Онаг уйлчихсан сууж байхыг харсан, тэгээд тэрэнтэй ярилцсан тэр надад бүгдийг нь хэлсэн
-тэгээд
-тэгээд үү? чамайг яагаад түүнийг явуулахыг хүсээд байгааг мэдмээр байна
-би зүгээр түүнд дургүй
-Жонгүүг аа, чи жоохон хүүхэд биш дургүй байлаа гээд тэр хүндээ тэгэж хандаж болохгүй ойлгов уу? би дахиж чамайг тэр эмэгтэйг энэ газраас яв гэж муухай аашлахыг чинь хармааргүй л байна шүү.
-хичээе ээ, угаасаа энэ газар танийх шүү дээ хэнийг байлгах аа та л шийднэ би биш тийм биз дээ?
-тиймээ, би л шийднэ тиймээс миний ажилтанг өөрийн дураар хөөж туухаа больж үз!
/Жонгүүг энэ үгэнд нь хариулт болгон бага зэрэг толгой дохисонд Согжин цааш эргэн ажилаа үргэлжлүүлнэ/Тэр өдөр үдээс хойш гэртээ тайван амраад маргааш өглөө нь Жонгүүгтэй таарахаас бага зэрэг сандран ажилдаа очсон ч түүнтэй тааралгүй байсаар өглөөний цэвэрлэгээгээ дуусгахтай зэрэгцэн Согжин түүнд өглөөний цай бэлдэж өгөөд хичээлд нь үдлээ.
Хичээлээсээ тараад ажлынхаа өмнө ирээд дотогшоо харвал шилэн хоргоны цаанаас Жонгүүг харагдсан ч бүсгүй зоригтойгоор хаалгыг татан дотогш орлоо. Учир нь Она хичээлийн туршид түүний талаар бодож эцэст нь зүгээр тоохгүй байхаар болсон тул ийн зорьмог байгаа аж.
Ороод Жонгүүгт мэндэлсэн болж бага зэрэг бөхийгөөд хувцасаа солихоор цаашлан жижиг өрөө рүү орлоо. Өрөөнөөс хувцасаа солин гараж ирэхдээ зэрэгцэн Жонгүүг өмнө нь хүрээд ирэв
-яасан ахиад хөөх гэж байна уу?
-энэ удаад хөөхгүй ээ, харин чи өөрөө энэ газраас явахыг хүснэ
ийн хэлээд тэргэнцэрээ эргүүлсээр өрөөрүүгээ яваад орчихов. Харин Она түүний үгэнд гайхан бодсоор үлдэв.Нэг өдөр дуусаж дахин шинэ өдөр эхлэлээ. Өмнөх өдөр нь Согжин түүнд
-маргааш ах нь цэцгэндээ явна бас өөр ажил ч байгаа болохоор оройтож ирнэ, тиймээс чи өглөө ирж цэвэрлэгээгээ хийлгүйгээр өдөр ирээрэй тэгээд орой намайг иртэл дэлгүүр дээрээ Жонгүүгт оройн хоолыг нь хийж өгөөд байж байгаарай
гэсэн болохоор өглөө аажуухан сэрээд сургуулийн зүг тайвнаар алхана.
Өдөр ажил дээрээ ирэхэд Согжин хэлснээрээ алга байх ба өдрийн хоолыг хийж өгсөнөө мэдэгдэн бяцхан захидал бичиж үлдээжээ.
Цэвэрлэгээгээ хийж цэцэгнүүдийнхээ тоосыг арчиж услана наранд гаргаад эргэж оруулна гэсээр хийдэг ажлаа хийсээр оройн хоолоо бэлдэх цаг ч болжээ.Жонгүүг өрөөндөө орныхоо дэргэд өмдөө өвдөг хүртэлээ дээш нь шууж татаад хиймэл хөлөө ширтэн нулимс дуслуулан сууна.
Оройн хоол болсоныг мэдэгдэхээр Жонгүүгийн өрөөний өмнө ирэхэд хаалга нь бага зэрэг онгойсон байхыг хараад толгойгоо шургуулаад дуудах гэсэнд Жонгүүгийг хараад хөшиж орхив.
Нэг л мэдэхэд түүний өрөөнд орчихсон байсан ч Жонгүүг түүнийг анзаарсан ч үгүй нулимс нь дусалсаар байлаа. Бүсгүй түүний дэргэд ирэн өвдөглөн суугаад
-энэ...энэ..яа...яагаад?
гэх асуултаар Жонгүүг өндийж бүсгүйг хараад саяхан нулимс урсаж байсан нүдэнд нь аймшигтай хэрцгий дүр төрх бий болон түүнлүү ширтэж байснаа гэнэт арагш нь түлхээд унагачихав энэ үйлдлийнхээ араас чангаар орилсоор орны дэргэдэх шүүгээн дээрээс жижиг ширээний гэрэл угз татан аваад бүсгүй рүү шидсэнд гуяыг нь онож орхилоо.Өөрийг нь түлхэж унагаасанд мөн түүний хөлийг харсандаа цочирдон хөлөндөө ирэх цохилтоос өвдөлт мэдэрсэнгүй түүн лүү харсаар байв Жонгүүг үргэлжлүүлэн устай аяга шүүгээн дээрээс аваад ахин түүн лүү онилсонд тархинд нь буулаа.
Толгойноос нь ус цус холилдон шалан дээр дуслах үед сая л ухаан орсон болтой өрөөнөөс хар хурдаараа гүйн гараад цаашлан дэлгүүрийн хаалгыг гаднаас нь хаагаад нүүрээ даран мэгших аж.Хэсэг уйлж суусны дараагаар одоо л нэг амьсгаа авахтайгаа боллоо гэсэн шиг нүүрээ дарсан байсан гараа аван хэд хэд урт амьсгаагаа аваж гаргасаар бага ч болов тайвшраад энэдээс хурдхан явахыг хүсэх шиг эргэн дэлгүүрийн хаалгыг болгоомжлонгуй онгойлгоод жижиг өрөөнөөс цүнх хувцасаа аван хурдлан буцан гарлаа.
Ажилын цаг дууссан байсан болохоор гудамжаар холихох машин хүмүүс ихэссэн тул цүнхээ толгойндоо наан яаравчлан гэрийн зүг алхасаар гэртээ орж ирээд буйдан дээрээ хувцас цүнхээ тавиад угаалгын өрөөндөө орж толинд харахад аймшигтай дүр төрх түүнд харагдлаа.
Духных нь зүүн дээд хэсгээс ихээр цус гарж урссан байх ба задгай тавьсан үстэй нь нийлж хатаж нүүрэнд нь наалдан, уйлсанаас нь болож хамаг будаг нь урсаж хатсан, бүлцийж хөхөрсөн нүдээ хараж хэсэг зогсохдоо нүднээс нь нулимс зогсолтгой урсана. Хэсэг ийм байдалтайгаар зогссоны дарааг шархаа цэвэрлэхээр болж эмийн хайрцагнаасаа спирт гарган хөвөнд шингээгээд зүсэгдсэн хэсэгтээ хүргэхэд ихээхэн хорсож байсан ч шүд зуун тэвчээд цэвэрлэж дуусан нүүрээ ч мөн угаагаад шүршүүрт орон гарж ирэхдээ болсон бүхнийг бага ч болов мартсан бололтой ихэд тайвнаар биеэ арчин хувцаслах үедээ гуяан дээрх томоос том хөхөрсөн хэсгийг хараад буйдан дээрээ суун дэрээ тэврээд чангаар уйлж эхэллээ.A/N: Сайн уу?
Энэ өгүүллэгээ ойрын хугацаандаа идэвхтэй оруулж дуусгаад шинэ өгүүллэг орж эхлэх болно.
Шинэ өгүүллэг маань boyxboy байгаа шүү.

YOU ARE READING
Сүйх тэрэгтэй ханхүү
Fiksi PenggemarХүн бүрийн амьдралд үлгэрийн баатартай учрах тохиол, өөрөө ч болох явдал тохиолддог. Харалган зангаасаа болж харахгүй байх нь бий... By: Bethuw