Би дэндүү сохор.

3.5K 369 14
                                    


Түүний надад үлдээсэн сэтгэлийн шарх, үүрдийн өвөл бас гунигт төгөлдөр хуурын аяс.

Би түүнд хайртай байснаа санаж байна. Бүр дэндүү их. Хэмжээ хязгаарыг нь үзээгүй ч би түүнээс салчихвал амиа хорлоно гэж боддог байсан юм.

Гэвч түүний хайрыг мэдрэхээ болиод нэг жил болсон ч одоог хүртэл амьдарсаар байгаа өөрийгөө харвал би тийм зоригтон биш бололтой.

Инагийн зүрхийг өвтгөх энэ гунигт ая зогсоход тэр буйдан дээр суугаад хэтэрхий удаан бодол болчихсоноо ухаарав. Удалгүй шатны дэргэд түүний нөхөр гарч ирлээ. Тэрээр ёжилсон харцаа тодруулан шатны бариулд тулаад,

“Ирчихэж ээ? Чамайг дахиж харахгүй нь л гэж айж байлаа.”

"Намайг харсан чинь сэтгэлээр уначихсан уу Мин Юнги?”

Түүнийг удаан харахыг хүссэнгүй хажуугаар нь зөрөхөөс ч ой гутсаар Ина өөрсдийн өрөөндөө орж ирлээ.

Энэ өрөө, энэ өрөөнд бид эхэлж бас бид дууссан. Энэ өрөөнд тэр намайг энхрийлж, энэ өрөөнд бид хайр бүтээж, энэ өрөөнд тэр өвдөж, энэ өрөөнд би өвдөж, энэ өрөөнд бид үл ойлголцон маргаж басхүү эвлэрэн нэгдэж байсан. Жүжгийн тайз гэмээр амьдрал өрнөсөн энэ өрөөнд тэр орж ирэхээ больсноос хойш… үргэлж ийм хүйтэн байх болж.

Энэ гурван жилд би хангалттай өөрчлөгдсөн.

Би хэн нэгэнтэй гэрлэхийн тулд хайртай хүнээсээ хагацаж үзсэн. Тэр шөнүүд, тэрнийгээ санан ганцаардах шөнүүд аймшигтай байсныг санаж байна…

Би хэн нэгний аавыг нүднийхээ өмнө алдаж үзсэн. Тэгээд нэг л өдөр миний аав ч ингээд яваад өгөхийг бодож зөндөө уйлснаа санаж байна. Мин Юнги үнэхээр хөгийн нэгэн байж. Өөрийн эцгийн хойноос тэр дусал нулимс ч унагаагүй.

Би хайртай хүн минь хэрхэн цөхөрч хүчээр надаас холдохыг харсан. Түүнээс зурвас хүлээх хором бүр тарчлаан.

Дараа нь би будилж орхисон. Нэг гэрт амьдрах залуу миний сонирхолыг татаж, би ойртохдоо сандарч нүдрүү нь ч харж чаддаггүй байв. Хуучин найз залуугаасаа зурвас хүлээхээ больсон.

Би өөр нэгэнд дурласнаа мэдсэн ч түүнд хэлсэнгүй. Бидний харилцаа ямар инээд хүрмээр байсан гээч? Тэрнийг өөр хүнтэй болсоныг би хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Холдохыг хүссэн ч болж өгдөггүй харилцаа бидний дунд үүсчихсэн… Магадгүй нэгэн цагт бид нэгэндээ хайртай байсны шинж байх л даа.

Удаагүй, бид нэгэндээ жаргал хүсээд салсан. Ямар ч нулимсгүй, ганц ч зүрх зүсэм үгсгүй, алгадалт, урам хугаралт байхгүй. Гэмших шаардлагагүй. Одоо бодоход тэр дэндүү сайн залуу байж. Би сохор, би дэндүү сохроосоо болоод Мин Юнгигын төлөө түүнийг сэтгэлээсээ арчсан. Би дэндүү сохор.

"Хоол идсэн юм уу?" Ина хувцасаа солиод буухдаа өөрсдийн хуримын зургийг ажиглах түүнийг хальт хараад гал тогоонд орж ирэв. Юнги ямар ч хариу хэлсэн өөртөө хоол хийхээр хөргөгч нээлээ.

Юнги түүнрүү харцаа шилжүүлж, хэсэг ширтээд,

"Нэг мөсөн гурван хүний хоол хийчих."

"Хэн ирэх юм?"

"Сүён."

Ина хийж байсан үйлдлээ гацаан Юнгирүү харахад тэдний хүйтэн харц тулгарч, хоорондоо дайтах шиг хэдэн хором өнгөрөв.

"Мин Юнги, намайг доромжлох хэрэггүй. Бидний гэрт явдалтай найз бүсгүйгээ авчрана гэж санаад ч хэрэггүй шүү." гэсээр тэр нэгэнт хоол идэх хүсэлгүй болсон тул буцаад өрөөндөө орохоор ширүүхэн хурдлахад Юнги араас нь салгалгүй ширтсээр,

"Тэр чамаас ариун гэдэгт итгэлтэй байна." Ина эргэж харахыг үл хүснэ.

Учир нь Юнги яг одоо түүний хамгийн ихээр үзэн яддаг новшын инээмсэглэлээ тодруулчихсан зогсож байгаа…


ʜᴇᴀʀᴛʙʀᴇᴀᴋ ʜᴏᴛᴇʟWhere stories live. Discover now