Нар мандаж, зовлон дэндсэн дахин хэд хоног өнгөрөхөд би Солонгост буцан ирсэн юм. Үнэндээ би буцаж ирэхийн түүс болж байлаа. Намжүүн явж, би ганцаар үлдсэн. Өдрийн ихэнх үед өрөөндөө бүгдэг байв. Харин өглөө, оройд рестаронд хооллодог байсан ч ихэнхдээ би Юнги болон түүний найз бүсгүйтэй таарчихдаг байлаа.
Өдөр ирэх тусам толины тусгал дахь миний дүр цонхийн цайж, амьгүй нэгэн шиг гал цоггүй болсоор… Түүнийг нуух зорилготой нүүрний будгууд зузаарсаар…
Цаг хугацаа өнгөрөх тусам зүрх минь хатаж, итгэл минь цуурсаар яг одоо эзгүй цөл дотор минь оршин буй.
Би үхсээр…
Би үхсээр…
"Явахаасаа өмнө ямар нэг зүйл хийлгэж идмээр байна уу?"
Тэхён өрөөний гадна ирээд ийн асуухад би санаа алдсаар хуанли өөд харвал энэ өдрийг дугуйлсан байв. Юнгигийн бизнесийн хамтрагчтай зоог барих өдөр. Дараагийн өдөр ээж аав хоёр биднийг гэртээ урьсан учир мөн л хараар дугуйлан тэмдэглэсэн байв.
Харин би энэ хоёр өдрийг төгсгөл гэж харж байлаа. Энэ өдөр өнгөрөхөд бүх зүйл дууссан байх болно. Би Мин Юнгигээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, би ээж аавынхаа гэрт буцаж очин дахиж хэзээ ч түүний компани руу зүглэхгүй.
Миний бүтэн нэг жилийн турш хүсч хүлээсэн төгсгөл.
Төгсгөл ойртоход нулимс дуслаж байв. Би гадагшаа биш, сэтгэлдээ уйлж хатаж хорчийсон зүрхээ нулимсаараа чийглэв бололтой өвдөлт нь сэдрэн ахин лугшин өвдөнө. Би сэтгэлдээ асгартал уйлж байгаа бололтой өвдөж улам хүчирхэгжинэ.
Мин Юнгиг бодно, үзэн ядна.
Мин Юнгиг дурсана, нүд харанхуйлна.
Мин Юнгиг санана, эцэст нь хайрлана.
"Ина…"
Тэхёнийг одоо болтол тэнд байгааг мартаж орхиж. Би хурдхан нулимсаа арчин хоолойгоо засан байж,
"Хэрэггүй ээ" гэж хэлсэний минь хойноос хоолой царгиж би үгээ их л хачин хэлчихэв. Тэр намайг уйлсан гэдгийг анзаарсан байх. Хаалганы гадаа чимээгүй зогсож байгаад "Заа" гэсээр цааш явах нь мэдэгдэнэ. Харин би цагаа дахин нэг хараад шүүгээгээ онгойлгон юу өмсөх ёстой гэдгээ харлаа.
Юнги тэднийг гэртээ урьсан учраас тийм ч гоёлын хувцаслах хэрэггүй. Харин даруухан даашинз байвал илүү зохицох байх. Энэ бодлоо даган өөрт байх бүх л даашинзаа гарган харсаар нэгийг нь сонгоод эвхэн цүнхэндээ хийж, харин өөрөө энгийнээр хувцаслалаа.
YOU ARE READING
ʜᴇᴀʀᴛʙʀᴇᴀᴋ ʜᴏᴛᴇʟ
FanfictionThis is heartbreak hotel Full of blank promises and lies you tell As I try to forget you, in the end I forgive you But now I'm checking out, won't be back again▪ for Edna