Мин Юнгигийн эхнэр.

3K 345 17
                                    

Хажууханд тавьсан Юнгигын машин түрүүлэн хөдлөхөд би санаа алдсаар удалгүй өөрийнхөө машиныг асаан хөдөллөө. Сонин юм шүү… Нэгэн цагт өглөөний цайгаа аз жаргалтайгаар ууж, хамтдаа нэг машинаар ажилдаа очдог байсан хүмүүс танихгүй мэт л салан явах болж.

Юнги надаас дэндүү олон насаар ах байлаа. Би дөнгөж л ахлах сургуулиа төгсөж байх үед тэр хэдийн өөд болсон аавынхаа компанийг өвлөн авахаар насанд хүрчихсэн байсан юм. Харин би их сургуулиа төгсөөд түүний компанид дадлагажигчаас эхлэн өөрийн хүчээр ажилласаар одоо борлуулалт хариуцсан ахлах менежер болж дэвшсэн. Биднийг салах үед…ийм үг тохиромжгүй байх л даа Юнги намайг зүгээр л халчихаж болох байсан ч тэр нэр хүнддээ илүү анхаардаг нэгэн байсан юм.

Байгууллагын хаалгаар орон алхахад амтай болгон надтай мэндэлж, сайхан амарсан эсэхийг шалгаан бараг л гутлыг минь үнсэх шахна. Аргагүй биз дээ. Би Мин Юнгигын эхнэр шүү дээ.

"Hey!"

"Ахлахтайгаа ингэж мэндлэх юм уу, Ким Тэхён?"

"Ахлах нь ахлах сургуулийн найз нь бол болно оо." гэж надаас толгой өндөр залуу дадлагажигчын тэмдэгээ зүүсээр инээмсэглэнэ. Тэр миний ахлах сургуулийн найз. Хэдий ширээний найзууд, эсвэл бүр сайн найз биш ч одоо эргээд уулзахад инээгээд ярилцах сайхан дурсамж бидэнд багагүй бий. Үүнийгээ бодооп л хатууд тооцогддог би бусад дадлагажигчдаасаа түүнд арай зөөлхөн хандахыг хичээдэг юм.

"Өнөөдөр цайгаа надтай уугаарай. Би кофегоор дайлъя." Цахилгаан шатанд хоёулханаа суусны дараа тэр чалчсаар байсанд би инээн "Ойлголоо." гэхтэй зэрэгцэн цахилгаан шат 3 давхар дээр зогсох ба хаалга нээгдэх үед би өглөө намайг орхиод явсан нөхрийгөө олж харсан юм. Тэр дороо мөс шиг гацсан би түүний араас орж ирэх хөх бөгсөө гайхуулсан халуухан нарийн бичгийг нь анзаарахгүй байж чадсангүй. И Сүён. Андуураагүй бол нөхрийн минь шинэ найз бүсгүй. Байз, түүний нууц амраг гээд хэлчихэж болох болов уу? Эсвэл тэр нуугаад байх эхнэргүй нэгэн бил үү?

Тэхён түүнийг анзааралгүй хачин зүйлс ярисаар явах нь намайг хангалттай сандаргаж байсан юм. Бурхан минь, ажилд орох гэж байгаа газрынхаа захиралыг мэддэггүй л гэж битгий хэлээрэй найз минь!

"…Тэгээд би наад шавхруундаа хахаж үхээрэй **** минь гээд бүх хүний нүдэн дээр хэлчихсэн" гээд бахдалтай нь аргагүй гараа савчихдаа гай болж Мин Юнгигын нурууг цохьчихов. Тэр аажмаар эргэн харж Тэхёнруу аймшигт харцаа чиглүүлэн ам нээхээс өмнө бидний буух давхар ирж хонх дугаран хаалга нээгдэхэд би юу ч ойлгоогүй царайтай Тэхёний гараас хөтлөөд Юнгигээс уучлалт гуйн хажуугаар нь чирэн гарлаа. Би эргэж харахаас айж байв.

"Юу болсон бэ? Тэр аймар царайт хэн юм?"

"Захиралынхаа царайг тогтоож ав."

"АЙН??"

"Тэр бол Юнги."

"Новш гэж. Хэн ч та хоёрыг эхнэр, нөхөр гэж харахгүй юм байна."

Тэхён уулга алдан хэдийн дээш хөдөлсөн цахилгаан шатруу эргэн эргэн харсаар явахад би чимээгүйхэн,

"Угаасаа биш юм чинь." хэмээн амандаа шивнэв. Хэн ч сонсоогүй атал энэ үгс цээж хоосон оргиулах юм.

Ажил тараад аавтай уулзах ёстой байсан учир би гэрлүүгээ яарсангүй. Угаасаа ихэнхдээ яардаггүй л дээ. Компаний өмнө зогсоод үүдний ажилтанд машины түлхүүрээ өгчихөөд бушуухан аавын өрөөлүү орж ирэв. Тэр намайг харчихаад инээмсэглэн босч ирнэ.

"Аав."

Түүнд тэврүүлж бас үнсүүлчихээд зочны буйдан дээр өөдөөс нь харан суухад аав их л баяртай байгаа бололтой хором бүрт инээмсэглэж байв.

"Юнги та хоёр хэр байна даа."

Би инээмсэглэн "Сайн байгаа."

"Болж дээ. Энэ амралтын өдрөөр гэртээ ирж хооллоорой, Юнгитэй хамт."

"Ойлголоо."

Бид хэсэг ярилцаад би түүний өрөөнөөс гарахдаа бухимдаж байгаагаа мэдэрсэн юм. Би Мин Юнгиг төрсөн гэртээ авчраад миний аав ээж хоёрын хэрхэн чимээгүй доромжлон хуурамч төрхөө ил болгож, бидний оройн зоогыг сүйрүүлэхийг харахыг хүсэхгүй байна!

Инаг гэртээ ирэхэд Юнги байсан ч тэр том байшин тэр чигтээ харанхуй хэвээр байлаа. Тэр нэг их тоолгүй хувцасаа тайлан нал тогооны хөргөгчийг нээн ус аван уухдаа гэрэлд нь түүнийг олоод харсан юм. Юнги гал тогооны ширээн дээр виски уугаад сууж байх аж.

Ина усаа балгалаад "Энэ амралтын өдрөөр аав биднийг гэртээ урьсан. Юнги би ээж дээр чинь очихдоо хөгийн зан гаргадаггүйг санаад ч болов ганцхан орой тэвччихээрэй.Би гуйж байна." Түүнрүү эгцлэн харалгүй эдгээр үгсээ шидчихээд явах гэтэл Юнги хундагаа ширээн дээр тавих нь сонсогдож, залгуулаад хүйтэн дуу нь гарлаа.

"Ким Тэхён гэсэн байх аа? Өглөө надад хүрсэн тэр эрээ цээргүй амьтан."

"Миний дадлагажигч. Би чамайн түүнд танилцуулаагүй юм. Арга хэмжээ авахаар бол түүнийгээ надаас ав."

"Чамаас? Чи тэгээд тэр бүтэлгүй новшынхоо өмнөөс халагдаж чадах юм уу?"

Ина тэр дороо эргэн харж,

"Мин Юнги! Наадах чинь хэтэрч байна."

Юнгигын сүүдэртсэн харанхуй төрх суудлаасаа босч алхсаар миний өмнө ирэхэд царай нь арайхийн үзэгдэж байлаа.

"Хэтрээ байгаа юм бол чамд арай сонголт өгье л дөө."

"…Энэ гэрээс зайлаад өг!"

ʜᴇᴀʀᴛʙʀᴇᴀᴋ ʜᴏᴛᴇʟWhere stories live. Discover now