"Би... Ганцаараа амьдардаг болохоор жоохон зай багатай бас замбараагүй шүү." Тэхён Инаг дагуулан гэртээ ороод үүдний гэрлийг дарахад анивчсаар аслаа. Тиймээ, ганц бие эр хүний гэр гэхэд үүнээс дор байгаагүйд нь баярлах хэрэгтэй биз.
"Чи тэр өрөөнд орж болно. Эсвэл буйдан дээр байсан ч болно. Зөвхөн миний өрөөнд л орж болохгүй. Бусдаар гэртээ байгаа мэт л байгаарай." гэсээр Инаг буйдан дээр суухад Тэхён өрөөндөө орчихов. Тэгээд хаалганы цаанаас,
"Аан нээрээ, амьдардаг байсан орд харш шиг байшингаас чинь тэс өөр байгаа нь миний буруу биш шүү!" гэж ориллоо. Одоохондоо Инад энэ бүгдийг тоон сонсох тэнхэл байсангүй. Өчигдөр түүний өмнө зогсоод Юнгигын хэлсэн үг одоо ч толгойд нь эргэлдэнэ.
"Энэ гэрээс зайлаад өг!"
"Надаар тоглох хэрэггүй Мин Юнги. Би одоо ч энэ гэрийн хамтран эзэмшигч."
"Би тоглоогүй. Нүднээс минь арилаад өг. Энэ удаад би чин сэтгэлээсээ хэлж байна. Дахиж чамайг өөртэйгөө ойрхон мэдрэхийг хүсэхгүй байна."
"Би явахгүй!"
"Тэгвэл тэр залуу маргаашийн дотор ажилгүй болно."
"Мин Юнги!"
"Чиний л сонголт"
Юнги түүнийг орхин явах үед Ина араас нь чангаар ориллоо.
"ТЭГЬЕ! ЭНЭ ГЭРЭЭС ЧИНЬ ЯВААД ӨГЬЕ. УГААСАА НАДАД Ч ЧАМАЙГ ХАРАХ, ЧАМТАЙ АМЬДРАХ ХҮСЭЛ АЛГА!" Тэр хурдан алхсаар таарсан өрөөнийхөө хаалгыг саван ороход Юнги зогссон газраасаа огт хөдөлсөнгүй. Хором хормоор, удах тусам түүний нүдийг дүүргэх нулимс доош урсаж, тэр амьсгаагаа түгжсэн байсан бололтой хүндээр гаргахад өөрийн эрхгүй дуу алдсаар цээж хөндүүрлэн өвдөж тэр урагш таг гөлөрсөн чигтээ гараа атган зүрхэн тушаа газраа цохиж эхэллээ.
"Яв! Явж үз, хараал идсэн зүрх сэтгэлгүй хүйтэн эмэгтэй! Дахиж нүдэнд үзэгдэх хэрэггүй!" Юнги амандаа ийн шивнээд хэнд ч дуулдахгүй ч ахин дахин Инагийн нэрийг амандаа бувтнасаар байлаа.
Ина тэр өдрийн дараа Юнгиг ажилдаа явсан хойно шууд л хамаг хувцасаа баглан тэр гэрээс гарсан ч төрсөн гэртээ очиж зүрхлээгүй юм. Аав ээжийнхээ санааг зовоож болохгүй. Тэд Юнги Ина хоёрыг энгийн хосууд шиг л амьдарч байгаа гэж боддог шүү дээ.
Найзууд байхгүй. Ийм үед тусламж хүсэх дотны найз түүнд үгүй билээ.
Ингээд л тэр Тэхёний гэрт ирсэн юм.
Ина буйдан налан хойш гэдийн суухад нүднээс урсах нулимс арьсан буйданг даган шингэлгүй доош урсаж байлаа. Энэ нулимсаа тэр үзэн ядалтынх гэж итгэхийг хүссэн ч үнэндээ түүний сэтгэл Мин Юнгид гомдсондоо аймшигтай их шархиран өвдөж, зүрх нь хатгуулж байсан юм.
"Бурхан минь, тэр л биш шүү. Намайг Мин Юнгид хайртай хэвээрээ гэж битгий л хэлээрэй."
ESTÁS LEYENDO
ʜᴇᴀʀᴛʙʀᴇᴀᴋ ʜᴏᴛᴇʟ
FanficThis is heartbreak hotel Full of blank promises and lies you tell As I try to forget you, in the end I forgive you But now I'm checking out, won't be back again▪ for Edna