~13~

7.6K 518 11
                                    


"За одоо хадагтай таныг ахлах тогооч Жон Жонгүгийн зассан ширээд суухыг урьж байна" Тэр намайг ширээнд урилаа.

Ширээ дүүрэн хоол энэ бас хоол хийж чаддаг байсан юм уу? Би лав түүнийг өөртөө нэг өндөг шараад идээд сууж байхыг нь харж байгаагүй.
"Энэ бүхнийг чи өөрөө хийсэн юм уу"

Жонгүг "Үгүй ээ хадагтай .Тогоочоор хийлгэчихсэн юм"

"Чи ч тэгнэ л дээ. Тэгээд юун ахлах тогооч идр гээд байсан юм" би хоолноос амсахад хайлж урсамаар амт би энэ хоолны төлөө амиа өгсөн ч харамсахгүй ээ.

"Би ширээ зассан юм шүү. Эрхэмсэг хадагтай Жон та тогооч биш гэсэн чинь дургүй байна уу? Эсвэл би буруу бодоод байна уу" Тэо ч бас хооллож эхэллээ.

"Их иддэг хоолонд дуртай болохоороо ч тэр юм уу ойрдоо тогооч залуу сонирхоод байгаа"

"Нөхөр чинь хоол хийж чаддагүй хэрэг үү" өөдөөс харж суучихаад өөрийгөө асуугаад тэнэгтээд байх юм.

"Хаассс үхсэн тэр юугаа чаддаг юм. Төмс арилгаж чадаж байвал их юм"

Жонгүг өөдөөс харж зэвүүн инээсээр  "Та ч нөхрөө дутуу үнэлж байна даа"

"Манай нөхөр угаасаа нээх өндөр үнэлэгдэх хүн биш л дээ"

Жонгүг "Хамаагүй тэгж ярьж болохгүй л юм сан. Нөхөр чинь сонсвол гомдох байлгүй."

"Магадгүй л юм"

Хооллож дуусаад тэр надад амттан авчирч өглөө. Өдөр бүр хуримын ой болдог бол би ч жаргах юм байна даа. Жонгүг жоохон байж байгаад л хоолойгоо засаад байлаа.
"Яа Жонгүгаа чи ямар төвөгтэй юм бэ? Юм идэж чадахгүй байна шт дээ"

"Харин ч чи өөрөө төвөгтэй байна. Наад энгэрийн чинь товч тайлагдчихсан юм идэх гэхээр л байн байн наадах руу чинь нүд гүйгээд байна шт"

"АААА МУУ ГАЖ ДОНТОЙ АМЬТАННН" би ичсэндээ хаа сайгүй орилж, энэ тэрүүгээр гүйлээ. Ичсэн хүн хүн ална гэхчээр түүнийг ч хэд хэд цохиод авахаа мартсангүй.

Гэнэт Жонгүг намайг гар дээрээ өргөөд "Үнэнээ хэлсэн чинь шууд гаж донтон болчиж байгаа юм байна тэ"

"Юу хийгээд байгаа юм намайг яг одоо буулга"

Тэр намайг сонссон шинжгүй өргөж шатаар өгсөхөд би орилон тийчигнээд "ЯГ ОДОО НАМАЙГ БУУЛГА. ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ"

Тэр инээсээр "Юу хийдэг юм эхнэр нөхөр орой юу хийдгийг л хийх гэж байна"

...



---With You---Where stories live. Discover now