ЭЭЭ БУУУРХАН МИНЬ
ЯАЖ ИЙМ ЗҮЙЛ? ЭНЭ ЖОН ЖОНГҮГИЙГ ЯАЯДАА БАЙЗ ЯАГААД БҮХ ЗҮЙЛ ЭНЭ ЗАЛУУГИЙН ХҮССЭНЭЭР БОЛДОГ ЮМ????Эвгүйн бээ? Баярлах? Бухимдах?
Ойрд миний бие нэг л биш байгааг би анзаарсан юм. Яасан юм бол гэж бодоод эмнэлэгт үзүүлтэл ЖИРЭМСЭН бурхан минь.
Ээж болох болоогүй энээ тэрээ гээд том том дугараад байсан. Ийм хурдан болчих гэж гэхдээ би яагаад ч юм сандраад байна. Айгаад ч юм уу? Сайн ээж байж чадахгүй бол яах вээээ?
Янз бүрийн л юм бодсоор ажил дээрээ ирлээ. Одоо эртнээс ажлаа ч гэсэн цэгцлэх тухай бодох хэрэгтэй.
Хамаг анхаарлаа ажилдаа төвлүүлэн сууж байхад хаалга дугарлаа "ороо" гэж хэлчихээд нэг их тоосонгүй. Нарийн бичиг бол дугармаар юм гээд дээшээ харахад Жонгүг.
"Чи э-нд юу..хииж бай-гаан" түүнийг хараад яагаад ч юм сандраад байлаа.
"Яагаад сандраад байгаа юм? Нөхөр чинь ажил дээр чинь хэлэлгүй ирсэнд сандарсныг бодоход нэг л болохгүй юм хийж дээ"
"ҮГҮЭЭ би юу ч хийгээгүй. Зүгээр л жоохон гайхаад"
Жонгүг "Зза. Өдрийн хоол хамт идэх гэлл. Эрхэм хүндэт Жон Хэжин таныг өдрийн хоолонд урьж байна. Та зөвшөөрөх үү"
"Зза"
Уг нь ажил их байсан ч нэг хөөрхөн залуу гуйгаад байхаар нь хамт хооллохоор болов. Энэ үед би жирэмсэн гэдгээ бараг л мартчихсан байлаа. Хоол идэх гээд суухад хоолны үнэр гэнэт дотор муухайруулахад сая л жирэмсэн гэдгээ саналаа. Би Жонгүгийг хараад хэтэрхий хөөрчихөж.
Намайг хоол идэхгүй суугаад байсныг тэр анзарчээ."Хоол амтгүй байна уу"
"Үгүй ээ. үгүй зүгээр хоол идмээргүй байна"
Жонгүг "Эднийхийг ул нь гайгүй хоолтой гэж бодсон юмсан...чи идэхгүй болохоор надад ч идэх хүсэл байхгүй болчихлоо."
"Тэгвэл гарах уу" энэ хоолны үнэрт би тэвчихгүй нь. Уул нь түүнд хоол идүүлэх хэрэгтэй байсан юм. Гэхдээ л гарахгүй бол үхэхнээ.
"Өдрийн цайны цаг талдаа ч ороогүй байна. Гадуур жоохон явах уу"
"Өө нээрээ. Дэлгүүр орцгооё" гэж хэлээд би түүнийг дагуулаад явлаа.
Дэлгүүрт ороод би өсгийтэй гуталны тасаг руу явсангүй. Одооноос өндөр өсгийт өмсөхгүй. Угаасаа ч өмсөж болохгүй.
Гутал үзэн явж байхад Жонгүг "Ашгүй дээ. Чамайг үргэлж өндөр өсгийт өмсдөг болохоор санаа зовдог байлаа." гэж хэлээд надад гутал санал болгон өмсгөж өглөө. Хөлөнд эвтэйхэн амар юм байна.
Ингээд л ээж болохдоо бэлдэх нь дээ...
YOU ARE READING
---With You---
Fantasy"Надад чиний хаагуур хэнтэй завхайрах чинь хамаагүй. Гэхдээ миний гэрт лав биш!" "Тэгээд хэнд хамаатай гэж? Чи миний эхнэр юм байгааз дээ" "Янхануудаа гайхуулах гэж зориуд гэрт авчраад байгаа юм уу. Жонгүг чи үнэхээр өчүүхэн бодолтой юм."