~22~

6.6K 474 8
                                    


Хэжин

Хэдий түүнд итгээд энэ бүхнийг мартаад хүүхэдтэй болсноо хэлье гэсэн ч би түүнд яаж итгэх учраа олохгүй нь.

"Тэр хүүхэн чинь хэн юм?" гээд асуучихмаар байгаа ч чадахгүй нь.

Одоо яг яах ёстой вэ? Тэр үнэхээр надад худлаа яриад аль хэдийнээ өөр эмэгтэйтэй болчихсон бол би түүнээс салаад, түүнд аз жаргал хүсээд ганцаараа хүүхдээ өсгөхөд хүрэх л байхдаа.

"Хайраа унтчихсан уу" тэр одоог хүртэл миний өрөөнөөс гараагүй л байгаа юм шиг байна. Түүнийг орж ирэхэд би хөнжлөөсөө хамраа ч цухуйлгаагүй. Чимээгүй байгаад байхаар нь гарчихсан л юм байх гэж бодсон.

"Надаас тэгтлээ их залхаад яваад өгсөн юм байж яагаад эргээд ирчихсэн юм" тэсгэлгүй би асууж орихлоо.

Жонгүг "Яагаад би чамаас залхана гэж?" үнэхээр мэдэхгүй дээ асуугаад байгаа юм болов уу? Эсвэл нуугаад байгаа юм уу. Мэдэх юм алга.

"Чамайг гэнэт алга болоод утасаа ч авахгүй байхад чинь би өөрийнхөө мэддэг хүмүүсээр дамжуулан чиний менежер гэх хүний дугаарыг авсан. Гэтэл тэр хүүхэн чамайг надаас залхаад явчихсан гэж байна лээ." Энэ үгсийг хэлж байхад миний нүдэнд нулимс цийлэгнэж байсан ч би түүнээс үнэнийг мэдэхийг хүслээ.

Жонгүг "Үгүй ээ. Би чамаас залхаагүй. Юу гэж тийм юм байдаг юм"

"Би чамд яаж итгэх юм бээ"

Хэсэг чимээгүй байснаа тэр "Ер нь хэн чамд миний менежер гэх хүний дугаарыг өгсөн юм?"

"Би яагаад хариулах ёстой юм"

"Гэхдээ энд нэг л зүйл хачин байна. Би өөрийн туслах, бие хамгаалагч, нарийн бичиг, хувийн менежерийг зэргийг  бүгдийг нь нэг хүнд даатгадаг. Тэр хүн нь эрэгтэй. Зүгээр л компаний менежер гэвэл үнэхээр олон байгаа ч тэд нартай томилолтоор яваагүй." гэснээ тэр удалгүй хүнтэй ярьж эхлэллээ.

Тэгэхээр юу вэ? Тэр эмэгтэй одоо хэн юм бэ?

"Хайраа чи надад утасаа өгдөө. Чамайг ямар дугаарлуу залгаж ярьсан байна гэдийг шалгах хэрэгтэй байна" гэв. Би ч гэсэн үнэн учрыг мэдмээр байна. Хэрвээ Жонгүг үнэхээр надад үнэн ярьж байгаа бол шүү дээ.

Би ч эсэргүүцэлгүй дэрэн доороосоо утасаа авч түүнд өгөв.
Тэр намайг харснаа эхэндээ гайхаж байсан ч дараа нь гэмшсэн харцаар намайг ширтлээ.

Утасаа оролдон ямар нэгэн зүйл хийх зуураа тэрээр "Нүд нүүр чинь хавдчихаж царай чинь цонхийчихсон байна юм идээгүй юу?... Чамайг ийм болгосон. Чи бид хоёрын хооронд яс хаясан тэр новшийг заавал олно доо"

...

---With You---Where stories live. Discover now