~19~

6.4K 491 24
                                    


"Миний хайр ойрд нэг л өөр болсноо анзаарч байгаа юу" Орон дээр эрхлэлдэн хэвтэж байхад Жонгүг гэнэт асуулаа. Тэр анзаарчихжээ.

"Аахн" харин жирэмсэн болсонг анзаарсан болов уу?

Жонгүг "Яасан юм"

"Харин яасан юм шиг байна" би түүнээр өөрөө л нь хэлүүлэхийг хүсэж байлаа.

"Нэг л тийм хүүхэд шиг болоод...эрхлээл..  эмзэг болчихсон. Жоохон зүйл дээр гомдож уурлаад л нээх хөөрхөн" гэснээ хацарнаас чимхээд авлаа. "Би харин тэгээд яачихсан байна" даана ч тэр жирэмсэн болох гэж юу байдгийг ч  мартчихсан бололтой.

Жонгүг "Зүгээр л дэндүү эрх болчихож"
Ээ муу мангар. Ийм мангар шт зүгээр л жирэмсэн юм уу гээд асуучихгүй.

"Боль боль унтлаа." гээд би цаашаа хараад хэвтчихэв. тэр энэ байдлаараа сарын дараа л мэдэх бололтой. Өөр болоод байгааг нь анзаараад байгаа хэрнээ жирэмсэн болсон гэж тэр огт бодохгүй байгаа бололтой...

Өглөө сэрэхэд нөхөр минь миний дэргэд байхгүй байгаа нь намайг  гайхшируул байлаа. Ойрд би их унтаж байгаа нь үнэн ч тэр сэрэх болгонд хажууд байж байдаг.
Ажилдаа эрт явсан юм болов уу? гэж бодсон ч өнөөдөр амралтын өдөр. Дэлгүүр гарсан юм болов уу?

30 минут...

...1цаг...

...2 цаг...

Дуудлаганд хариу өгөхгүй. Ажил руу нь залгаад асууя гэсэн амралтын өдөр ажиллахгүй. Найзууд руу нь яръя гэсэн ч би нэрийг мэдэхээс цаашгүй дугаар нь ч байхгүй. Тэр ээж аав руугаа явсан юм болов уу? Гэж бодоод залгаад асууя гэж бодоод залгатал хадамууд миний хоёр хүүхэд сайн уу? Манайх тэгж байгаад хамтдаа ирцгээгээрэй! гэх юм.

Дэмий л үүдээр эргэлдэн холхин алхана. Хаалга ширтсээр сүүлдээ тэвчилгүй. Машинаа асаагаад ажил руу нь явлаа. Гэвч тэдний компаний хаалга цоожтой.

Тэр хаана байна?

...

---With You---Where stories live. Discover now