ep 2

623 15 0
                                    

Гаж

Хэсэг 1 ❤

Надад одоо нуух зүйлс үлдсэнгүй. Тэрний харц бараг л намайг нэвт уншаад бодлыг минь сонсоод байгаа юм шиг их таагүй мэдрэмж төрүүлж бна. Харцаа бууруулсаар юу гэж хэлэхээ мэдэхгүй хувцасаа түүн өмсөж хөхөрсөн биеэ нуух гэж хичээнэ.

Ээж: Одоо зугтах гэж байгаа юм уу?

Би: Тиймээ. Хамаг хүчээ шавхан байж хэлсэн миний сүүлийн үг. Харин тэр надаас ийн асуучихаад л намайг үл тоон хажуугаар минь зөрөн өрөөнөөс гараад явчисан. Тэрний надад хийж өгсөн хамгийн анхны сайн үйл энэ байх.

Доош буун гал тогоо луу зүглэж байтал тэр эмэгтэй хэн нэгэнтэй ярих нь дуулдах агаад гэрийнхээ хаягыг хэлчихэв. Хэн нэгэн зочилж ирэх юм байхдаа. Хөргөгчнөөс идэх юм аван цүнхлэн зогсож байтал нөгөө эмэгтэйн хоолой засах нь сонсогдох нь тэр. Нааш дөхөж ирэн миний саяхан гаргаж тавьсан талх руу заан зүсээд өгөөч гэв. Би ч шургуулганаас хутга аван түүнд зүсэж өгтөл тэр нэгийг аваад тасдан амандаа хийн ярьж эхлэв.

Ээж: Эмээ авсан уу?

Би: Авсан.

Ээж: надад өгч байгаач. Болох уу?

Би толгой дохин цүнхээ ухан эмнийхээ хайрцгыг гарган түүнд өгтөл тэр надаас авсан дайриудаа хогын сав луу чулуудчихав.

Би: Я-яаж байгаа юм?

Ээж: Чамд ганц 2 зүйл хэлэх хэрэгтэй бололтой. Чи мэдэх л байлгүй дээ Аленн би чиний ээж биш гэдгийг.

Би: Мэднээ.

Ээж: Гэхдээ би чиний ээжийг мэддэг байсан юм шүү.

Би: Мэддэг байсан гэнээ? Тэгэхээр тэр одоо...

Ээж: Тиймээ чиний зөв. Гэхдээ би сайн мэдэхгүй бна. Сүүлд надад чамайг өгчихөөд зугтчихсан. Би чамайг өсгөж байх даа ээжийг чинь олох л миний хүсэл байлаа. Гэтэл нэг өдөр чиний ээжээс дугтуйтай захиа ирсэн. Тэр бичих дээ чиний талаар бага зэрэг хачин зүйлс бичсэн байсан болохоор надад ээжийг чинь галзуу гэж бодохоос өөр зүйлс бодогдоогүй.

Би: Тэгээд? Миний талаар юу бичсэн юм?

Ээж: Сайн сонс. Тэр чамайг их онцгой гэж хэлсэн. Энэ итгэхэд их бэрх байж магадгүй. Ээж чинь шулам.

Миний ээж биш энэ эмэгтэй солиотой байх. Хачин зүйлс ярих ч би юу ч ойлгосонгүй би тэгэхээр шулмын хүүхэд хэрэг үү больж үз. Хэтэрхий үнэмшилгүй юм. Эсвэл энэ бүхэн зүүд үү? Новш гэж би одоо яах ёстой юм бэ? Амьсгаа минь давьчидаад хоолой боож хүчилтөрөгчөө хайв ч тэр хаячихсан газар сөхрөн унаж амьсгаа авах гэж хичээж хоолойгоо барин ханиалгах аж. Тэр зүгээр л миний үхлийг хүлээж буй аятай харан инээж байснаа алхан явсаар миний хажууд ирээд нуруун дээр минь зөөлөн цохьчихоод гаранд минь цаас атгуулад цааш яваад өгөв. Амьсгаа авах хүч ч үлдсэнгүй хогын сав руу мөлхөвч би амжсангүй нүд сааралттал би юу ч хийж чадсагүй. Хараал идсэн өлөгчин.

ххх-ГАЖWhere stories live. Discover now