3

352 13 0
                                    

Гаж.

Хэсэг 2 ❤

Аленны талаас.

Нулимс минь энэ удаа урссангүй харин ч өөрийгөө зөв зүйл хийсэн мэт бодож зүгээр л энэ бүхэнтэй эвлэрнэ. Хувь тавилан ийм л байсан бололтой. Чимээ аниргүй энэ өрөөнд ганцаарахнаа байх нь надад хангалттай амар амгаланг мэдрүүлнэ. Одоо л амьдарч байгаа юм шиг, амьсгалхад ч амар болчихож.

Шүүр хурал 7 хоногын өмнө болсон. Эцсийн шийдвэр нь би алуурчин болж таарсан угаасаа ч тийм байсан болохоор надад гомдол байгаагүй. Хэргийн газраас миний хурууны хээтэй хутга олдож энэ ч хангалттай нотлох баримт болж чадаж тэр ч бүхий хэл хөрш айл таних танихгүй хүмүүс намайг их хэцүү хүүхэд гээд мэдүүлчихсэн.

Ххх: Хөөе жаалаа чамд мөнгө бнуу?

Би: Байхгүй.

Ххх: Ээе худлаа яриад л...

Энэ тэндгүй том биетэй бие нь битүү шивээс болчихсон хүмүүс алхалдана. Хэлдэг үг хийдэг үйлдэл нь мэдээж ойлгомжтой. Өөрөөсөө хүч султайг дээрэлхэж дээрэмдэж бахаа ханах яг л тэр хөгийн өмхий гахай шиг. Аргаггүй шүү дээ энэ чинь шорон.

Хоолны цаг болж хөл хөдөлгөөн эхсэх тэр мөчид миний хамгийн ихээр дургүй зүйлс эхлэх нь тэр. Гахай шиг новшнууд энд тэндгүй гарч ирээд тааралдсан болгондоо уураа гаргана зодно бас ........

Харгалзагч: Хөөе гар.

Би: Хэрэггүй ээ. Өлсөхгүй бна.

Харгалзагч: Хамаагүй ээ, гар.

үл тоон давчуу өрөөг минь гэрэлтүүлэх шиг л болдог тэр жижигхэн цонх руу харан сууж байтал харгалзагчын нааш алхах үед шалан дээр байх шороо чулууны бутрах чимээ сонсогдож удалгүй дуулдахаа болих үед толгойгоо аажууханаар дээш өргөн харвал над руу ширтэх тэр харцтай тулгарч орхив.

Харгалзагч: энд хэн ч өлсөхгүй бна гэдэгүй юм шүү. Хөөрхнөө. Миний үсэнд зөөлөн хүрсээр " Үс чинь их хурдан ургачихжээдээ. Хүсвэл би наадхыг чинь дахиж ургахгүй болгож өгч чадах л байх даа." тэр ийн хэлчихээд хацар луу минь хэд хэдэн удаа зөөлөн цохьчихоод өрөөнөөс гаран тэр дороо алга болчихов. Би ч араас нь даган гарч хоол тараадаг газар луу зүглэнэ.

хөлөө чирэн алхсаар хоолны танхимд орж ирэн хамгийн түрүүнд хэр их хүн байгааг харах аж. Энэ үнэр үнэхээр дотор муухайруулах юмаа. Амандаа үглэн өөр бусад зүйлсийг ажиглаж байтал хэн нэгэн хойноос " Чи орох гээд байгаа юм бол ор, битгий зам таглаад бай."гэв. Эргэн харвал их өндөр нүүрэн дээрээ хэд хэдэн соривтой хүйтэн харцтай нөхөр намайг өт хорхой мэт харан зогсох ч надад холдох хүсэл байсангүй. Түүн рүү үргэлжлүүлэн ширтэн зогссоор кармандаа гараа хийнэ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 13 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ххх-ГАЖWhere stories live. Discover now