Уйтгартай сургууль харж үзэх нэг ч олигтой юм алга. Угаас хичээлдээ сайн болохоор нэг их анхаарал хандуулаад байдаггүй юм. Би бол Ким Тэхён ахлах сургуулийн төгсөх анги.
Сөүлийн их сургуульд тэтгэлгээр орохыг хичээж байгаа. Хамгийн их хүсэж байгаа зүйл маань л тэр байна. Олон цагийн уйтгартай хичээл дууссаны дараа сайн найзууд болох.
Жонгүг, Сокжин нартай ярилцан алхана. Бид 3 ер нь л нөгөө бүх ахлах сургуульд байдаг азгүй амьтад бүгд л биднээр тоглоом хийж, доош хийнэ.
Гэхдээ одоо яалтай билээ. Жонгүг "Хөөе бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Удахгүй төгслөө шдээ!".
Түүний ингэж хэлсэн шалтгаан бол 1т бид бол азгүйчүүд хэн ч тоож харахгүй.
2т бид зандан. 3т бид удахгүй төгсөнө.Сокжин "Тэгээд яах гээв угаасаа биднийг тоож ярих хүн багш болон хэдэн биесээс өөр хүн байхгүй шүү дээ!".
Тиймээ түүний ч зөв харин Жонгүг "Тийм болохоор л ямар нэгэн зүйл хийе гэж байна шдээ. Нийгмийн ажилд жоохон идэвхтэй байцгаая л даа.".
Харин би энэ удаа ам нээлээ "Гүэ тэгээд тэтгэлэг авах гэж хөөцөлдөж өдөр шөнөгүй л сурч байна. Үүнээс илүү яаж идэвхтэй байх юм".
Сокжин надтай санал нийлэн шилээ янзлангаа толгой дохино. Бид нараас хамгийн далжигар бөгөөд ярихаас цаашгүй олон үгтэй нь Жонгүг.
Тэр сурсан зангаараа эсэргүүцэн "За алив л дээ. Тэтгэлэг гэнэ шүү бурхан минь ямар нэгэн зүйлийн төлөө амьдармаар байна шүү дээ!!!".
Ийн гоншгонон хэлнэ. "Тэгээд амьдраач дээ!". Тэр бид 2той ийн хэрүүл хийн явна. Харин Сокжин бид хоёр зүгээр тэрнийг шоолон явлаа.
Бид ийн алхсаар аль хэдийнэ автобусны буудал дээр иржээ. Тэр хоёр "Хөөе хамт явж бие даалтаа хийх үү?". Өнөөдөр үнэхээр их ядарсан учир зүгээр л гэртээ харихаар шийдлээ.
Тэгээд тэр 2т аятайхан шиг ойлгуулж хэлчхээд автобусандаа суун гэртээ харилаа. Байрныхаа хаалгаар орон лифтний өмнө ирэн товчлуурыг нь даран хүлээн зогсоно.
Лифт ч ирэн хаалга онгойлоо. Хөлөө чирсээр орон товчлуураа 9 дээр дарав. Лифтнээс гартал бөөн эд хогшил хөглөрчихсөн байлаа. Тэр зүйлс явсаар манай хажуу хаалганы гадаа ирсэн байв.
Гайхан хаалганы багахан онгорхой хэсгээр шагайвал тиймээ таамаг минь зөв байж. Шинэ айл нүүн ирж гэхдээ эмэгтэй хүн бололтой.
YOU ARE READING
THE GIRL NEXT DOOR
FanfictionТэр нэгэн өдөр хажуу хаалганд минь нүүж ирсэн юм. (+18)