Солонгосынн алдартай хамтлагийн фэн уулзалт өндөрлөн гишүүд бүгд фэнүүдтэйгээ салах ёс хийн тарцгаав. Хамтлагийн гишүүд бүгд инээлдэн машиндаа чихэлдэн сууцгаан элдэв зүйлсийн талаар ярилцан инээлдэнэ.
"Өнөөдөр бүгд сайн байсан шүү би сая нээх хөөрхөн фэн охин харсан" хусог инээн хэлхэд жин тэхён нар хошуу дүрэн "өнөөдрийх дээр хөөрхөн фэнүүд зөндөө ирсэн миний хайр хүрээд" гэхэд намжүүн "богинохон юбкатай юу" гэхэд жимин нүдээ эргэлдүүлэн "боль доо ахаа энд жонгүг байна" гэхэд жонгүг муухай харан "би байхаараа яачхаад байгаа" гэхэд жимин уруулаа цорвойлгон "чи чинь жоохон" гэхэд жин хөхрөөд "май сүүгээ уу" гэхэд жонгүг жиминийг цохин "би насанд хүрчихсэн" гэхэд тэхён жонгүгийг шоолов. Машинд залуусын орилолдон инээлдэх хадсаар дромдоо ирэн бүгд өрөө өрөөндөө орон шуудхан унтахаа бодож байв.
Тэхён ч зүгээр байдаггүй болохоор энэ тэнд очиж үймүүлсээр сүүлдээч залхсан бололтой унтaхаар өрөөндөө оров.Бүх гишүүд унтсаны дараа тэхён нууцаар гэтэн өрөөнөөсөө гарч ирэв. Битүү хар цамц өмсөн малгайгаараа нүүрээ хаан хар маск зүүгээд гэтсээр дромоосоо гарч чадав.
Гадаа гаран гүнзгий амьсгаа аваад "ёохх ашгүү дээ одоо менежерт баригдаж болохгүй яг өглөө хүрээд ирнээ ах нараа" гэсээр зам уруудан гүйв.Тэхён нэгэн архи тамхины үнэр ханхалсан баарлуу ороод нүүрээ дарж явсаар тусгай өрөөнд орход тэнд хэдэн залуус юм ууцгаан ярилцана. Энэ нь тэхёны багын сайн найзууд байв. Тэхён амжилтанд хүрч нэр хүнд нь өсөх тусам уулзаж чадхаа больсон учир тэхён заавал уулзах гэсэндээ нууцаар гарж ирсэн нь энэ байв.
Тэхён бүгдэнтэй нь мэндлэн ширээний ард суугаад удаан уулзаагүй сэтгэлээ тайтгаруулан бүх зүйлсээ ярилцан жаахан ууж суув. Мэдээж тэхён тийм ч сайн даадаггүй дээрээс нь үүрээс өмнө очих ёстой тул эрүүл ухаанаа хадгалан сууна.
Тэхён ширээний араас босоод угаалгын өрөө оров. Биеэ хөнгөлөн гараа угаагаад зогсож байтал ард нь нэг залуу ирж зогсход тэхён нэг их тоолгүй гараа угаан хатаагчинд хатаан зогсож байтал өнөөх залуу "чи нөгөө bts ийн V мөн үү" гэхэд тэхён эргэж хараад нүүрээ нуухаа мартснаа ухааран өөрийгөө дотороо хараагаад амжив. Тэхён эелдэг инээмсэглэн "аан тиймээ юу би завгүй бай..." гэсээр хажуунаас алгуурхан холдоход өнөөх залуугийн харц ширүүсэн "манай дүү чамд унаж тусаад байдаг ингээд харсан чинь чи их халуухан юм" гэхэд тэхён мэл гайхан хөшиж орхив. "Тт..а юу яриад байна аа зз..ка би ингээд явья даа" гэсээр өнөөх хүнээс алгуурхан холдход шуудхан тэхёны үснээс татан хананд шахав. Тэхёны нүд томрон салах гэтэл залуу гараа улам чангалан "би түрүүн чинийхийг харсан чи халуухан юмаа надтай хамт явж болно шү чамайг уйдаахгүй" гэхэд тэхён цохиод авав. "Гаж донтон " гэхэд залуу хацараа барин ёолсноо гэнэт аймшигтай уурлан тэхёныг багалзуурдан суултуур дээр суулгахад тэхён гараа савчин амьсгаа авах гэж оролдоно. Харин залуу боож байгаа гараа улам чангалан тэхёныг амьсгалж чадахгүй болгоход тэхён гараараа тэмтэчсээр гартаа таарсан зүйлээр толгойн дундуур нь дэлсээд авав.
Хоёр удаа цохиход залуугийн толгойноос цус урсан удалгүй газар сулбайн унахад тэхёны зүрх зогсох шахан сая л ухаан орон хартал залуу хэдийн амьсгал хурасан мэт хэвтэнэ.Яах учраа мэдхээ байсан тэхён дэмий сандчин хамгийн түрүүнд бодсон бодол нь зугтах л байв.
Даанч тэхён гархаасаа өмнө өөрийг нь нүд салгалгүй ажиглах хүнийг анзаарсангүй.
A/N za sain bnuu bi xzodiacxxx bn. Ene hayg deer hamtarj enehvv ogvvlegiig ehlvvlj bnaa. Demjeerei.