2

521 55 4
                                    

Тэхён ухаан жолоогүй нойлын өрөөнөөс гаран гүйхэд зарим хүмүүс тэхёныг таньж байсан ч согтуу хүмүүс тийм ч их тоосонгүй тэхён гүйхээрээ баарнаас гаран хаа нэг тийшээ гүйгээд л байв. Хэдийн шөнийн харанхуй нөмрөн гудамж талбайд хүнгүй болчихсон байв.

Эцэст нь тэхёны гүйж гүйж ирсэн газар нь цагдаагийн газар байв.
Тэхёны хөл салганан арай гэж тогтох бол зүрх нь цээжнээсээ гарах нь уу гэлтэй хүчтэй цохилон хэзээ мөдгүй ухаан алдаад унчихаар байв. Гэвч энэ нь тэхёнд хамаа байсангүй гагцхүү өөрийхөө хийсэн аймшигт хэрэгийг бодож өөрийгөө ингээд л алуурчин болчихлоо гэж бодохоор өөрийгөө хараан яг одоо эндээ үхчихмээр санагдана.

Хөлөө чичигнүүлэн байж цагдаагийн газарын хаалган дээр тулан уйлж халтардсан нүүрээ нэг шувдараад хаалгыг татан оров.

Өөдөөс нь хараад сууж байсан цагдаа тэхёноос "таньд юугаар туслах вэ" гэхэд тэхён гараа чанга атган "бб..б.и б.и би хх....хүн" тэхён ээрээн чичирэн зогсход цагдаагийн ажилтан "та зүгээр үү ямар нэг зүйлээр туслах уу" гэхэд тэхён толгой дохив.
"Та чинь нөгөө дуучин биш үү" цагдаа гэнэт танин ийн хэлээд "таньд манай охин үнэхээр дуртай та дургүйцэхгүй бол гарын үсгээ өгөөч" гэхэд тэхён салганан байж сунгасан үзэг цаас авах гэснээ салгансаар байсанд цагдаа ойлгосон бололтой болин тэхёныг түшсээр сандал дээр суулган "та тайвшрах хэрэгтэй байх" гэхэд тэхён суусан дариудаа цурхиран уйлаад эхлэв. Тэхён хэдийн жижиг хүлээн авах өрөөнд ганцаараа үлдсэн байхаас гадна ганцхан түүнийл уйлах сонсогдоно.

Бараг үүр цайж байхад тэхён босон хөлөө чирсээр цагдаагийн газараас гарав. Тэр зүгээр хэргээ хүлээгээд бүх амьдарлаа сүйрүүлчхэж чадсангүй түүний арай гэж олсон амжилт найз хамтлагийнхан нь бас гэр бүл гээд хайртай хүмүүсийхээ нүдэн дээр гав зүүгээд фэнүүдийнхаа итгэлийг алдчхаж чадсангүй. Гэхдээ тэр аль хэдийн тэгчихсэн хэдийч. Зам уруудан дромруугаа алхав. Түүнд бодогдох бодол нь зүгээр л баригдвал ядаж хамтлагийн гишүүддээ гай бололтгүй явах байв. Эцэст нь тэр өөрийн бурууг ясандаа тултал ойлгон амьдаараа тарчилж байв.

Тэхён дромдоо ирээд чимээ гаргалгүй өрөөндөө орон хувцасаа ч тайлалгүй орондоо ороод дахиад л уйлж гарав. Болдог бол цаг хугцааг ухраачихмаар эсвэл зүгээр л тэр хүнд боолгуулаад үхчих байсан юм. Уйлж хэвтсээр аль хэдийн нар гарж гишүүд нь сэрэн менежер нь орэ ирээд 9 цагаас явхыг сануулаад утасаараа ярин цааш явав. Тэхён нүдээ аньж ч чадсангүй нүдээ аньхад л бааранд болсон явдал харагдан зүрхээр нь хатгуулна. Нэг ёсондоо цагдаа нар ирээд түүнийг гавлаад явхыг битүүхэндээ хүлээн айж түгшинэ.

Хөнжилдөө шигдэн чичигнэж байхад хаалга тогшин "тэхён аа босоорой өөрийгөө бэлд хурдал" намжүүн орилход тэхён арай гэж босоод гартаа таар юмаа углав. Түүнд юу өмсөж байгаагаа харах тоох ч хүсэл байсангүй. Өрөөнөөсөө гархад гишүүд бэлэн болцгоон гутлаа углаад байж байв. Хусог тэхёныг татаад "гутлаа өмсөөчээ нойрноосоо одоо болтол сэрээгүй байгаамуу" гэсээр шоолход тэхён гуталаа углан түрүүлээд гарав.
Гишүүд нь байнга л хүн хоргоож дүрсгүйтэж явдаг байсан байж сая юу ч дугралгүй гархад нь гайхцгаасан ч нээх тоогүй гаран  машинд сууцгаав. Тэхён арын суудалд шигдэн сууж бусад нь урд намжүүн тэхёны хажууд суув.

"Өнөөдөр хэд хэдэн зураг авалт тэгээд music bank д орно. Сутачилгааны санал ирсэн зураг авалт нь  орой эхэлж магадгүй завсар гарвал унаад аваарай зав гарахгүй байх шүү " гэхэд бүгд толгой дохицгоон сууна.

Энэ үед тэхёны утсанд зурвас ирхэд тэхён нээн үзтэл танихгүй дугаар байхаас гадна нэг зурагтай хамт илгээсэн байв.
"Чиний өчигдөр хийсэн зүйлийг би харсан шөнө 3цагт ***буудалд ир" гэсэн байв.












Za ymarhuu bolood bgaan boldoo medkv.

ТохуурхалWhere stories live. Discover now