4.Ephemeral

217 27 2
                                    

Оройн хоолны цаг дөхөж байсан тул усанд орж хувцсаа сольж өмсчихөөд доош бууж байтал Сэхитэй таарав. Тэр гартаа хавтантай хоол барьсан байх бөгөөд надруу харан
-Эзэн өнөөдөр оройтно гэсэн чи хоолоо өрөөндөө идэх үү?
-Аан за тэгьеээ. "Оройтож ирнэ гэнээ тэгэхээр иртэл нь хүлээж байгаад түүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх" ийн дотроо бодоод түүнээс хоолоо авчихаад өрөөлүүгээ алхлаа.

Тэрнийг ирэхийг хүлээж байтал нэг мэдэхэд унтчихаж босоод цаг харвал аль хэдийн шөнийн нэг цаг өнгөрч байв. Би өрөөнөөсөө сэмээрхэн гаран гурван давхарт ирэхэд түүний ажилын өрөөний гэрэл асаалттай байсан тул түүнийг унтаагүй юм байна гэж бодоод үүдэнд нь очиход хаалга нь бага зэрэг онгорхой байх бөгөөд завсраар нь харахад тэр утсаар ярьж байгаа нь харагдна. Сайн ажгилвал түүний нүүрэнд инээмсэглэл тодорчихож "Үзэсгэлэнтэй юм" өөрийн мэдэлгүй хэлснийхээ дараа юу хэлснээ ойлгон толгойгоо сэгсэрчхээд дээш харахад тэр аль хэдийн урд минь ирэн хөмсгөө зангидан өнөөх аймшигтай харцаараа харж байв.
-Юу хийж байгаа юм.
-Би нөгөө юу ч сонсоогүй шүү санаандгүй л
-Би чамайг юу хийж байгаа юм гэж асуусан. Одоо тэр илүү ууртай харагдана.
-Аан б.би чамд хувцас авж өгсөнд баярлалаа гэж хэлэх гээд л... хормойноосоо зууран бараг өөртөө л сонсогдохоор аяархан хэлэхэд
-Хамаагүй энд ирэх хэрэггүй. Одоо өрөөрүүгээ яв. Тэр арай тайван хоолойгоор хэлсэн тул би ч мөн тайвширч эргэж хараад явах гэснээ тэсгэл алдан
-Чиний нэрийг хэн гэдэг юм. Тэр бага зэрэг хөмсгөө зангидхад би сандран
-Зүгээр л сонирхсон юм заавал хэлэх хэрэггүй дээ. Хурдхан шиг хэлчихээд явах гэж байтал ардаас түүний Юнги гэх хоолой гарахад эргэж хартал
-Намайг Мин Юнги гэдэг хэмээн намуухан хоолойгоор хэлэв. Би түүний өөдөөс инээмсэглэн
-Сайхан амраарай Юнги гэчихээд өрөөлүүгээ алхлаа.

Орондоо ороод унтахаар хэвтэж байхад түүний инээмсэглэж байсан төрх санаанд орон өөрийн мэдэлгүй инээмсэглэж орхив.

Түүний инээмсэглэл од харвахтай адил ховор мөн богинохон боловч үнэхээр үзэсгэлэнтэй. Яг л ямар ч гэм зэмгүй бяцхан хүүхэд шиг, өчүүхэн төдий ч хир буртаг суулгаж зүрхлэмгүй.

Author:
Хаалга хүчтэй нээгдэн нэгэн залуу сандарсан байдалтай орж ирээд ширээний ард суух залууд хандан
-Эрхэм ээ тэр новш.. тэр үхчихлээ.
-Юу? Юу гэсэн үг юм?
-Түүний хоригдож байсан өрөөнд багтай хүн нэвтрэн тэнд байсан манай хүмүүсийг алаад тэрнийг ч бас алчихаж.
-Хараал ид. Тийшээ явцгаая

Pluviophile[Completed]Where stories live. Discover now