14.Anhedonia

145 13 14
                                    

Юнги ажилын өрөөндөө сандлын түшлэгээ налан суух бөгөөд харц нь нэг цэг дээр л тусах аж. Ви-г гарахад нар жаргаж байсан бол одоо хэдийн сарны туяа орчныг гэрэлтүүлэн байх нь түүнийг өрөөндөө энэ янзандаа хэр удаан суусныг илтгэх биз ээ.

Юнги гараа аажуухан хөдөлгөн хэдэн цагийн турш ширтэж суусан зургаа барин авлаа. Тэгээд түүний харцанд гуниг тодров.

Чин сэтгэлээсээ инээмсэглэн зогсох Юнги Сокжин хоёр мөн тэдний голд сандал дээр аз жаргалтай нүдээрээ инээмсэглэсэн суух үзэсгэлэнтэй залуухан бүсгүй. Юнги Сокжины нүүрийг гараараа зөөлөн имрээд доошлон бүсгүй дээр ирмэгцээ нүднээс нь доголон нулимс урсан жаазан дээр тусахад тэрээр зургаа доош харуулж тавиад өрөөнөөсөө гарлаа.

Алхаж ядсаар тэр нэгний өрөөний үүдэнд ирээд тогшихын оронд аажуухан бариулыг нь доош дарсанд хаалга онгойн түүний хайрласан нэгний тайван унтаж буй төрх нь сарны гэрэлд тодхон үзэгдэнэ. Юнги хэдийн шийдсэн атлаа түүнийг харах төдийд л хэмнэлээ алдах зүрхээ мэдрэв.

Гүн нойрондоо автсан түүнийхээ хажуугаар сэмээрхэн ороод энгэртээ тэврэн үсийг нь үнэрлэхэд Инжи сэрсэнгүй харин ч зүүрмэглэн улам л биеэ тухтай болгон хэвтэнэ. Юнги яг л хэн нэгэн тэднийг салгах гэж буй аятай Инжиг тэврэх тэврэлтээ улам л чангалана.

"Ганцхан удаа"
"Эцсийн ганцхан тэврэлт" хэмээн амандаа шивнэх аж.

Нэг нэгнээ тэврэн жигд амьсгалан нойрсох хоёр, аз жаргалтай харагдаж болох ч магадгүй энэ тэдний эцсийн удаагийнх байх.
Маргаашийн нар мандахад магад бүх зүйл өөрчлөгдсөн байх биз...

Инжи:
"Юу?" би итгэж ядан Ви рүү хамаг байдаг чангаараа хашхирахад тэр залхуутайгаар чихээ ухан "Чи зөв сонссон гүнж минь одоо хурдхан хувцасла өнөөдөр манайх руу яваад долоо хоногийн дараа Канад явна." би дахиад л чихэндээ итгэсэнгүй хэсэг гөлөрч зогссоныхоо дараа хаалга руу зүглэхэд минь Ви гарнаас минь татан

"Хаачих гэж байгаа юм."

"Юнгигээс асуух хэрэгтэй." хий гөлрөн хэлэхэд Ви тайван хоолойгоор "тэр байхгүй ээ компани руу явсан." би түүний хэлсэн үгэнд одоо ч итгэж чадахгүй нь тэр магадгүй худлаа хэлж байгаа байх Юнги намайг ингээд явуулах ёсгүй.

Доошоо шал гөлрөн зогсоход Ви залхсан янзтай "Тэгэж их хүсээд байвал би чамайг түүнтэй уулзуулж болно л доо магадгүй чи өөрийнх нь амнаас сонсож байж итгэх бололтой" гэхэд нь би улам л урвайв. Хэрвээ Ви үнэн хэлж байвал яах вэ? Үгүй ээ үгүй тэр худлаа хэлсэн байх ёстой. Би итгэлтэйгээр Ви рүү харан "Ойлголоо тэгвэл явцгаая." гэхэд тэр ёжлон инээх нь харагдсан ч би ийм хурдан буугаад өгчхийг хүссэнгүй хурдхан шиг Юнгитэй уулзахын тулд урд нь гаран алхаж эхэллээ.

Pluviophile[Completed]Where stories live. Discover now