17.Gibel

122 11 3
                                    


Хаалгаар орж ирээд тэрний зааж өгсөн хар саравчтай малгай цагаан цамцтай залууг нүдээрээ хайсанд хамгийн булангийн цонхон талын ширээн дээр мөн байж болохоор нэгэн харагдсан тул өмнө нь очиход өнөөх хүн над руу харснаа малгайгаа аван босч ирэхэд цайвар үс харагдана. Тэрээр нүдээрээ инээмсэглээд

"Инжинаа?"

"Инжи мөн биз дээ?" гэх нь сонсогдлоо.

Намайг ингэж дууддаг ганц л хүн байдаг юмсан. Арай!...?

Flashback

Хэдий өдөр болж байгаа ч хөшгөө хаан өвдгөө тэврэн суух Инжигийн өрөөнд шөнө болж байлаа.

Хэдэн өдөр хэн нэгэн холихоогүй өрөөнийх нь үүдэнд аягатай цай барин зогсох Ви. Аяархан хаалгийг нь тогшиход хариу өгөөгүй тул тэрээр өрөөнд ороход Инжи байсан байрандаа л сууж байх аж.

Ви орных нь буланд суугаад аягатай цайгаа гаранд нь атгуулахад Инжи түүн рүү харсангүй.

-Хэрэв ээ сэтгэлийг чинь засаж чадна гэвэл Сэхи зүгээр байгаа.

Үүнийг сонссон Инжи одоо л Ви рүү харцаа шилжүүлэв. Тэр хэтэрхий царай алдаж ээ. Угийн бие муутайн дээр сүүлийн хэд хоног олигтой хоол идээгүйгээс хацар нь шөвийн уруул нь хатаад нүднийх нь доогуур хөхөрсөн хэн ч харсан зүрх шимшрэм болсон байлаа.

"Баярлалаа"

Омголтсон уруулаа арай ядан хөдөлгөн хэлээд цайнаас бага багаар оочлон уухад бие нь арай дээрдэх шиг санагдав.

"Инжи"

Аяархан ч нухацтай хоолойгоор түүний нэрийг дуудсан Ви рүү асуусан байртай харахад

"Анх яагаад чамайг сонгож авчирсныг мэдэх үү?"

Инжиг зөөлөн толгой сэгсрэхэд Ви үргэлжлүүлэв.

"Юнги ахтай байсан. Хэдий төрсөн ах нь биш ч магадгүй түүнээс ч дотно байсан байх. Түүнийг Сокжин гэдэг МК компаны өмнөх захирал байсан юм. Үнэхээр эелдэг нэгэн байсныг нь санаж байна. Бас гайхалтай эхнэртэй. Тэр үед Юнги ч бас одооныхоос өөр хүн байсан хэтэрхий залуу байсан ч тэр том компаны гүйцэтгэх захирал бас гоц ухаантан хэмээгддэг алдартай нэгэн байсан. Түүний тухай олон цуу яриа гардаг араас нь гүйдэг эмэгтэйчүүд ч олон байсан гэхдээ тэр тэднийг нэг нүдээрээ ч тоож хардаггүй гээд л..." энэ тухай ярихдаа Ви инээмсэглэж байлаа.
"Би Сокжин Хэсон хоёртой ганцхан л удаа уулзсан энэ ажил хэргийн оройн зоог л доо. Гэхдээ би ганцхан хараад л мэдсэн Юнгигийн Хэсоныг харах харцыг. Тэгээд л би түүнийг золгүй хайртай учирсныг ойлгосон...
Таван жилийн өмнө МК корпрацын захирал эхнэрийн хамт машины осолд орж өөд болсон тухай бүх л хэвлэл мэдээлэлээр шуурч амтай хүн болгон халгалцгааж. Харин Юнги түүнээс хойш нэг сарын турш алга болчихсон. Тэгээд буцаж ирэхдээ хэний ч танихгүй нэгэн болчихсон байсан юм даа.
Чамайг анх харахад чи үнэхээр Хэсонтой адилхан байсан. Би ч хүртэл гайхсан шүү."

Pluviophile[Completed]Where stories live. Discover now