8.Elysian

187 18 3
                                    

👆🏻Энэ дууг сонсож байхдаа бичсэн болохоор дуусахаараа давтагдаад тоглогддог дээр нь тавьж байгаад сонсонгоо тайван удаанаар тогтож уншаарай.

Зөөлөн сэвэлзэх салхи арьсыг минь гижигдэх шиг болоход хоёр гараа элгэндээ тэврэн хэдийн тэнгэрт үзэсгэлэнт гэрлээ цацруулах сарыг ажлаа. Аав ах бид хоёрыг жоохон байхад маань унтуулах гэж нар сарны түүхийг ярьж өгдөг байсансан.

"Эртээ урьдын цагт нэгэн залуу үзэсгэлэнт бүсгүйд дурлаж гэнэ. Тэр бүсгүй үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй боловч хараалтай төрсөн хэзээ ч хайрлаж дурлах хувьгүй нэгэн байв. Түүний зовлон шаналал хэзээ ч инээмсэглэдэггүй царайнаас нь илхэн үзэгдэнэ. Гэвч залуу бууж өгсөнгүй тэр бүсгүйг инээлгэхийн тулд бүхнийг хийж байлаа. Бүсгүй түүний амьдрах утга учир нь байсан юм. Эцэст нь бүсгүй инээсэн, тийм ээ тэр ч бас залууд дурласан. Үүнийг мэдсэн бурхан хилэгнэж тэднийг салгах арга хайж байлаа. Тэдний замд хэмжээлшгүй их зовлон зүдгүүр гаргасан ч тэд нэгнээ хайрлах хайрынхаа ачаар бүхнийг хамтдаа даван туулсан юм. Эцэст нь бурханд хосуудыг үүрд салгах ганц арга үлдсэн. Тэр бүсгүйг зөвхөн өдөр л харагддаг нар , залууг зөвхөн шөнө л манддаг сар болгон хагацаагаад дунд нь дэлхийг зааглуулахаар үлдээсэн юм. Олон жил өнгөрөхөд зовлонт хосуудын нэгнээсээ хол байх шаналлыг харж тэсээгүй дэлхий тэднийг хэсэгхэн хугацаанд уулзуулах боломж олсон нь нар хиртэлт байлаа. Үүнээс хойш зовлонт хосууд олон жил тэвчсэний эцэст хэсэгхэн хугацаанд ч болтугай уулздаг болсон юм даа."
-Хөөх ямар гайхалтай юм бэ.
-Гайхалтай биш ээ гунигтай гээч тийм ээ аав аа?
-Яагаад гунигтай гэж?
-Хөөрхий хосууд бие биенээсээ хол хичнээн зовж байгаа бол.
-Гэхдээ тэд нар хиртэхэд уулзана шүү дээ. Аав минь бидний толгойг илээд
"Инжи миний охин хайртай хүнээсээ хол байх ёстой болвол яах вэ?"
"Би уйлахгүй ээ ааваа, хэзээ нэгэн цагт уулзаж чадна л гэвэл." аав минь миний толгойг илэн инээмсэглээд "мундаг бяцхан гүнж минь унтдаа." гээд духан дээр минь үнсэлээ.

"Инжи"
Танил нэгний хоолойгоор эргэн харахад харанхуйд үзэгдэх зүйл байсангүй. Танил хоолой дахин дуугаран нягтлан харвал модны цаанаас хоолойн эзэн наашилж буй нь үзэгдэв.
"Жонгүг..."
Түүнийг урд минь тулан ирэхэд гайхширлаасаа салан хурдхан шиг түүнийг чирсээр хэн нэгэн харж чадахааргүй газар ирлээ.
"Ч.Чи энд юу хийж байгаа юм." намайг тэвдэн асуухад тэр хөмсгөө зангидан
"Харин би л тэгж асуумаар байна. Чи яагаад надад худлаа ярьсан юм? Би чамайг ажилд орж гэрээсээ нүүгээгүй гэдгийг чинь мэдэж байна."
"Намайг хаана байгааг яаж мэдсэн юм?"
"Энэ тийм чухал гэж үү?"
"Тийм ээ чухал"
"За яахав тэгвэл би тэр залуугийн машиныг дагасан юм?"
Намайг санаа алдан "Яагаад тэгсэн юм бэ?" гэхэд Жонгүгийн харц ширүүсч
"Яагаад тэгсэн юм гэнээ? Үнэхээр үү? Инжи чи хэзээ ч миний сэтгэлийг ойлгож байгаагүй. Чи яагаад надаас үргэлж асуудлуудаа нуудаг юм? Би чамд туслаж чадна, туслахыг ч хүсэж байна. Яагаад ганц удаа ч болов надад итгэж болдоггүй юм бэ? Яагаад хэцүү байвал хэцүү байна гэж хэлдэггүй юм? Энэ тийм хэцүү гэж үү?" Жонгүгийн нүднээс урсах доголон нулимсыг эрхий хуруугаараа зөөлөн арчаад түүнийг тэврэн "Би зүгээр л чамд асуудал удахыг хүсээгүй юм аа" гэхэд Жонгүг
"Чи хэзээ ч миний асуудал байгаагүй Сун Инжи харин үргэлж миний хайртай хүн байсан" хэмээн шийдэмгий хэлээд "надтай хамт эндээс явцгаая" гэхэд нь би санаа алдан
"Баярлалаа Жонгүг би хамт явахыг үнэхээр их хүсэж байна нээрээ шүү."
"Тэгвэл хамт явцгаая л даа"
"Гэхдээ би чадахгүй"
"Яагаад?"
"Учир нь...учир нь
би зүгээр л чамд муу зүйл болохыг хүсэхгүй байна" гэхэд тэр инээмсэглээд " Тэнэгхэн минь дээ би бол бүхнийг чадагч алтан хүү Жон Жонгүг юм шүү надад санаа зовно гэдэг энэ дэлхийн хамгийн утгагүй асуудал" гэхэд нь намайг инээхэд тэр гарнаас минь атгаад
"Инжи хамтдаа энэ бүхнээс зугтацгаая. Чамайг л хүсвэл би дэлхийн төгсгөл хүртэл хамтдаа явсан ч чадна" гэхэд нь би зүгээр л инээмсэглэв.

Шөнө дунд ямар нэг зүйл дуугарах чимээнээр зүүднээсээ сэрвэл хэн нэгэн өрөөнөөс минь гарч байгаа харагдлаа. Тэр хүн ардаасаа Юнги шиг л харагдсан. Цаг харахад хэдийн шөнийн гурвыг заана. Би босоод саяхан түүний гарсан хаалгаар өрөөнөөс гарч гурван давхрыг зорихдоо баруун жигүүр лүү явахаа болин зүүн жигүүр лүү алхаж эхэллээ. Учир нь тэндээс ямар нэг бүдэг чимээ гарч байсан юм.

Зүүн жигүүрт байх ганц хаалганы үүдэнд ирээд тогшихоо азнан хаалгыг зөөлөн түлхэхэд онгорхой байх бөгөөд нээгдсэн даруй төгөлдөр хуурын уянгалаг хэдий ч асар их гуниг зовлонг өөртөө агуулсан ая намайг өөртөө татчихав. Би алгуурхан алхсаар өрөөнд орж ирэхэд Юнги хуучны бор төгөлдөр хуур нүдээ анин тоглох зураглал нүдэнд тусах нь хичнээн гайхалтай харагдаж байгааг тайлбарлаж хэлх ч үг олдохгүй нь.

-Гунигтай юм.
Тэр миний хоолойнд цочирдсон байртай надруу хараад удалгүй өнөөх тайван төв төрхөндөө шилжин үргэлжлүүлэн тоглож эхэллээ. Яагаад ч юм дотор минь мэдрэгдэх асар их гуниг зовлонгоос болж нулимс минь урсахыг мэдрэхдээ түүний хажууд суухад тэр тоглохоо болин доош төгөлдөр хуурын товчлууруудыг харсан чигтээ сууна. Дараагийн хоромд би түүнийг тэвэрч байлаа. Зүгээр л надад энэ үед энэ л хамгийн зөв юм шиг санагдсан юм.

Түүний толгойг мөрөндөө налуулан баруун гараараа нуруун дээр нь зөөлөн товшиж өгөхөд Юнги бэлхүүсээр минь тэврэн нүдээ аньсан байх аж. Удалгүй амьсгал нь жигдэрч гар нь сулрах нь түүний унтсаныг илтгэнэ.

Өтгөн хар сормуус, өө сэвгүй цагаан арьс, өндөр биш ч өөртөө тохирсон хамар, ягааран харагдах түүний уруул эд бүгд яг одоогийн Юнгиг тодорхойлох зүйл, өөрөөр бол сахиусан тэнгэр юм шиг л.

Өглөө сэрэхдээ өчигдөр шөнийг нэхэн санана. Зүүд гэмээр хэтэрхий итгэмээргүй юм. Өрөөнд минь орж ирсэн Сэхигээс Юнгиг хаана байгааг асуухад тэр хэдийн явчихаж.

Өөрийн мэдэлгүй алхсаар гурван давхрын зүүн жигүүрт байх хаалганы үүдэнд ирчихлээ. Хаалга цоожтойг мэдэх учраас хэсэг харж зогсоод гараа хүрээгээр нь дагуулан зөөлөн гүйлгэхэд өчигдрийн бүхэн нүдний минь өмнө үзэгдэх шиг болов. Гараа зөөлөн татаж аваад эргээд алхахад нүүрэнд минь инээмсэглэл тодорсон байлаа.

Author:
Ви- Чи итгэлтэй байна уу?
Юнги- Тийм ээ.
Ви- Ойлголоо чи л тэгж байгаа бол...
Юнги- Баярлалаа.
Ви-г өрөөнөөс гарахад Юнги санаа алдах бөгөөд харцанд нь илхэн гуниг тодорсон байлаа.

Би далайгаас айдаг байлаа
Учир нь хэрхэн сэлэхээ мэддэггүй байсан юм.
Би чиний хоронд хордсон
Харин одоо би улам гүн рүү шумбаж байна.
Далайн гүнээс намайг дуудахыг чинь сонссон
Энэ үнэхээр үзэсгэлэнтэй байсан.
Одоо би живж байгаа ч
Гуйя намайг битгий авраарай.
Би хэтэрхий гүнд байна.
Хөлийн үзүүрт ч хүрэхгүй.
Чамайг надад юу хийчихсэнийг мэдэхгүй юм.
Би амьсгалж чадахгүй нь
Гэхдээ би амьд байна.

A/N
In too deep-Why don't we энэ дуу намайг үнэхээр дуусгаж чадаж байнаа. Enkh_btcha даа баярлалаа ❤️

Pluviophile[Completed]Where stories live. Discover now