9. Намайг уучлаач♥

4.4K 260 13
                                    

Төсөлт ажилдаа бэлдэхийн тулд шөнөжин номын санд сууна. Бэкхён их л нухацтай хандах бөгөөд үе үе хацар дээр минь үнсэх нь надад урам зориг өгч байлаа. Шөнийн 1цаг~~ Бид хоёр сургууль дээр байсаар л... Гэнэт мөрөнд минь нэг зүйл унах мэь болов. Харин тэр Бэкхён байлаа. Тэр ядарсандаа болоод миний мөрийг дэрлээд унтчихав. Хамаагүй хөдөлгөөн хийх л юм бол сэрчих мэт санагдан хөдөлгөөнгүй сууна. Нэг л мэдэхэд нүд анилдаад бас л унтчихав. Утас дуугарах чимээнээр сэрвэл Бэкхён нойрмог хоолойгоор утсаар ярьна. Цонх руу харвал аль хэдийн үүр цайжээ...



Өнөөдөр бид 2 төсөлт ажлаа үзүүлнэ. Яг энэ мөчид би үнэхээр их сандарч байлаа.

Бидний хийсэн зүйл бол application. Хүн бүр утас хэрэглэдэг учраас зүгээр л нэг application татаж аваад өөрийнхөө эрүүл мэндийг өдөр бүр хянаж байх нь хэн бүхэнд амар билээ. Өдрийн алхах хэмжээ, уух усны хэмжээ гээд л бүх зүйлийг танд сануулж өгөх тийм л зүйл... Магадгүй хүнд хэрэггүй байх л даа. Гэхдээ бид 2ын хувьд байж болох хамгийн гайхалтай санаа байсан юм.

Бэкхён юмыг хурдан цээжилдэг учраас шөнөжин цуг сууж бичсэн зүйлээ маш хурдан цээжилчихэв. Тэр хамгийн сайнаараа хичээж байсан нь илт...

Гэхдээ бид хоёрын төсөл эхний байранд биш харин хоёрдугаар байранд орсон нь түүний минь урмыг үнэхээр их хугалсан нь илт. Бэкхён хэнийг ч урдуураа оруулахыг хүсдэггүй болохоор түүнд минь их л гунигтай байх шиг байв.

Сэтгэлийг нь сэргээхийн тулд түүнтэй цуг хоолонд орлоо.

Өчигдрөөс хойш хоол идээгүй болохоор ходоод минь атиралдаад унах нь...

Би Бэкхёнд хоолоо идвэл гадуур цуг зугаална гэж хэлээд хүчээр хоолыг нь идүүлээд хаашаа авж явах талаар бодно.

Бэкхёны машинаар бид хоёр далай орохоор явж байна.

Гэнэт Бэкхёны нэг гар хүзүүгээр бас гуяаар минь тэврээд далай руу гүйнэ.

Далайн ус үнэхээр хүйтэн байсан ч бид хоёр маш удаан тэнд усаар байлдсан юм. Даарсандаа болоод хамаг бие салганан чичирнэ.

Тэнд ойр байх амралтын газар луу ороод нойтон хувцсаа солиод буцаад Сөүл рүү явахаар болов.

Маргааш өглөө Бэкхён намайг авахаар гадаа машинтайгах хүлээн зогсоно. Сургууль руу намайг хөтлөн орвол Бэкхёны найзууд ч өөдөөс ирж байлаа.

Сэүн: Хён 3 хоногийн дараа сургуулийн мисс шалгаруулах тэмцээн болно гэнээ.

Чанёол: Энд байгах эрдэнэ шиг охиноо тэнд оруулна биз дээ *бүгд над руу харах*

♥Муу залуугийн сайн охин♥ /Дууссан/Where stories live. Discover now