11. Санаж байна. Эргээд ир

3.7K 252 0
                                    

Өдөр болгон байдаг шиг ээ өнгөрч сургууль дээр байх цагаас илүү эмнэг дээр байр цаг минь надад таалагддаг.

Хэдийгээр Бэкхён маань сэрэлгүй хоёр долоо хонож байгаа ч би түүнийгээ удахгүй сэрнэ гэдэгт итгэдэг.

Өдөр болгон түүндээ дуу дуулж өгж, биеийг нь барьж өгөөд, хөгжилтэй зүйлс ярьдаг ч тэр минь өөдөөс минь хараад өнөөх дулаан инээмсэглэлээрээ ширтдэггүй нь харамсалтай.

Өнөөдөр би ганцаараа түүнийш сахиж хононо.

Нойрон дунд минь аймшигтай дуу намайг сэрээлээ.... Арай арай үгүй байлгүй дэээ... Түүний минь зүрхний аппарат үргэлж нэг хэвийн дуугардаг байсан бол одоо маш чанга урт дуугарч зүрхний цохилт нь зогсож байна...

Амьдрал яг л хар дарсан зүүд мэт... Чиний дааж баршгүй их зовлонг чамд өгчихөөд дараа нь хэмжээлшгүй их жаргал өгдөг.

Анх түүнийгээ харсан мөч. Үнэхээр хүйтэн ганцаардмал... Түүнтэй цуг нэг ангид орсон минь.. Түүний надад хэлсэн үгс хэрцгий мөртлөө халамжилсан харц... Тайвнаар үргэлжилдэг байсан амьдралыг минь хэцүү болгодог байсан зан нь... Өдөр ирэх тусам өөртөө татах тэр харц... Намайг үргэлж дэмжин юу ч болсон миний талд зогсдог байсан зан чанар нь... Дээвэр дээр надад өвдөг сөгдөн үерхэх санал тавьж байхдаа сандарж бас гар нь чичирж байсан... Хүйтэн хөндий хүний цаанаас хүүхэд шиг өхөөрдөм зан гарч ирсэн нь... Хамтдаа Намсан цамхаг явж өлгөсөн цоожин дээрх үгс минь... Цугтаа парк орж тоглоход бяцхан хүүхэд шиг догдолж байсан чи... Намайг үргэлж хайрын харцаар хардаг байсан чинь... Хамтдаа өнгөрүүлсэн бүх дурсамж минь... Найзуудаасаа хүртэл намайг харамладаг байсан хүүхэд шиг занг нь....  Санаж байна... Бүгдэнг чинь санаж байна... Үргэлж миний дэргэд байж хамгаална гэсэн үгэндээ хүрэлгүй ингээд явчих гэж байгаа юм уу?

Би энэ эмнэлэгт байж чадахгүй нь... Эмчийн гарж ирээд хэлэх үгнээс нь айж байна....

Би гүйсээр гүйсээр нэг мэдэхэд Эксогийнханы дундын байшинд ирсэн байлаа. Дотогш ороод хамгийн түрүүнд Бэкхёны өрөөнд орсон... Түүнээм минь үнэртдэг үнэр энэ өрөөгөөр дүүрэн байна. Яг л тэр минь энд байгаа юм шиг....

Өрөөг нь тойруулан харна. Түүнийхээ орон дээр суугаад дахиад л уйлна. Өнөөдөр түүнээс салах ёс хийж байгаа юм шиг....

Энэ бүхэнд би буруутай... Би л уурлаагүй байсан бол... Би л Шижинийг тэврээгүй байсан бол... Бэкхён руу ганц удаа залгаад ярьсан бол тэр минь одоо энэ өрөөндөө жаргалтай гэгч нь инээмсэглээд суух байсан байхдаа...

Бэкхёны өрөөний ширээн дээрх нэгэн дэвтэр дээр сарны гэрэл тусна. Хана түүнийг харсан бололтой босоод тэр дэвтрийг аваад орон дээр суун эхний хуудсыг дэлгэнэ.

"Би анх удаагаа тэмдэглэл хөтөлж байна... Үнэхээр эвгүй бас бичих юм олдохгүй хэцүү юм. Надад өмнө нь тэмдэглэл бичих шаардлага байдаггүй байсан ч одоо бол миний амьдралд нэгэн хүн маш том орон зайг эзэлж байгаа... Тэр бол мэдээж миний Ханна. Гэхдээ Ханна минь хөөрхөн болохоор түүний араас банди нар их гүйж байгаа. Шижин гээд л... Түүнийгээ өөр хүнд алдчих вий гэхээс айж байна."

Дараагийн хуудас:

"Өнөөдөр Ханнаг гуйх өдөр... Үнэхээр сандарч байна. Өмнө нь хэзээ ч ингэж их догдолж байгаагүй. Тэр минь зөвшөөрөхгүй бол яах бол? Би лав тэгвэл амиа хорлоно...^-^"   Тэнэг амьтан намайг зөвшөөрөхгүй бол амиа хорлох байсан юм уу? Чамайг байхгүй бол яаж амьдрахаа ч төсөөлж чадахгүй байхад чи яаж ийм тайван байж чаддаг байна аа... *уйлах*

......."Би өнөөдөр олимпиад дээр нэгт орсон. Энэ мэдээж Ханнагийн ач.. Би Ханнагүй бол яаж амьдрахаа ч мэдэхгүй нь.. Түүний минь ганцхан инээмсэглэл л байхад би юуг ч хийж чадна"

"...Өнөөдөр маш муухай өдөр боллоо. Би Ханнагаа гомдоочихсон -_-. Ханнагийн өмссөн даашинз  түүнийг үнэхээр төгс харагдуулж байсан. Яг л сахиусан тэнгэр шиг. Түүнийг ийм даашинз өмсөөд тайзан дээр гарвал түүнийгээ алдчих юм шиг санагдаад муухай байна гээд хэлчихсэн... Би одоо ч түүний царай руу харж чадахгүй нь.. Ханна намайг уучлаарай... Миний бурууу" 

*Мангар амьтан жоохон хүүхэд шиг гэдэг нь..*

"Би Ханнагаас уучлалт гуймаар байгаа ч тэр минь намайг хараад уурлах байх гэж бодоод би зөндөө их айсан... Тэгээд л түүнээс уучлалт гуйсангүй. Тэр минь намайг ойлгох болов уу? Бурхан гэж байдаг бол түүнд минь миний сэтгэлийг ойлгуулаач... Намайг ямар их хайртай гэдгийг минь хэлээд өгөөч. Би түүнгүйгээр нэг минут байх хүртэл надад хэцүү байна. Түүнийг харахгүй бол зүрх минь өвдөөд байна..."

Хэний ч өмнө бардам байдан байсан Бэкхён одоо ийм жоохон хүүхэд шиг болчихсон нь нэг бодлын гайхмаар... Тиймээ түүнгүйгээр ганц минут болох ч надад хэцүү байсан... Гэхдээ Бэкхён одоо чи минь намайг орхиод явчихвал би яах юм? Намайг энд битгий ганцааранг минь үлдээгээч....

Энэ бодлыг таслан утас дуугарав.

Чанёол: Ханна битгий цочирдоорой... Яг одоо эмнэлэг дээр хүрээд ирээч *таслах*

Арай арай чи намайг орхиод явчихаж байгаа юм биш биз дээ.. Үгүй гэж надад хэлээч дээ.. Би чамгүйгээр байж чадахгүй Бэкхён  эргээд ир!!!

♥Муу залуугийн сайн охин♥ /Дууссан/Where stories live. Discover now