10. Намайг битгий орхиоч

3.8K 261 2
                                    

Бэкхёны талд~~

Хайрыгаа сургуулийн мисс д орно гэж баярлаж байсан ч түүний сонгосон хувцсыг муухай гэж хэлснээс болоод түүнийгээ уурлуулчихсан.

Надтай юм дуугарахгүй болохоор нь түүнийгээ алдсан мэт мэдрэмж төрж байлаа.

Чан: Залуу минь битгий гунигла. Эргээд ирэх байлгүй дээ..

Кай: Ханагаас уучлалт гуйгаад хэрэггүй ээ.. Бардам бай... Охидыг гүйлгэдэг Бэкхён хэзэж ийм болчихсон юм.

Сэүн: Хён Сэрагаас хойш хэзээ ч нэг эмэгтэйгийн төлөө ингэж гутарж-- гээд үргэлжлүүлсэнгүй учир нь Шиүмин түүний амыг таглаж байлаа.

Тиймээ мэдээж Бэкхён Сэрагаас салаад ингэж гутарж байсан. Тэгээд дахиж хэзээ ч ингэхгүй гэж өөртөө амласан. Тэгээд л тэр охидуудаар тоглож эхэлсэн. Гэхдээ гэхдээ.. Хана түүнийг өөрчилж чадсан.

Тэр гаднах хүйтэн төрхтэй, ууртай, хэрцгий Бэкхёны дотроос өөр нэгэн хүнийг олж харсан. Тэр хүн бол мэдээж Ханагийн хайртай Бэкхён.

Ханатай учирснаас хойш Бэкхён уурлаж хөмсгөө зангидахаа больж түүний харц нь үргэлж хайраар дүүрэн байдаг болсон. Энэ бол Ханагийн ач... Үгүй ээ энэ бол Хайрын хүч байх....


Хана яг одоо тайзан дээр зогсоод түүн рүү харан нулимстай нүдээр дуулна.

Ханагийн дууны үгс бүр миний зүрхэнд хүчтэй тусаж байлаа.. Бусад нь ойлгохгүй ч яагаад яагаад би түүнийхээ сонгосон зүйлийг тэгж хэлсэн юм бол? Яагаад түүнээсээ уучлалт гуйлгүй ингэу удав аа?

Энэ бүхэнд зөвхөн би л буруутай байх.

Ханаг тайзны ар луу ороход би ч бас түүний араас тайзны ар луу зүглэн очвол нүдэнд минь Шижин Хана хоёрын тэврэлдсэн дүр зураг тодоос тод харагдана.
Хана: Санасан шүү гэж хэлээд чанга тэвэрнэ.

Би уурандаа шатаж дотор минь бачуурж хоолой зангиран нулимс нүдэнд минь хуралдана.

Сургуулиас хар хурдаараа гаран гүйж машиндаа суугаад хурдлан давхиж эхэллээ... Хаашаа явж байгаагаа мэдэхгүй юм... Гэхдээ минтй хурд хурдны хязгаараас давж байсныг харсан ч улам хурдална.

Урсгал сөрөн хурдтай давхиж байтал өөдөөс гэрэл тусахыг мэдрэв. Нүд анилдаж бие хөндүүр оргино. Нүдэнд минь Хана л харагдана...

Ханагийн талд~
Шижинаас хурдхан холдоод: Ч.чи энд юугаа хийж байгаа юм?

Шижин: Та 2 салчихсан тийм биз дээ? Түрүүн их л гунигтай харагдсан. Чамайг тайвшруулмаар байна. *уруул дээр минь үнсэх*

♥Муу залуугийн сайн охин♥ /Дууссан/Where stories live. Discover now