12. Гүнж❤

3.7K 272 5
                                    

Эмнэлэгт ирээд Бэкхёны өрөөний урд зогсоно... Энд хэн ч алга...

Өрөөнийх нь хаалгыг урамгүйхэн татан дотогш орвол бүгд Бэкхёныг хүрээлэн зогсож байлаа.

Тэр минь... Сэрчихсэн гэж үү дээ? Намайг орхиогүй байна...♥

Бэкхёны хажууд очоод гарыг нь зөөлөн атгавал тэр минь над руу инээмсэглэн харна.

Бид хоёрыг ярилцаг гэсэн шиг бүгд гараад явлаа...

Би: Санасан.. Зөндөө их санасан. Намайг орхиод явчихлаа гэж бодсон. Муу өөдгүй амьтан хүн айлгаад *уйлах*

Бэкхён: Яа Хэми битгий уйлаад бай л даа... Чамайг харсан чинь бүр хямарчихлаа. Яасан их уйлдаг юм. Бас хааччихсан юм? Намайг орхиод?

Би: Би чамайг намайг орхиод явчихлаа гэж бодсон. Чамайг үхэхийг хармааргүй байна гээд хаашаа ч хамаагүй явсан. Дахиад намайг орхиод ийм байдалд орох юм бол өөрийнхөө гараар алчихна шүү!

Бэкхён: Яагаад Шижинийг тэвэрсэн юм?

Би: Чамайг гэж бодсон! Тэнэг амьтан!

Бэкхён: Уурлуулсанд минь уучлаарай. Би зүгээр л... *өөр тийшээ харах*

Би: Мэднээ. Одоо амар. Хурдан эдгээд эндээс гарах хэрэгтэй.



Бид хоёр зүлгэн дээр суунгаа ярилцана.

Бэкхён: Чи миний юунд дурласан юм?

Би: Хмм.. Чиний хүйтэн төрх чинь аймар байсан л даа гэхдээ юм бүхэн хоёр талтай байдаг. Би чиний өөр нэгэн төрхийг олж харсан. Тэгээд л татагдсан.

Би: Ингэхэд чи яагаад охид болгондоо тоглоод байдаг байсан юм? Арай намайг?

Бэкхён: Би Сэра д үнэхээр их хайртай байсан гэхдээ тэр намайг хуурсан тэгээд л би дахиж эмэгтэй хүнд итгэхгүй гэж шийдсэн. Гэхдээ миний амьдралд чи гарж ирсэн.

Би: Гэхдээ чи яагаад тийм хүйтэн хөндий зан гаргадаг байсан юм?

Бэкхён: Зүгээр л өөрийгөө доожоогүй амьтан шиг харагдуулахыг хүсээгүй.

Бэкхён: Хоёулаа 5 хүүхэдтэй болоод өнөр өтгөн сайхан амьдарна. Тэгээд Хэсү Хэри Хюна Хичол Хижин гэж нэрлэнэ....

Би: Өөрөө гаргах юм шиг олон юм ярьж байна аа *цохих*

"Муу зүйлс хүртэл сайн талтай байдгийг сана"


Дахин энэ сургуульдаа сурахгүй гэж бодохоор дотор хоосон оргино. Миний хамгийн их дурсамжтай газар бол энэ сургууль. Миний амьдралыг өөрчилсөн газар.

Тиймээ өнөөдөр төгсөлтийн баяр~

Бэкхён тас хар өнгийн хүрэм өмсөн улаан зангиа зүүсэн бол би улаан даашинз өмссөн юм.


Яг одоо энэ цаг хугацааг зогсоомоор байна. Цаашдаа юу болохыг хэн ч тааварлахгүй шүү дээ. Бид маргааш ч үхчихэж мэднэ...

1 жилийн дараа:

Би: Хайраа нүдээ аниад гараа тос

Бэк: За

Би түүний гаран дээр жижигхэн хайрцагтай зүйл тавьлаа.

Бэкхён доторхыг нь нээгээд өөрийн эрхгүй уйлна.

Мэдээж энэ бол бидний хүүхэд... Миний хэвлийд Бэкхёны хүүхэд бүрэлдэж байгаа...

~~~Яааа Бэкхён өвдөж байна... Би чамайг өөрийн гараар алнааа....

Бэкхён: Хайраа битгий уурла. Тайван одоо ганц л дүлчих.....

Энгэрт минь хүүхэд минь унтана. Тэр минь миний бяцхан гүнж. Яг л аавыгаа дуурайсан өхөөрдөм бяцхан үр минь...

Бэкхён: Хайраа хайрааа нааш ир хайрааааа *орилох*

Би сандарсандаа болоод хийж байсан ажлаа хаяаад том өрөө рүү гүйлээ.

Бэкхён: Хайраа сонсдооо

Хэсү: Аав. аав..

Бэкхён: Миний Хэсү анхны үгээ хэлчихлээ гэж үү? Тиймэээ миний охин *уйлна*

Би: Та хоёр ч их сүрхий байх ши..


Үгээ дуусгаж чадалгүй толгой эргээд газар уначихлаа....


"Ирээдүйг тааж мэдэхгүй
Маргааш ч үхчихэж мэднэ"

♥Муу залуугийн сайн охин♥ /Дууссан/Where stories live. Discover now