Guardian

2.7K 112 6
                                    

Модод нахиалж, цэцгэс дэлгэрээд, энд тэндгүй хосууд хөтлөлцөж алхаад хавар ирсэнийг илтгэнэ.

Намайг Ху Еи Тиан гэдэг. Анагаахын их сургуулийн 5-р курсын оюутан. Миний хувьд амьдрал үнэхээр өрнүүн гэрлийн хурдаар өнгөрч байна. Надад залхуурч суух зав байхгүй. Утас оролдох ч зав байхгүй. Хамгийн сүүлд хэзээ uchat орсноо ч санахгүй байна. Удахгүй дүн гарах болохоор үхтлээ хичээх хэрэгтэй.

Еи Тиан зузаан гэхэд хэтэрхий зузаан дээрээс нь аймшгийн хүнд номнууд тэврээд сургуульруугаа явж байв. Маш олон ном барьж яваагаас болоод замаа ч олигтой харж чадахгүй явсаар гарцан дээр тулж ирлээ. Гарцаар гараад цааш хэд алхаад л сургуульруу орох нь. Энэ гарц гэрлэн дохио байхгүйн дээр машинууд булан эргээд огцом гарч ирдэг болохоор их эвгүй зам. Еи Тиан машин ирж байгаа эсэхийг нэг шалгачихаад алхтал хаанаас ч юм бэ гэнэт нэг машин гарч ирээд Еи Тианыг мөрөгчихлөө. Газраар дүүрэн ном тарж Еи Тиан газар уналаа.

-Новш гэж чи амьд уу? гэсээр нэг залуу бууж ирлээ.

-Амьд л юм шиг байна. (Толгойгоо барих) Одооны машинууд яахаараа ийм ямар ч чимээгүй явдаг болчдог байнаа.

-Ашгүйдээ, алив босоход чинь туслъя. Гараа өг.

Еи Тиан түүний гараас атгаад босох гэтэл хөл нь аймшигтай өвдөхийг тэр мэдрэв.

-Яая өвдөж байна.

-Юу чинь?

-Хөл

-Өө новш гэж. Юу тэгэхээр чи өөрөө такси бариад эмнэлэг яваад наад хөлөө үзүүлчих би яараад байна за юу! Гээд түрүүвчнээсээ мөнгө гаргаж өглөө. Миний уур хүрч эхэллээ.

-Юу гэнээ явлаа?? Өө за хүн дайрчихаад бүр гэмтээд байхад ингэж хэлж байгаа юмуу?

-Чи одоо юун сүртэй юм бэ? Үхчээгүй л байгааздээ? Наад мөнгөөрөө эмнэлэгт үзүүлэхгүй юу! Мөнгө хангалтгүй байвал яахав нэмээд ав. Гол нь хурдал. Тэгээд хэдийг авмаар байна?

Миний уур дээд цэгтээ хүрч түүний өгсөн мөнгийг базаж байгаад нүүрлүү нь шидэж орхилоо.

-Яаж байнаа? Хэдийг надаас салгах гээд байг-
Түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад хэн нэгэн настайвтар хүн ирээд түүний толгой дундуур цохиод авлаа.

-Яая ямар новш нь вэ? (Эргэж харах) А-а-аав

-Юу юу гэнээ энэ муу чинь! Би чамайг ингэж хүмүүжүүлээ юу?

-Энэ чинь өөрөө зориуд машины урдуур ороод мөргүүлсэн ш дээ.

-Тийм юм гэж юу байсан юм. Одоохон уучлалт гуй!

ONESHOTSWhere stories live. Discover now