Би дургүй. Чиний тэр тэнэг шар ѳнгийн, малгайтай том цамцанд би дургүй. Үргэлж л тэрнийгээ ѳмсчихсѳн явдаг чамайг гайхаж бас шоглодог байсан. Би чамд дандаа л "Наад цамцаа соль" гэж хэлж байхад чи "Үгүй ээ. Энэ надад таалагддаг. Хүсэхгүй байна" гэдэг байсан.
Би яагаад тэр цамцанд дургүй байдаг байснаа сайн ойлгодоггүй юм. Ямар ч шалтгаангүйгээр тэр цамцанд дургүй байсан.
Гэхдээ одоо чамаас үлдсэн ганц зүйл тэр цамц л байна. Үнэр чинь аль хэдийн байхгүй болж зѳвхѳн миний үнэр нэвт шингэсэн хэдий ч сэтгэл дотор минь зѳвхѳн тэр л зѳѳлхѳн үнэр ханхалах даавуун цамц. Үнэр чинь арилах нь аргагүй дээ. Чи яваад хэдийн нэг жил ѳнгѳрчихѳѳд байхад арилахгүй байвал ид шид болох биз.
Би ѳнѳѳдѳр чиний цамцийг ѳмсчихсѳн явж байна. Чи итгэхгүй л байх даа. Гэхдээ итгэхээс ѳѳр сонголт чамд байхгүй. Учир нь энэ үнэн болохоор.
Ммм... хаанаас эхэлдэг юм билээ? Чамд бүхнээ тоочин ярьмаар санагдах юм. Ѳмнѳх шигээ чи намайг гүн бор нүдээрээ ширтэн, яриаг минь анхааралтай нь аргагүй сонсдог байсан тэр үелүү цаг хугацаагаар аялаад ч хамаагүй очихсон. Би Ким Тэхён гэх залууг үнэхээр их үгүйлж байна. Ямар ч ѳѳ сэв үгүй чиний арьсанд хүрж энгэрт чинь наалдан цурхиртлаа уйлмаар байна. Яг л ѳмнѳх шигээ. Би тэр үед ѳѳрийн бардам зан, эр хүний бүхий л бахархалаа хѳсѳр хаян бяцхан охин шиг л нус нулимсандаа хутгалдан уйлсан. Магадгүй ухаан орсон цагаасаа хойш анх удаа тэгтлээ их уйлж үзсэн үе минь байх. Чамайг явуулмааргүй санагдсандаа, үлдээмээр байсандаа, үүрд хажуудаа байлгах гэсэн аминчхан хүсэлдээ баригдан би бүхий л гунигаа тэр дор нь гаргачихсан. Харин чи цээжиндээ толгойг минь налуулаад нурууг минь зѳѳлхѳн илсэн. Тэгээд "Юнги, битгий уйлаа. Чамд зохихгүй байна." гэсэн. Тиймээ надад уйлж унжих зохихгүй гэдгийг би хэн хүнээс илүү мэднэ. Гэхдээ тэр л үед уйлаад ч болтугай чамайг үлдээхийг хүссэндээ би уйлсан юм. Харамсахгүй байна.
Энэ хэтэрхий хараал идсэн гунигтай юм.
Одоо арай гэгээлэг зүйл ярьцгаах уу?
Ммм... Тэхён бид хоёр хэтэрхий олон сайхан дурсамжуудыг хамт ѳнгѳрүүлсэн болохоор яг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Магадгүй гай ирэхийн ѳмнѳх ѳдрийг дурсаж ярих уу?Тэр ѳдѳр миний чамтай хамт ѳглѳѳг угтах хамгийн сүүлчийн ѳглѳѳ байсан юм. Чи бид хоёрын хэн хэн нь үүнийг тѳсѳѳлѳѳгүй. Гэхдээ аль аль нь нэг л байдал эвгүй байгааг мэдэрч байсан юм. Хэд хоногийн ѳмнѳ Тэхёнд ирсэн ээжийнх нь дуудлагаас болоод тэр л дээ. Хачирхалтай энэ дуудлагын дараагаас бидний хамтдаа байх ѳдѳр багасаж байгааг бид мэдэж байлаа. Гэхдээ юу ч болоогүй юм шиг нэгнээсээ энэхүү мэдрэмжийг таг нуун, зүгээр юм шиг жүжиглэцгээж байсан. Тэр ѳдѳр чи бид хоёр элдвийг хѳѳрѳлдѳн, зургийн цомог хамтдаа үзэж, ѳдѳржингѳѳ бие биедээ эрхлэлдэн хэвтсэн.
YOU ARE READING
ONESHOTS
Romanceяаой Гэгээн сайхан хайрын тухай. Гэхдээ сүүлийн үед гэгээнгүй хайр ч бас ороод байх шиг байнаа ххахах.