Ѳнѳѳдѳр би чамайг яагаад ч юм үнэхээр их санасан. Бодол санаанд минь чи далайн түрлэг шиг урсан орж ирээд, яг л ѳмнѳх шигээ чамд автан чиний тухай бодлуудад нэг л мэдэхнээ тэмцэхээ үл ухааран живчихлээ. Би инээдтэй байна уу?
Чиний царайг харалгүй, чиний үнэрийг мэдрэлгүй, чиний тухай бодолгүй их удсан юмсан. Санахгүй гэж их хичээсэн юмсан. Оюун бодол тархинаасаа чамайг хѳѳн зайлуулж, ѳѳр зүйлээр энэ орон зайг нѳхѳх гэж их чармайсан юмсан. Ажлаа л хийгээд байвал, завгүй л байгаад байвал чамайг бодохгүй байж чадна гэж ѳѳртѳѳ итгүүлэн, зүрхээ хуурах гэж оролдовч чамтай адил нэртэй нэгнийг харуутлаа л чамайг үгүйлээд эхэлчихлээ.
Чиний гэсэн нэрийдэлтэй бүхнийг, хамт ѳнгѳрүүлсэн ѳдѳр хоног, цаг минут бүрийг газарт булшлах гэж би хэчнээн их хичээсэн гээч. Гэтэл чиний амин хувиа бодсон 'Ким Намжүүн' гэх нэр чихэнд минь цуурайтах явцад би чиний нэрийг амаараа биш зүрхээрээ давтан хэлсэн. Ахиад ганц удаа ч болов царайг чинь хармаар санагдаж, уулзаагүй 5 жилийн хугацаанд хэн болсныг чинь мэдмээр санагдсан.
Ай, миний гэм зэмгүйхэн сэтгэлээр хайралсан анхны минь. Ямар ч хар бараан толбо үгүй, чин зүрхэндээ нандигнан хадгалсан хайр минь. Яг л тоосонд дарагдсан хуучин номын хавтсыг сѳхѳх аятай би чиний тухай эхнээс нь бодож эхэллээ.
Анх яаж танилцсанаа эргэн санах гэж хичээхэд толгойд минь юу ч орж ирсэнгүй. Нэг мэдэхэд л чамтай танилууд болчихсон байж.
Анх чамтай хэрхэн яриа эхлүүлснээ бас л санадаггүй ээ. Нэг л мэдэхнээ чи болон би нийлээд бид болчихсон байсан. Нэг анги, нэг хамт олон гэх нэрийн дор 'Бид' болчихсон байсан.
Харин анх чамтай ам муруйсан үеэ тодхон санаж байна. Зохиолч Чой Шин Э-ийн 'Намар' гэх шүлгийг ам хуурайгүй магтан, ангийн голд зогсчихоод уншихад чинь би "Надад таалагдсангүй" гээд хэлчихсэн. Нээрэн шүү. Тэр үед ч одоо ч тэр энэ шүлгэнд би тэгтлээ дуртай биш. Чиний хамгийн дуртай зохиолчид дургүй байгаад чи надтай мэтгэлзэн маргалдаж эхэлсэн. Эхэндээ хэвийн эхэлсэн энэ яриа эцэст нь нэг нэгнийгээ үзэхээ байсан дайсагнал болон хувирсан юм.
Чи бид хоёр үргэлж л шалихгүй юмнаас болж нэгнийгээ эвгүй байдалд оруулна. Түүндээ сэтгэл ханан, хорноор бие биерүүгээ мушилзана.
"Хѳѳе Цонх арчигчаа" гэж чи намайг дуудна. Учир нь миний инээдийг чи цонх арчиж байгаа юм шиг тэнэг инээдэг гэдгээс болж үүссэн хоч байлаа.
Харин би чамайг "Яасан Бүтэлгүйтэгчээ" гэнэ. Чи үргэлж бүтэлгүйтэж, юм хагалж, бүдэрч унадагаас чинь шалтгаалж үүссэн л дээ. Энэ хочиндоо хачин их дургүй хэрнээ байнга л баталгаажуулж байдаг чамайг шоолох надад үнэхээр хѳгжилтэй байдаг байсан юм шүү.
YOU ARE READING
ONESHOTS
Romanceяаой Гэгээн сайхан хайрын тухай. Гэхдээ сүүлийн үед гэгээнгүй хайр ч бас ороод байх шиг байнаа ххахах.