Би санаж байна. Чамтай учирсан анхны ѳдрийг. Зуны бүгчим халуун ѳдрүүдийн нэг л байсан. Чи ч би ч тэр жижигхэн биендээ баймгүй зоригтой бага ангийн сурагчид байсан үе. Намайг таних ч үгүй хэрнээ намайг ѳмгѳѳлж зодоон хийсэн чамд талархахын оронд харин би гайхаж байсан. 'Яагаад намайг хамгаалж байгаа юм болоо?" гэж. Чи надаас хүчээр илүү биш. Надаас ах ч биш. Бүр надаас жижигхэн биетэй хэрнээ намайг хамгаалах гэж байсныг чинь би одоо ч санадаг. Маш тодоор. Зоригтой хэлсэн үгсийг чинь. Айсандаа чичирсэн гарыг чинь ч гэсэн.
Хоёулаа зодуулчихаад уйлах ёстой атал чи бид хоёр инээсэн. Бие биенийгээ шоолж, болсон үйл явдлыг дурсаад инээсэн. Ингэж л бидний нѳхѳрлѳл эхэлсэн.
Би санаж байна. Чиний гэрт анх удаа хѳл тавьсан үеэ. Байдаг л нэг солонгос айл. Гэхдээ тѳгѳлдѳр хууртай. Харин чиний ѳрѳѳ үнэхээр энгийн байсан. Ханандаа нэг ч анимe юмуу киноны баатрын зураггүй, бүр компьютер ч байхгүй ѳрѳѳ. Миний ѳрѳѳний эсрэг туйл л гэсэн үг. Бор шаргал ѳнгийн ханын цаас, модон тавилгатай. Нэг хүний ор, хичээлийн ширээ болон номын сан. Эцэст нь хувцасны шүүгээ. Чиний ѳрѳѳ ингээд л гүйцээ. Гадаа их халуун байсанд цонхоо онгойлгон сэвэлзэх салхийг угтан оруулахад цагаан торон хѳшиг чинь хийссэн тийм л ѳдѳр. Орон дээр чинь яльхайн хэвтэхэд орны зѳѳлѳн матрасс доош суун, гүнзгий амьсгаа аван дэрэнд чинь нүүрээ наахад зѳвхѳн чамаас л үнэртдэг тэр сайхан үнэр үнэртдэг сэн. Жүрж. Тиймээ чамаас жүрж үнэртдэг байсан. Гэрийн чинь ѳнцѳг булан бүрээс. Хамгийн гол нь чамаас хамгийн ихээр үнэртдэг байсан. Чихэрлэг бас зѳѳлхѳн. Мин Юнги. Би одоог хүртэл чиний ѳрѳѳнд дахин нэг хѳл тавихыг хүсдэг гэвэл чи итгэх үү? Үгүй байх вий гэхээс би айж байна.
Цаг хугацаа ямар ч залуургүйгээр хурдан ѳнгѳрѳхѳд чи бид хоёр дунд сургуулийн сурагчид болсон. Жон Жонгүүг гэх миний бие чиний цорын ганц хамгийн сайн найз гэгдэж, харин миний хувьд чи олон найзуудын минь зѳвхѳн нэг нь л болсон тэр үе. Надаас ѳѳр хүүхдүүдтэй нийлдэггүй байсанд би их гайхдаг байсаан. Чи үргэлж л намайг гайхшруулж байдаг байсан шүү дээ. Энэ үед ч гэсэн миний очих хамгийн их дуртай газар зѳвхѳн чиний л гэр байсан. Тэр дундаа чиний ѳрѳѳ. Тайван, тав тухтай. Чиний үнэрээр дүүрэн тэр л ѳрѳѳ.
Ахлах сургуульд ороход чи бид хоёрын дундах зай улам л холдож байгааг би мэдэрдэг байсан. Чи улам л дуугүй болж, би улам л сургуульдаа алдартай болж байсан үе. Би тэр үед гайхдаг байсан. Чамайг яагаад ийм бүрэг ичимхий байдгийг. Зѳвхѳн надтай байх үедээ л инээмсэглэж, зѳвхѳн надтай л байх үедээ тѳгѳлдѳр хуураа тоголдог байсан. Чи минь тѳгѳлдѳр хуураа тоглох үедээ ямар үзэсгэлэнтэй харагддаг байсан гээч. Цагаан урт хуруунууд чинь даруулан дээгүүр бүжиглэн гайхалтай аялгууг тоглодог байсан сан. Тоглох үедээ нүдээ анин, бѳгтийн суудаг чи одоо ч тэр хэвээрээ юм билээ. Би тоглолтыг чинь үзсэн. Гэхдээ чам дээр очиж зүрхлээгүй. Хулчгар болохоор.
Би хэзээ ч мартаж чаддаггүй. Бидний анхны үнсэлтийг. Их сургуулийн тѳгсѳлтийн үдэшлэг болсон тэр шѳнѳ. Одод түгсэн зуны эхэн сарын тэр л оройг би хэзээ ч мартаж чадахгүй ээ. Хоёулахнаа бусдаас холдон дээвэр дээр гарах үед архи ууснаас болж цагаахан хацар чинь улайсан байсан. Гаранд чинь ѳнѳѳх л дуртай жүрж чинь атгаастай. Согтуурхсандаа чи арилгаагүй жүржээ хазчихсан. Тэгээд гашуун хальстай нь хамт идэж билээ. Би чамруу харж, чи ч надруу харсан. Чи минь ѳлмий дээрээ гишгин миний мѳрѳн дээр хоёр гараа зѳрүүлэн тавихад гаран дахь жүрж чинь газар унасан. Чи бид хоёрын нүд бие биенийгээ илбэх үесд миний уруулд чиний уруул мэдрэгдсэн. Чиний уруулнаас жүрж амтагдаж байсан. Үнэхээр амттай. Тэрхэн үедээ би үнэхээр их шоконд орсон. Сайн найз маань намайг үнсчихнэ гэж би огт тѳсѳѳлѳѳгүй. Дараа нь би чамайг ѳѳрѳѳсѳѳ түлхсэн. Хамаг хүчээрээ. Чи газарт унаж, би болсон зүйлд гайхсан хэвээр чамруу асуулт эрсэн харцаар харахад чи газраас хѳндийрѳн босож ирсэн. Тэгээд хувцасаа гѳвѳѳд надруу инээмсэглэснээ "Надад чамд хэлэх зүйл байна." гэсэн.
Би чиний ярианаас хамгийн тод санаж байгаа зүйл маань "Би чамд хайртай" гэх үг байсан. Тиймээ чи надад хайртай гэсэн. Гэтэл би ууралсан. Бүр маш их. Чамайг харааж, сэтгэл ѳвтгѳм үгсийг амаараа зүгээр л урсгасан. Би үүндээ үнэхээр их гэмшдэг. Үнэхээр... үнэхээр... бүр үнэхээр их. Тэр үед би чамайг харахыг ч хүсээгүй. Чамайг жигшсэн. Гэхдээ эцсийн эцэст хамгийн адгийн амьтан нь би байсныг сүүлд ойлгосон. Чи надад гомдохгүй гэсэн. Чи уйлсан. Харин би чамайг хаяад ѳѳрийн хулчгар зангаа даган явсан. Хэтэрхий хулчгар.
Мин Юнги би чамайг санаад байна. Чамайг тэвэрмээр, хийсэн бүх зүйлдээ уучлалт гуймаар байна. Дахиад нэг жүржийн амттай уруулыг чинь үнсэж, дахин дахин энгийн ѳрѳѳнд чинь жижигхэн орон дээр шахалдан хэвтмээр байна. Чи зѳвхѳн надруу харан инээмсэглэж, зѳвхѳн надад зориулж ая тоглоосой гэж хүсэж байна. Мин Юнги гуйя. Надад боломж олгооч дээ. Гуйя. Би... би... би... би... чамд хайртай. Хайртай, хайртай, хайртай. Бүр маш их. Юнги... Юнги минь...
A/n:Ene Kikogiinh ni ta nart ogch bgaa martiin 8nii beleg shvv. Saihan bayrlatsgaagaarai.

YOU ARE READING
ONESHOTS
Любовные романыяаой Гэгээн сайхан хайрын тухай. Гэхдээ сүүлийн үед гэгээнгүй хайр ч бас ороод байх шиг байнаа ххахах.