2-р хэсэг

497 56 9
                                    

Утгагүй амьдрал минь чамаас болж утга учиртай зохиол болон хувирсан...

Залуу эрхэм орой гэртээ эргэн ирээд амрахаар буйдан дээрээ тухлан суулаа. Компани дээрээ шинэ цомгийнхоо ажлын талаар багийнхантайгаа ярьж, маш олон бичиг цаастай зууралдсан тул үнэхээр их ядарсан нь түүний байгаа байдлаас илт мэдрэгдэнэ. Ширээн дээр уншаад эхлүүлсэн өнөөх захиа байх ба үргэлжлүүлэн унших сэдэл байсан ч ор руугаа ухас хийв. Захидалыг унших ч тэнхэлгүй болтлоо ядарсан тэрээр орондоо орсон даруйдаа гүн нойрондоо автлаа.

Жэбом өглөөнийхөө сэрүүлгээр сэрж, өөртөө өндөг шарж идчихээд, кофегоо барин зурагтны өмнө ирэх ба өнөөх захиа өчигдөр яаж тавьсан тэр хэвэндээ байх аж. Өнөөдөр түүнд чухал ажил байхгүй учир захиаг тухлан уншихын тулд утсаа унтраан цааш тавиад, шимтэн уншихын мөрөөсөл болсон хүн үргэлжлүүлэх нь тэр.

"Чи л амьдарлыг минь утга учиртай зохиол шиг л болгосон нэгэн. Миний утгагүй, хог шиг амьдрал чамд тийм ч их таалагдахгүй байх л даа. Яг одоо үүнийг базаж хаяад шатаа! Гуйж байна. Би чамайг үүнийг уншаасай гэж огтоосоо хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч яагаад үүнийг бичээд, чам руу илгээснээ ч ойлгохгүй байна."

"Амьдралын чинь талаар унших хүслийг чи өөрөө л бий болгосон шүү дээ." хэмээн тэрээр шивнээд үргэлжлүүлэн мөртүүдийг уншина.

''Юунаас эхлэх эсэхээ сайн мэдэхгүй нь... Гэхдээ миний анх төрсөн цагаас байвал яаж байна?"

"Болж байна."

"Би энэ хорвоо дэлхий дээр төрөх ёсгүй хүүхэд байсан гэж өөрийгөө боддог. Бодол минь ч зөв гэж бат итгэдэг. Эцэг эх минь надад дургүй байсан. Тэд намайг төрсөн цагаас хойш бүхий л хугацаанд надад уурлаж, намайг харааж зүхдэг байлаа. Заримдаа бяцхан зүрхэндээ яагаад намайг хайрлахгүй байгаа юм бол хэмээн бодож, түүнд нь гомдон хөнжлөөрөө толгойгоо бүтээгээд шөнжингөө чимээгүй уйлж, өглөө нь хавдсан нүдтэй сэрдэг байв. Сэтгэл дотроо би л буруу зүйл хийсэн болохоор тэд намайг загнадаг байх гэж шивнээд өөрөөсөө тэднийг үргэлж өмөөрдөг сөн. Тэднийг хайрласан хайр минь намайг зодсон шарх сорвийг ухааруулах гэж, намайг загнасан ч дотроо гэмшдэг гэж бодогдуулна. Ямар их хайр вэ? Тэгж аймар зодуулчихаад ээж, аавыгаа өөрөөсөө ч илүү хайрлана гэдэг... Ухаан орох хүртлээ би өөрийгөө ингэж хуурсан."

"Чи их зовлон үзсэн бололтой." тэрээр ийн өгүүлээд үргэлжлүүлэн захиаг уншина.

"Ухаан орж, юмсыг ойлгож эхэлсэн цагаасаа хойш тэднийг бага багаар үзэн ядах гэж хичээсэн ч нэг л болж өгөөгүй. Балчир охин байх үедээ би дэндүү хөөрхөн болохоор надад дургүй юм болов уу гэх бодолдоо автан заримдаа нүүрээ халтардуулдаг байв. Зөвхөн тэдэнд хайрлуулахын тулд шүү дээ... Инээдтэй шүү. Гэхдээ тэд намайг миний бодсон шиг хайрлаагүй ээ. Чи намайг зугтаж болох байсан гэж бодож магадгүй л дээ. Би тэдэнд маш их хайртай байсан учраас тэднээс холдож чаддаггүй байсан. Үзэн ядах сэтгэлээс илүү хайр минь их байж дээ."

Жэбомын гэрийн хаалга дуугарахад тэр захиагаа ширээн дээр тавин хаалга тайлахаар бослоо. Гадаах хаалганы цаана түүний менежер нь хүлээж байв.

"Орооч. Ямар хэргээр явж байгаа юм?"

"Утсаа яагаад авахгүй байгаа юм бэ?"

"Өнөөдөр амрах гээд унтраачихсан юм аа." хэмээн хэлэх зуураа менежертээ жүүс аягалан өгнө.

"Интернетээр юу болж байгааг ингэхэд мэдэж байна уу, та?" хэмээн менежер уурлангуй хэлэх нь тэр.

"Мэдэхгүй байна."

Менежер нь түүний нүүрэнд утсаа наах шахам бариад "Чиний энэ эмэгтэйчүүдийн асуудлаас үнэхээр залхаж байна! Захирал яаж уурлаж байгааг мэдэж байна уу?"

"Та зохицуулж чаддаг шүү дээ."

"Чиний уулзаж учирсан бүсгүйчүүд болгоныг би юу гэж тайлбарлах юм бэ? Чи энэ байдлаараа нэр хүндээ бүгдийг нь алдана шүү. Урлагт чамайг ямар их хайртайг мэдэх хүний хувьд хэлэхэд чи энэ эмэгтэйчүүдээсээ болоод хайртай зүйлээсээ салж мэднэ." хэмээн тайвнаар хэлэхийг хичээх бол Жэбом доош харан урвайн зогсох ажээ.

________

©️2024

Танихгүй эмэгтэйн захидал | JenbumWhere stories live. Discover now