8-р хэсэг

355 56 2
                                    

Бодол санаа минь чамаар дүүрч, сэтгэлд минь чиний төрх өнгөтөөр бууна...

"Шинэхэн сургуульд орох үедээ би маш их ичиж, сандарч, басхүү найзуудтай ч болохыг хүсээгүй юм. Цаг, минут тутамд чи л бодогдохын сацуу чамтай төстэй харагдах хөвгүүнтэй тааралдвал шуудхан л зугтаачихна. Чамайг биш гэдгийг мэдэх хэдий ч яагаад ч юм зугтана. Томоогүйгээр хөгжилдөж, найзуудтай болж, инээж өнгөрөх ёстой хүүхэд нас минь зөвхөн чиний төлөө байсаар дуусч дээ.

Ээж надтай муухай харьцаж, нүд үзүүрлэдэг хэвээрээ л байлаа. Харин шинэ аав минь надтай жигтэйхэн сайхан харьцдаг хүн байж билээ. Үргэлж надад шинэ хувцас худалдаж авч өгнө, надтай үргэлж ярилцах гэж оролдоно, ажлаасаа тараад ирэх бүртээ амттан авчирна, хааяа гадагшаа гарч кино үзэхийг санал болгодог. Өсвөр насны охин болсон учраас гадагшаа гарч, хөгжилдөж сурах хэрэгтэй гэж үргэлж захихыг нь яана гээч. Үнэнийг хэлэхэд тэр хүнээс л аав хүний орон зайг анх удаагаа мэдэрсэн дээ. Орой орж ирээд ээжийг үнсээд дараа нь миний духан дээр үнсэнэ. Унтахаар хэвтэх үед минь заавал сайхан амраарай гэж хэлдэг байсан. Тэр үнэхээр сайн хүн. Одоо түүнийг аав гэж дуудах нь зөв байх.

Нэг удаа санамсаргүйгээр ээжийн аавд хэлэх үгсийг сонсчихсон. "Энэ охинд битгий сайн хандаад бай. Миний охин биш, өмнөх нөхрийн минь намайг хуурч яваад олсон хүүхэд." Энэ аймар үгс ой тойноос минь огтхон ч гардаггүй юм. Би зүгээр л гэр бүлээс гадуурх харилцаанаас олдсон гологдмол хүүхэд байлаа. Төрсөн эх минь намайг хөсөр хаяад хаашаа ч юм зугтаж, төрсөн эцэг минь намайг нүдэнд орсон хог шиг л үзэж, хойд эх минь намайг амьдралыг нь сүйрүүлсэн муу ёрын зүйл мэт харилцана... Юутай ч өрөвдөлдтэй хүүхэд байгаа вэ дээ?

Гэтэл аав ээжийн өөдөөс "Тэр тийм чухал гэж үү? Чи түүнд хайргүй гэж үү? Бүхэл бүтэн арван дөрвөн жил чи охиныг том болгож, өсгөсөн. Хайргүй болохоороо чи өсгөх байсан гэж үү? Би ойлгохгүй байна. Яагаад чи дургүй байгаа юм? Түүнтэй байхдаа дургүй байгаа бол надад охиныг үлдээгээд өөрөө явж болно шүү. Би энэ охиноос л аав байхын жаргалыг мэдэрч байна." Бурхан минь, түүний энэ үгс намайг асгартал уйлуулж орхисон. Төрсөн аав гэх нэртэй хүн нь эхнэртэйгээ нийлж төрүүлсэн үрээ хүчирхийлж, адгийн муухай үгсийг голын ус шиг л урсгаж байхад хаанаас ч юм гарч ирсэн энэ эрхэм намайг төрсөн охин шигээ хайрлаж байна гэдэг...

Би түүний хэлсэн энэ үгсийг хэзээ ч мартахгүй гэж амлаж байна. Зүрхэнд минь гийж гарч ирсэн бас нэгэн наран бол миний тэр аав...

Тэр өдрөөс хойш ээж надтай хэвийн харьцах гэж хичээх хэдий ч надад дургүй гэдгийг нь би зөнгөөрөө мэдэрдэг байлаа. Аав минь намайг хааяа кинонд дагуулж явна. Тэгэх бүртээ надад хэзээ ч идэж үзээгүй гоё сайхан зүйлсийг үргэлж л авч өгнө. Сургууль дээр аав охины үдэшлэг болно гэдгийг сонсоод түүнээс асуухаас айж байсан ч, тэр өөрөө олоод мэдчихсэн ямар хувцас өмсөхөө шийдээд надад ч бас даашинз худалдаж авч өгсөн сөн...

Өсч том болохын минь хэрээр хөвгүүд надад сэтгэлээ илчлэх нь ихэсч байлаа. Хэзээнээс ч юм сургуулийн хөвгүүд намайг анзаардаг болцгоосон нь энэ. Намайг кинонд урьна, хааяа бэлэг өгнө, зарим нь хацар дээр үнсээд зугтаана гээч. Гэхдээ тэглээ гээд яах вэ дээ, миний сэтгэл аль хэдийн чинийх болчихсон юм хойно доо. Чамаасаа өөр нэгнийг бодон, чиний төлөө цохилох зүрхээ өөр нэгний төлөө цохилуулна гэдэг хичнээн гутамшигтай үйлдэл вэ? Амлая хонгор минь, би энэ олон жилийн турш чамайг нэг ч хором мартаж байгаагүй юм шүү. Миний бодол санаа чамаар дүүрч, чиний минь төрх сэтгэлд минь өнгөтөөр буудаг байсан. Одоо бодоход чамгүйгээр өнгөрүүлсэн хором бүрийг яаж туулдаг байснаа ч би гайхдаг.

Чамайг санаж бэтгэрэхдээ шөнө орондоо уйлна. Тэгээд өглөө нь аавынхаа санааг зовооно. Аав намайг хүүхэд дээрэлхдэг гэж сонсвол гүйж очоод заргалдахад ч бэлэн байсан. Надад битгий санаа зовоорой би хүртэж чадаагүй аавын хайрыг цаг минут тутамд мэдэрдэг байсан шүү. Гэхдээ итгээрэй ямар ч эр байсан гэлээ чамайг хайрласан шигээ хайрлахгүй ээ, хайрт минь"

"Ядаж л чи өсвөр насандаа хүсч байсан аавын хайрыг хүртжээ. Би баяртай байна."

__________
©️2024

Танихгүй эмэгтэйн захидал | JenbumWhere stories live. Discover now