7-р хэсэг

333 55 4
                                    

Чамайг хайрласан хайр минь бяцхан биенд минь багтамгүй том байлаа...

Жэбом их ажлынхаа дараа захиаг түргэхэн шиг задалж уншиж эхлэх нь бүх л өдөржин захиаг уншихын түйс болсон нь илт гэмээр... Яг одоо түүний хувьд энэхүү захидал сонирхол татахуйц кино зохиол шиг л мэдрэгдэнэ.

"Тэгж л би чамд гүн гүнзгийгээр дурлаж, бяцхан зүрх минь булгилж, шархалж гүйцсэн балчирхан сэтгэл минь эдгэж байлаа. Урьд өмнө огтоосоо ийм мэдрэмж авч үзээгүй би ичиж, зовон байж өөрт мэдрэгдсэн энэ л хачирхалтай мэдрэмжээ ангийнхаа багшид хэлэхэд тэрээр над руу өнөөх л дөлгөөхөн инээмсэглэлээ тодруулан "Чи дурлал гээч зүйлтэй таарчээ." гэж хэлсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм.

Хэн ч намайг тоодоггүй байсан тул өдрийн хагасд нь чиний тухай бодон, чамайг л харан өнгөрөөдөг бяцхан охин байсныг минь чи мэдэх үү? Чамтай таарах л юм бол шууд л гүйгээд явчихна. Заримдаа өөрийнхөө өмссөн хувцаснаас ичдэг байсан учраас өдөр болгон хувцасаа угаадаг болж билээ.

Намайг чиний тухай бодон цагаа өнгөрөөж байх хооронд ээж минь шинэхэн амьдрал эхлүүлж байсныг би даанч мэдээгүй юм даа. Нэг өдөр ээж их л нухацтай царай гарган миний өрөөнд орж ирээд "Би хүнтэй сууна." гэх мэдээг пал хийтэл минь хэлж орхисон. Тэр үгийг сонссон даруйд надад хамгийн түрүүнд зөвхөн чи л бодогдож "Бид эндээ үлдэнэ биз дээ?" гэж асуулаа. Ээж над руу зандрангуй өнгөөр нүүх талаар хэлсэн дээ. Хөөрхий дэлбээгээ ч нээж чадаагүй бяцхан цэцэг шиг дурлал минь чамаас хагацах болсон нь энэ. Бүх л зүйлс гунигтай, манантай, хахир хатуу санагдана. Чамаасаа холдчихвол би яг юу хийж өдрийг өнгөрөөх болж байна? Чи минь миний мөрөөдөл байсан шүү дээ. Яаж энэ мөрөөдлөөсөө хагацах болж байна вэ?

Ингээд би шинэхэн хойд аавтай ч болж, хичээлээсээ ирэх үед минь зарим нэг тавилга ч бага багаар алга болсон байдаг байв. Нүдний минь өмнө хоосрох ядруухан гэр шиг минь сэтгэл минь ч хоосорч чамайгаа тэр мөчид дэндүү ихээр санасан. Болдог бол танай гэрийн хаалгыг тогшоод ээж, ааваас чинь намайг аваад үлдэхийг өвдөг сөгдөн, алгаа хорстол гуйхсан. Чиний л дэргэд үлдэж байвал шүү дээ...

Шууд л ингээд чамаас холдоод явах юм гэж би яаж санах билээ? Дахиад бяцхан биеэрээ дүүрэн чиний тухай бодлуудыг бодохгүй нь гэж төсөөлөх төдийд л нүдний минь аяганд нулимс дүүрээд ирнэ. Чи анзаарч байна уу? Би их сул дорой, уйланхай хүүхэд байгаа биз?

Тэгээд л би чамаасаа холдон явсан юм даа, хайрт минь.

Чамайг орхисон тэр өдөр бол нүүлгэлтийн жижигхэн машинд ээжийнхээ хажууд сууж явсан бяцхан охины хамгийн гунигт өдөр нь. Тэр өдөр сэтгэлээ гашуу оргитол дотроо орь дуу тавин, мэгшин уйлж суусан даа. Хоолой минь зангирч, сэтгэл минь ураад хаясан цаас шиг үрчийж, хөл минь чөдөрлүүлсэн мэт хөдлөхгүй. Хэрвээ болдог бол энэ машинаас үсэрч буугаад чам дээрээ очихыг хүссэн. Чамайг хайрласан хайр минь бяцхан биенд минь дэндүү гэмээр томдчихсон байлаа.

Шинэ орчин, шинэ гэр, шинэ аав, хуучин ээж...

Ээж шинэ нөхөртэй болсон ч надад дургүй хэвээрээ. Түүний хайрыг татахын тулд бүх л аргаа хэрэглэдэг ч эцэс сүүлд нь туйлдаа хүрсэн. Чамаасаа холдсон шаналал сэтгэл дотор минь маш өндрөөс олон удаа үсрэхэд хүргэж байлаа. Чиний инээхийг харахыг хүснэ. Дахиад хөөрхөн болгодог инээдээр инээхгүй юм байна шүү дээ гэж бодон шөнөжингөө орондоо цурхиран уйж хонодог өдрүүд үргэлжилсээр... Хэзээ ч дуусашгүй ганцаардал гунигийн нулимсанд сэтгэл зүрх минь живнэ.

Би чамайг маш их санаж байсан. Төгөлдөр хуур тоглохыг чинь дахиад ганцхан удаа харахыг хүсч өрөөнийхөө булан руу чинийхээ төрхийг эрж хайна, хаалганыхаа дурангаар үе үехэн харна. Чинийхээ чимээг чих тавин сонсохыг хичээнэ. Даанч чамаасаа бүр мөсөн холдон явжээ, би. Чамайгаа харахыг, инээгээд гүйхийг чинь харахыг хүссэн бяцхан охин уйлж суусан."

"Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүн байжээ."

Тэрээр шөнөжингөө захианы эзний талаар бодож, дотроо төсөөлөн хоножээ. Өндөр болов уу? Намхан болов уу? Нүд нь ямар бол? Ааш зан нь ямар бол? хэмээх бодлууд Жэбомыг бүхэлд нь эзэмдэж байлаа.

_________

©️2024

Танихгүй эмэгтэйн захидал | JenbumWhere stories live. Discover now