1. Салъя

5.8K 345 8
                                    

"Болье, салцгаая. Би чамтай зууралдаад байхыг хүсэхгүй байна. У Нами!!! Аа бишээ Ким Нами"





У Сэүн өрөөгөөр дүүрэн хашгирч эхэллээ.

"Сэүнаа би юуг буруу хийсэн юм бэ?"

"Чи юу? Чи үргэлж миний үгэнд ордог. Үргэлж миний хий гэснийг хийж нохой шиг амьдардаг. Чи ингэхээсээ залхдаггүй юм уу?"


Би толгой сэгсэрлээ.


"Тэгвэл би залхаж байна. Одоо ингээд салцгаая" гэж хэлэн Сэүн гэрийн хаалга саван гарлаа.




Би юуг буруу хийсэн юм? Үргэлж түүний үгэнд орж нэг ч удаа үгнээс нь зөрж байгаагүй. Бүхнийг л түүний төлөө хийдэг байсан. Гэхдээ яагаад тэр намайг одоо ингэж шархлуулна вэ?











~Сэүн гүй 1 хоног~

"Санаж байна... Буцаад ирээч"



~Сэүн гүй 2 хоног~

"Дотор давчдаад хэцүү байна"

~Сэүн гүй 3 хоног~

"Өвдөж байна. Сэүнаа зүрх минь өвдөөд байна~

~Сэүн гүй 4дэх өдөр~

Тиймээ гарч салхилах хэрэгтэй. Ингээд суугаад байвал юу өөрчлөгдөх юм?










Өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй. Өөр хэний ч төлөө биш!!!








Би энэ дэлхий дээр ердөө ганц л удаа амьдарна.






















Сэүнтэй цуг ордог байсан дэлгүүр лүүгээ орлоо.








Цаанаа л нэг танил уур амьсгал...

Анх Сэүнтэй танилцчихаад энд орж ирж зайрмаг авч байсан.

Үргэлж энэ дэлгүүрийг хэсдэг байсан...







Зайрмагны тасгаар алхаж байтал өөдөөс минь таньдаг царай алхална.


Мэдээж Сэүн минь... Гэхдээ өөр бүсгүйтэй..







Хөтлөлцчихсөн. Бас миний өгсөн бөгжийг тайлчихсан инээгээд явж байна....







Тэр миний урд ирж зогссноо "Танилц энэ бол миний хуучин эхнэр Ким Нами. Чи бараг мэднэ дээ. Үргэлж миний үгэнд орж битгий сонс гэсэн бол сонсдоггүй. Нэг тийм дуулгавартай хүнийг... Нами тулдаа л хоёулангийх нь болзож байгааг мэддэггүй байсан шүү дээ" гэж хэлэн чанга инээгээд над руу харснаа "Танилц миний ирээдүйн эхнэр И Сүён" гэж хэллээ..









Өнөөх уян найланхай бүсгүй нь над руу гараа сарвайснаа "И Сүён" гэхэд нь би толгой дохиод зөрөн явлаа.








Би яагаад ингэж доромжлуулах ёстой гэж?







Би юу хийсэн болоод одоо ингээд уйлаад зогсож байгаа юм?







Сэүнд хэтэрхий их хайртай болохоор уу?







Хайрандаа мансуураад ухаанаа алдчихсан болохоор уу?








Яагаад 3 жил хайрласан хүнийг минь 3хан хоногийн дотор булаачихаж байгаа юм?







Шударга бус байна!!!








Үзэн ядаж байна У Сэүн!!







У Намигийн зүрхийг чи өвтгөөд байна!







Буцаад ир У Сэүн!!!














Админ: За шинэ зохиолтой минь танилцаарай💕💕Сайн хайрлаж өгөөрэй уншигчид минь...❤❤❤

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now