6.

3.4K 271 7
                                    

Тиймээ би явах ёстой... Яагаад энд үлдэх ёстой гэж? Би энд үлдвэл Сэүнийг бодсоор... түүнд улам л дасах байх. Харин өөр тийшээ явчихвал түүнийг мартаад дахин амьдрлаа шинээр эхлэх болно.


У Нами одоо У Сэүнийг орхих цаг болжээ. Харамсалтай юм.





Нами Бэкхёнруу залгаад түүнийг гэртээ ирэхийг хүсжээ.

Бэкхён ч удалгүй ирж юу болсныг асуув.

"Би бодлоол доо" гэж Намиг нухацтай хэлэхэд Бэкхён сандарч эхэллээ.

"Нами битгий л буруу зүйл хийгээрэй" гэж гуйх аядан хэлэв.

Нами зөөлнөөр инээмсэглээд "Би гадаад руу явж амьдрах болно" гэж шийдэмгий нь аргагүй хэллээ.

Бэкхён айж эхлэв. Намиг өөрийн болгох гэсэн хүсэл нь талаар нэг болчихжээ.

"Би хамт?" гэж Бэкхёныг асуухад Нами толгой сэгсрээд "Би ганцаараа байхыг илүүд үзнэ" гэж хэлэхэд Бэкхён санаа алдаад "Ойлгож байна аа. Ямар хэцүү байгааг. Гэхдээ яагаад би цуг явж болохгүй гэж? Хоёулаа жаргалтай амьдрах ч юи бил үү?"

"Бэкхёнаа би удахгүй ирэх болохоор намайг хүлээгээд миний гэрийг эргэж тойрж байгаарай."

"Гэхдээ яг хэзээ явах юм?"

"Өнөө оройны нислэгээр"







Нами үнэхээр шийдвэртээ бат зогсожээ.

"Намайг байхгүй болчихвол Сэүн миний царайг харж чадахгүй тайван амгалан амьдрах болно тийм үү? Би ч гэсэн түүний царайг харахгүй бол мартчих байх." гэж өөрийгөө тайтгаруулан хэлээд цүнхтэй хувцсаа аваад гэрээсээ гарлаа.

Үүдэнд такси түүнийг хүлээн зогсож байх бөгөөд Нами эцсийн удаан байшингаа нэг харахад түүнд Сэүнтэй өнгөрүүлсэн бүх дурсамжууд нүдэнд нь харагдана.

Түүний нүдэнд нулимс хурж аль хэдийн гарахад бэлэн болсон байсан ч Нами гаргахыг хүссэнггүй.

Сул дорой байдал үргэлж л ялагдлыг авчирдаг.





"Сөүл ээс Австрали орох ****дугаартай онгоц хөөрөхөд бэлэн болсон тул зорчигид та бүхэн бүсээ зүүнэ үү. Баярлалаа" Намигийн бодлыг тасалдуулан онгоцны үйлчлэгч ийнхүү хэлэхэд Нами бүсээ зүүн дахин цонх руу ширтэн сүүлчийн удаа Сөүлийг бүхэлд нь харлаа.

Тэр энэ удаа уйлж байна. Чимээгүй баа ганцаараа... Тэрнийг аргадах хэн ч үлдээгүй болохоор тэр уйлж байна.

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now