3

3.7K 301 11
                                    

Өнөөдөр Бэкхён уулзья гэж хэлсэн болохоор би түүнтэй уулзах гээд гэрээсээ гарч байна...

Яг л анх удаагаа Сэүнтэй болзож байсан шиг ээ сандрал догдлолоор дүүрэн байлаа.







Уулзах газраа арай л эрт ирчихсэн бололтой.

Өөрийгөө ч шоолох шиг.

Чимээгүй суугаад Бэкхёныг хүлээлээ.

Удсан ч үгүй тэр өнөөх л дулаахан инээмсэглэлээрээ нааш алхаж байлаа.

Би ч бас түүн рүү хариу инээмсэглээд "Хаачих вэ?" гэж асуувал Бэкхён "Хоолоо идсэн үү?" гэж асуулаа.

Би ч толгой сэгсэрээд "Хараахан идээгүй байгаа" гэж хэлтэл тэр миний гарнаас хөтлөөд "Алив явцгаая" гэж хэллээ.





Бид хоёр хооллож дууссны дараа гудамжаар алхаж байтал өөдөөс минь Сэүн алхаж байгаа харагдана.

Би ч зүгээ буруулаад өөр тийш алхахыг хүссэн ч хэтэрхий илт болчих болохоор өөрийгөө хүчлэн өөдөөс нь алхаж эхэллээ.

Сэүнтэй зөрөхийн алдад тэр урд минь ирээд "Нөхрөөсөө салчихаад удаагүй байж өөр залуу хөтлөж явахаасаа ичихгүй байна уу? Ким Нами?" гэж хэлэн над руу хараад ёжтой гэгч нь инээлээ.

Өмнөх Нами байсан бол ийм үйлдэл гаргах байсан уу? Үгүй юу сайн мэдэхгүй юм. Гэхдээ би ч бас тэрний өөдөөс инээгээд "Хэн нь эхнэрээ хуурч, өөр эмэгтэйтэй завхарч байлаа даа? Тэрний хажууд бол миний энэ явдал бол юу ч биш" гэж хэлтэл тэр уурсан гараа зангидаад "Энэ залуу чинь надаас юугаараа илүү юм бэ дээ?" гэж хэлэн Бэкхёныг заамдан авлаа.





Би ч хариу хэлэхийн завдалгүй Сэүн Бэкхёныг цохин авлаа.

Бэкхён ч мөчөөгөө өгөлгүй Сэүнийг хариу чанга цохиж эхэллээ.

Сэүнийг газар унагаан Бэкхён дээрээс нь цохиж эхлэхэд би Бэкхёныг болиулаад "Одоо явцгаая" гэж хэлэн Бэкхёныг Сэүний дээрээс босголоо.




Бэкхёны өмнө буруутай мэт санагдан юу хийхээ мэдэхгүй чимээгүй л алхална.



"Уучлаарай" гэнэт Бэкхён надад ингэж хэллээ.

Би гайхан түүн рүү хартал "Түрүүний явдалд уучлаарай. Би уул нь тэгье гэж бодоогүй юм. Уураа барьж чадсангүй л" гээд доош харлаа.

Надад түүний энэ байдалд үнэхээр өхөөрдөм харагдсан болохоор тэсэлгүй чанга инээгээд "Хөөрхөн юм." гэж хэлээд түүнийг тэврээд "Уучлалт гуйх хэрэггүй дээ. Би зүгээр харин чи л их цохиулчихсан" гэж хэллээ.




Тэр толгой сэгсрээд өнөөх л хөөрхөн инэмсэглэлээрээ над руу инээлээ.


Яагаад ч юм түүний инээмсэглэлийг хараад зүрх минь хурдан хурдан цохилно.


Сандрал догдлол зэрэгцэн амьсгаа давхцана.







Би түүний урд гаран алхлаа. Гадаах цаг агаар үнэхээр сайхан байлаа.


Намайг тэнгэр лүү ширтэх үед гэнэт бороо асгаран орлоо.


Яг л миний сэтгэлийн гунигийг бүгдэнг нь арилгах гэж байгаа юм шиг л...







Нүдээ анин бороон дуслыг мэдрэхийг хичээвч мэдрэгдсэнгүй.


Нүдээ аажмаар нээвэл Бэкхён миний дээрээс хүрмээ барьу байлаа.

Тэгснээ инээгээд "Хурдан явахгүй бол ханиад хүрчихнэ" гэж хэллээ.


Түүнийг надл санаа тавьж байгаад нь үнэхээр их баярлаж байлаа.


Тэр Сэүнээс өөр юм...







Тэр ахлах сургуулийн хамгийн алдартай банди байсан. Би ч мөн адил сургуульдаа нэртэй охин байсан.

Тэр хоёрын гэр нэг зүгт байдаг болохоор нэг удаа гэр лүүгээ харихаар цуг алхаж байтал бороо маш хүчтэй орж эхэлсэн.

Нами бүхэлдээ норж бас их даарч байсан ч Сэүн түүнийг тоолгүй цүнхнээсээ хүрмээ өөртөө улам наагаад цааү алхаж билээ.

Тэрнээс болж Нами олон хоног халуурч гэртээ хэвтсэн...




Намид гэнэт энэ дурсамж нь санагдаж тэр дахиад л гуниглачихлаа.




Тэр хүндээр санаа алдаад "Бороо" гж амандаа бувтнаад бага зэрэг инээмсэглэлээ.


Тэр сул дорой харагдахыг хүссэнгүй.



Яг одоо уйлмаар байсан ч тэр өөрийгөө хүчлэн нулимсаа залгилаа.



Тэр яг одоо Сэүнтэй уулзмаар байсан боловч бардам зандаа дийлдэн яаж ч чадахгүйдээ харамсаж байна...








Нэгэнт л гэрийн урд ирчихжээ.

Би Бэкхён руу гараа даллаад "Би орлоо. Болгоомжтой яваарай" гэж хэлэн гараа даллаад гэрийнхаа хаалгыг онгойлголоо.







Гэр харанхуй дотор хэн нэгний хөлний чимээ сонсогдоно.


Би гарт тааралдсан модон савааг аван урагш алхаж эхэллээ.





Бага багаар алхсаар хүн байгаа зочны өрөө рүү дөхөж очлоо.








Гэнэт гэрэл асан нүд минь дасалгүй анилдана.


Арай гэж нүдээ нээн дээш харвал



"Сайн уу Нами" гэх Сэүн????
















"Тэр эргээд ирчихэж¿"

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now