4. Бонус

3.3K 260 4
                                    

Чи санадаг уу? Анх надад хайртай гэж хэлснээ... Санаж байна уу? Хацар дээр минь зөөлөн үнсснээ үргэлж чиний хажууд байж юу ч болсон хамгаална гэж амлаж байснаа... Анх надад хайртайгаа хэлэхдээ яаж сандарч байснаа... Чи бол миний амьдрах шалтгаан гэж хэлэхдээ уйлж байснаа.Хамтдаа байхдаа хэзээ ч мартамгүй дурсамж бүтээлцдэг байсан хоёр бие. Нэг нь хаяад одохын цагт нөгөөх нь гандаж хуучирах юм. Үүрд чамтай хамт байж өөрсөд шигээ хүүхдүүдтэй болно гэж ярилцдаг байсан үеээ нэг санаач. Хэний ч дэргэд зөвхөн надад л хайртай гэж хэлнэ гэж амлаж байсан амлалтаа мартчихсан уу? Хайртай гэж хэлснээ мартчихсан хэрэг үү? Яаж хүний сэтгэл ийм амархан хувирж чаддаг байна? Яагаад нэг зүрхийг шархлуулан байж өөр нэг зүрхийг хайрлаж чадна вэ??? Яаж хоёрын хооронд худал хуурмаг зан гаргачихаад одоо ингээд инээмсэглээд алхаж чадна вэ? Тэр бүсгүй надаас илүү юм гэж үү? Тэгвэл тэрнийгээ сонгоод намайг хаяад явчихаж болно оо. Гэхдээ яагаад надад найдвар төрүүлээд байгаа юм бэ? Хаяад явсан бол битгий эргэж хараач гуйя. Чиний харц чинь надад итгэл найдвар төрүүлээд байна...

Би боддог байсан. Чамгүйгээр нэг ч хоног амьдарч чадахгүй гэж... Гэхдээ санасныг бодвол би үнэхээр амь бөхтэй юм...

Нэг л өглөө сэрэхэд биений чинь нэг хэсэг чамайг орхин одсон байвал чи уйлах уу?...

Надад чамаас өөр харамлах юм үгүй. Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй гэдгийг чи мэднэ. Харин чи намайг ахин хайрлаж чадах уу?

Чи хэлсэндээ "Хэрвээ миний амьдралын нэг хэсэг болсон У Нами энэ дэлхий дээр байхгүй болчихвол би ч бас тэр үед энэ дэлхий дээр оршихоо больно" гэж хэлэхдээ нүд чинь нулимсаар дүүрэн гар чинь чичирж байсан... Би тэгэхэд чиний хэлсэн үг болгонд итгэсээр ирсэн. Гэхдээ энэ бүгд одоо худал тийм үү?


Харин одоо чи өөр нэгний гарыг дулаацуулж суугаа...

Өвдөх үед минь эм авчирж өгөөд "Хайр нь байгаа болохоор удахгүй өвчих нь арилчихна" гэж хэлэн инээдэг байснаа санадаг уу?

Би бүхнийг санаж байна...


Болдог бол энэ бүхнийг ой санамжнаасаа устгаад хаячихмаар байна У Сэүн!!!

Яагаад миний амьдралд орж ирсэн юм бэ?

Чи намайг өвтгөөд байна...








                               Намигийн тэмдэглэлийн

дэвтрийн хэсгээс...








Админ: За бонус шүү манайхаан💕

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now