8.

3.2K 264 7
                                    

Сэүн зүүлтийг аван зүүгээд өнөөх Намигийнхийг халаасандаа хийгээд булангийн хоосон жижиг өрөөг орхин гарлаа.



Сэүн аль хэдийнээ онгоцондоо суужээ. Тэр Намигийн араас очно гэж бодохоор зүрх нь хурдан хурдан цохилно.

Яг л алдагдсан нэг хэсэгээ нөхөх гэж буй мэт сандрал догдлол ээлжилнэ.



Түүний нүд бага багаар анилдсаар гүн нойрондоо автлаа.

~~Нами Сэүний мөрийг дэрлэн нар жаргахыг харан сууна. Тэр хоёр хоёул үнэхээр аз жаргалтай харагдана. Нами инээмсэглэн Сэүний хацрыг чимхээд тэгээд босоод цааш явчихлаа. Харин Нами цааш холдон явах тусам Сэүний суух газар харанхуй болсоор түүнийг тас харанхуй нөмрөн авлаа. Тэр хичнээн Нами гэж орилоод Нами буцаад гарч ирсэнгүй...~~

Сэүн тийчигнэсээр сая л нэг юм зүүднээсээ сэрлээ.


Тэрний буух цаг болжээ.


Сэүн бараг үүр цайх үед буусан болохоор хаачихаа үл мэдэн онгоцны буудлын ойр хавиар эргэлдлээ.

Тэгээд утсаа гаргаж ирэн газрын зураг харан гайгүй буудал сонгоод онгоцны буудлын гадна байх таксинд суугаад өнөөх буудлынхаа нэрийг хэлэхэд жолооч машинаа асаан хөдлөж эхэллээ.

Сэүн гадаах орчныг ширтэнэ.

Гадаа сэрүүхэн мөртлөө түүний зүрх Намиг харах учраас шатаж байлаа.

Тиймээ тэр ойрын хэдэн сар ийм л догдлолыг хүсэж байсан байх.

Сэүн буудалд бууснаас хойш Намитай яаж уулзах талаараа тасралтгүй бодно.

Тэр үнэхээр уулзаж чадах болов уу?

Өглөө буудлын хоол идмээргүй байсан учраас дэлгүүр гарч кофе уухаар шийдэн алхлан ойр байх дэлгүүр лүү орох гэсэн боловч дахин алхмаар санагдан нэг мөсөн эндхийг нэг тойрохоор шийдэн удаан гэгч нь алхаж эхэллээ.

Тэгээд таарсан нэг дэлгүүрийнхээ хаалгаар ортол өөдөөс нэг эмэгтэй мөргөөд хамаг тортой зүйлсээ унагаачихсан.

Сэүн сандарсандаа болоод түүний тортой зүйлсийг түүн авч өгж байхад түүнд үнэхээр танил үнэр үнэртсэн юм.

Энэ бол мэдээж Намигийн үргэлж цацдаг Лаванда цэцгийг найрлагатай үнэртэй ус байсан юм.

Өнөөх эмэгтэй Сэүн рүү харахад Сэүн өөрийнхөө таамагтаа итгэсэн юм.

Тэр мэдээж Нами байлаа.

Сэүн яахаа үнэхээр мэдсэнгүй.

Нами түүнээс энд амьдарч байгаа эсэхийг нь асуухад тэр үгүй гэж хэлж чадсангүй. Ямар өөрийг нь дагаад ирсэн гэж хэлэх ёстой биш.

Өөрөө хаяж явчихаад хойноос нь дагасан гэлтэй нь биш.

Өөрийгөө энэ хавьд амьдарч байгаа гэж хэлэн Намид итгүүлчихсэн.

Одоо харин яаж түүнийг аргалах талаараа бодно.

Мэргэн санаа орж ирлээ.



~Одоо үед Нами~

Утас гэнэт дуугаран хартал Сэүний дугаар байлаа.

Сэүн одоог хүртэл Намитай хос дугараа солиулагүй байх нь Намид бага зэргийг найдвар төрүүлнэ.

Нами үнэхээр авахыг хүсээгүй боловч түүний зүрх үнэхээр их хүссэн бололтой ногоон товчлуурийг даран утсаа авлаа.

"Нами нэг юм гуйх гэсэн юм л даа"

"Юу хүсээв?"

"Би энд ажилаар ирээд авга ахынд амьдрахаар болсон ч авга ахтай бага зэрэг муудалчихаад одоо гэрээс нь явж байна. Чи намайг энэ ажлыг дуустал хэдхэн хоног гэртээ байлгачиж болохгүй юу?"

"Яагаад заавал би гэж?"

"Энд надад авга ах та 2оос өөр таних хүн байхгүй ээ. Гуйя Нами"

Сэүний цөхөрсөн үгс Намид гэмшил төрүүлнэ. Тиймээс л Нами Сэүнд зөвшөөрчихсөн.

Удалгүй хаалганы хонх дугарлаа.

Намигийн зүрх хурдан хурдан цохилж эхэллээ.

Яг л удахгүй цээжээ цоолоод гараад ирэх юм шиг тийм хүчтэй бас хурдан.

Нами удаанаар очин хаалгаа нээж өглөө.

Мэдээж хаалганы цаана Сэүн өөрийнхөө ачаатай зууралдчихсан зогсож байлаа.

Нами зарим нэг жижиг ачааг нь авсаар зочны өрөөндөө орж ирэн ачааг нь тавьчихаад "Энэ бол миний өрөө. Аа харин тэр бол чиний өрөө" гээд булангийн жижигхэн өрөөг заалаа.

Сэүн ч баярлан толгой дохиод "Баярлалаа Нами" гэж хэлэн ачаагаа аван булангийн өрөө рүүгээ алхлаа.













Админ: За манай идэвхтэй уншигч маань "Хүлээгээл байгаа шүү" гээд л сэтгэгдэл биччихсэн чинь хүлээлгээд байж чадахгүй нь ээ❤Тэгээд л ийм орой өгүүллгээ бичээд оруулж байна өө😂За дэмжээрэй хүүхдүүдээ💕

Чиний нэг хэсэг [COMPLETED]Where stories live. Discover now