04. Үхэл

533 78 1
                                    

    Гадаах ертөнцийг аль хэдийн түнэр харанхуй хучин авсан ба би өрөөндөө нэг зүйлийн тухай тунгаан бодно.

    Бие цогцос минь амьгүй болж үхэх тэр үед би хаашаа явах бол? Диваажин эсвэл там? Тийм газар байдаг болов уу?

---

    Дахиад л өнөөх тариа... Өглөө бүр ингэж сэрэхээс залхаж байна шүү.

    Би ярвайн гар луугаа хараад "Энэ тариаг хэзээ хийхээ болих юм бэ?" гэж асуулаа.

    Сувилагч охин инээмсэглэн "Маргааш мэс засалдаа орчихвол дахиж энэ тариаг хийхгүй. Бас та чөлөөтэй болно."

    Тариа хийгээд дуусчихсан ч гэсэн гарын минь булчин өвдсөөр байв. Сувилагч дуслыг минь солиод өрөөнөөс минь гарлаа.

   Би хүндээр санаа алдаад хэсэг тааз ширтэн хэвтлээ.

    Миний удахгүй орох хагалгаа намайг бүрэн эдгээхгүй ч хорт хавдарын тархалтыг удаашруулж, зарим хэсгээс нь авна гэсэн. Ядаж л үхлээ хүлээгээд хэвтэж байснаас дээр юм даа.

    Өвдөж байна. Миний бие, миний зүрх сэтгэл. Хэн нэгний төлөө...

    Хоолоо эмнэлэгийн цайны газарт уухаар болон өрөөнөөсөө гарлаа. Өглөөний цайндаа жимсны шүүс болон зууш аваад идэх гэтэл дотор муухай оргисонд тайвшрахаа хүлээн хэсэг бодол болон сууж байтал нэг л танил үнэр хажууханд сэнгэнэлээ.

   Хайрт минь! Энэ чи юу?

  Сандран эргэж харвал үнэхээр Юнги мөн байв. Би инээмсэглэн ширээнээсээ босоод түүний байгаа зүг рүү гүйлээ. Яг очихын даваан дээр хайртыг минь өөр нэгэн эмэгтэй тэврэв. Гүйж байсан газартаа зог тусан тэднийг ширтэнэ.

    Тэр инээмсэглэж байна...
Намайг биш өөр нэгнийг хараад!

    Тэр тэвэрч байна... Намайг биш өөр бүсгүйг!

    Нүднээс минь нулимс урсаж эхлэхэд би хурдхан шиг шувтраад ширээнийхээ зүг буцан алхав. Хоолоо идэлгүй буцааж өгөөд түүнд харагдалгүй өрөө рүүгээ явлаа.

    Би байхгүй бол бүх зүйл сайхан болох юм шиг байна, тийм үү?
Бидний хамтдаа өнгөрүүлсэн дурсамжууд...
Бидний хамтдаа хөгжилддөг байсан тэр үе...
Чамд үнэхээр юу ч биш байсан бололтой.

    Өвчин минь сэтгэл зүйд минь нөлөөлж, хурдан уурлаж тунирхдаг болсоноо ойлгож байгаа ч энэ хэтэрч байна.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now