Чамгүйгээр өнгөрөөсөн долоон жил... Яг л харанхуй ойд ганцаар үлдсэн мэт байв. Хэдий залуус бас фенүүд минь байгаа ч тэд хэзээ ч чамайг орлож чадахгүй шүү дээ. Хэзээ ч...
Тэгээд би шийдсэн юм. Чиний мөрөөдлийг өмнөөс чинь биелүүлэхийн тулд яг л робот шиг ажиллаж эхэлсэн. Өдөр шөнөгүй дууны үг бичиж, студидээ бараг л амьдарч байлаа. Хамтлаг эргэн эргэлтээрээ олон олон шагнал хүртэв. Бид Grammy-д хүртэл оролцсон. Гэхдээ миний хувьд хамгийн том аз завшаан минь зүүдэндээ ч болов чамтай уулзах.. Чи үнэхээр өөдгүй эмэгтэй. Намайг ганцааранг минь орхичихоод зүүдэнд минь ч болов ирээгүй үнэхээр хатуу сэтгэлтэй хүн юм. Чи байхгүй хорвоо үнэхээр шударга бус юм шиг ээ. Бүх асуудлууд надад үнэхээр төвөгтэй санагдаж байна. Арга мухардсан үед чи надад үргэлж "Сайн бод. Тэгээд шийдвэрээ гарга" гэж хэлдэг байсан сан... Эргээд бодох нь ээ амьдарлын минь хором мөч бүрийг чи дүүргэж байсан юм байна. Халуун дулаан сэтгэлээ надад өгөж, шөнө дунд ухаанаа алдатлаа уугаад ирэхэд анхандаа уурлаж байгаад дараа нь мартчихсан байдаг. Өдөр бүр бэлтгэл хийж орой ирэхэд үргэлж халуун хоолтойгоо байдагсан.
Чи минь үнэхээр гэнэн..
Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй..Би бол чи. Чи бол би. Энэ бүхний эцэст 'БИД' гэсэн тодотгол үүснэ.
Чиний төлөө гэсээр нэг мэдэхэд долоон жил өнгөрчээ...
---
Бороон дуслууд нэг нэгээрээ цамцыг минь норгож, даарахад хүргэх нь өөрийгөө амьд гэдгийг мэдрэхэд хүргэх шиг...
Би "Суран... Сүүлийн гурван жил очиж чадаагүйд уучлаарай. Надад чамд дуулгах хоёр сайн мэдээ байна. Алийг нь эхэлж сонсомоор байна даа."
Би хана налан суугаад түүний нэрийг бичсэн жижигхэн чандар луу харлаа.
"Эцэст нь... Би чиний... Үгүй ээ бид мөрөөдлөө биелүүлж чадлаа. Би нийт зургаан удаа соло цомог гаргасан. Мэдээж би хамтлагтаа байгаа л даа. Гэхдээ би бас өөрийн дуугаараа зөндөө их шагнал хүртсэн. *гараараа үзүүлэх* Бас Грэммигээс шагнал хүртсэн. Чи баярлаж байна уу? Би алдартай продюсер болчихлоо шүү дээ...
Тэгэхээр би энд байх шаардлаггүй боллоо гэсэн үг.
Суран... намайг хүлээгээрэй."Би ингэж хэлээд түүний чандарын өмнө цэцэг тавин сүүлийн удаа гунигтай харцаар ширтээд цааш тоглолт болох цэнгэлдэх рүү явлаа.
YOU ARE READING
[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱ
FanfictionYou cannot step into the same river twice. (Засан нийтэлж буй хоёр дахь хувилбар.)