15. Тэргэл сар

370 61 2
                                    

---

Юнги - Хими эмчилгээндээ орох хэрэгтэй Суран!

- Юнги би үнэхээр найдваргүй болчихсон. Нэгэнт үхэхээс хойш биеэ дахиж өвтгөмөөргүй байна.

Юнги - Би чамайг ингээд явуулчихаж чадахгүй. Би... Би чамд хайртай!

- Би ч бас чамд хайртай.

Юнги - Суран гуйя...

- Ажилдаа яв даа, хонгор минь. Эрт ирээрэй.

Юнги - Суран...

    Надад...Одоо надад магадгүй дөрвөн хоног л байгаа байх. Өдрөөс өдөрт бие минь муудаж байгааг би мэдэрч байна. Магадгүй тэр ч бас анзаарч байгаа байх.

    Гүн бодлыг минь хаалга хаагдах дуу тасалдууллаа. Тэр явчихсан бололтой. Дахин нэг удаа санаа алдаад гэрээ цэвэрлэж эхэллээ. Цагийг арай ядан өнгөрөөсөөр 17:00 цаг болгов. Оройн хоол бэлдэж тавьчихаад түүнийг хүлээнэ.

    Нэг цаг... тэр алга.
    Хоёр цаг тэр ирсэнгүй.
    Гурван цаг тэр зурвас эсвэл ямар нэг дуут шуудан явуулсангүй. Дотроо түүнийг зүгээр байгаасай хэмээн залбирсаар залгасан ч утсаа авсангүй. Залуус руу залгасан ч мөн утаснуудаа салгасан байв. Хоёр давхарын тагтнаас гадаах орчин бүхэлдээ харагддаг тул тагтан дээр гаран хүлээхээр шийдлээ. Тэргэл сар... тэнгэрт саран авхай айлчилж одод түгсэн аж. Нэг ч үүл, нэг ч тэнгэрийг бүрхэх зүйл харагдсангүй. Дурсамж минь дахин сэдэрч түүнтэй өнгөрүүлж байсан сайхан мөчүүдээ санагалзав. "Гэргий минь болооч?" хэмээн гуйдаг тэр шөнө тэргэл сартай байсан. Яг л өнөөдрийн тэнгэр шиг нэг ч бүрхэх зүлгүй. Бас анх эрэгтэй эмэгтэй найз гэж байдаггүйг мэдэрч байсан тэр үе. Би БигХитэд орсон цагаасаа л Тэхёнтой дотно байсаар ирсэн. Амьдарлын хар бараан, сайн сайхан зүйл, амин нууц гэх мэт зүйлсээ бүгдийг нь түүнд хэлж түүнд л итгэдэг байсан. Мэдээж Юнги надад таалагддаг гэдгээ хүртэл хэлсэн. Гэхдээ... Нэгэн тэргэл сартай шөнө бид хоёр цэцэрлэгт хүрээлэнд уулзсан юм. Хөгжилтэй зүйлс ярилцаж бүх зүйл сайхан байсан ч тэр надад сэтгэлээ илчлэх үед сайхан бүхэн минь замхараад одох шиг л болсон. Найзууд бие биенээ үнсдэг гэж үү? Мэдээж үгүй.
Тэнгэр өөд ширтэн санаа алдан зогсох би. Нүдэнд минь аль хэдийн гунигийн нулимс хуралдсан ажээ. Хэн нэгний том, дулаахан гар, нэг л дотно үнэр...

Юнги - Яагаад уйлсан юм?

- Чи байхгүй болохоор...

Юнги - Яагаад тэнгэр ширтсэн юм?

- Чамтай хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа санаад...

    Тэр аль хэдийн согтсон байв. Архины эхүүн үнэр хувцаснаас нь ханхална. Би эргэж харан түүн рүү ширтлээ. Яг л үүрд салах гэж буй дурлалт хосууд шиг.
Хацар даган бүлээн нулимс урсахад тэр арчиж өглөө.

Юнги - Битгий уйл.

    Тэр нүдэн дээр минь үнсээд энгэртээ наан тэврэв.

Юнги - Мин хатагтай уйлж болохгүй. Чи уйлвал би ч бас уйлах болно. Чи өвдвөл би ч бас өвдөнө.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now