Юнги - Ганцхан энэ удаад л тайлбарлах боломж олгооч?
Түүний харцанд бууж өгөн толгой дохьлоо. Би энэ залууг яаж ч чадахгүй бололтой.
Юнги - Тэр... нөгөө... миний тэвэр ч байсан охин чинь байна шдээ. Манай үеэл байгаа юм.
- Үеэл охиноо тэвэрсэн гэж үү?
Юнги - Тэр сэтгэцийн хүнд өвчтэй юм аа. Түүнд дэм болох санаатай л тэвэрсэн юм.
Би нүдээ онийлгон түүн рүү хараад "Үнэн үү?" хэмээв. Юнги шалавхан толгой дохиод "Үнэн" хэмээлээ.
- За за.
Юнги намайг тэврэн "Хайртай шүү, Суранаа! Надад итгэдэгт баярлалаа!"
Би түүнийг зөрүүлэн тэврээд "Би ч бас!"
Ердөө аравхан минутын дотор тэр намайг найрчихлаа шүү дээ. Би уг нь түүнийг дахиж уучлахгүй, ирэхээр нь ёстой жинхнээсээ тоохгүй гэж бодож байсан юмсан. Даан ч тийм зүйл болсонгүй ээ,хөөрхий!
Эмч - Хан Суран мэс засалдаа ороорой!
- О-Ойлголоо
Юнги - Амжилт!
Би - Намайг сэрэхэд заавал хажууд минь байгаарай!
Юнги - За. Би чамайг сэргэтэл хүлээнэ ээ!
Би Юнгиг тэврээд орон дээр хэвтэхэд сувилагч нар намайг түрэн мэс заслын өрөөний зүг явлаа.
Энэ мэс засал амжилтгүй болвол...
Би тэр дороо нас барна эсвэл амьдрах хугацаа минь багасах болно. Харин амжилттай болвол яах эсэхийг нь сайн мэдэхгүй л юм. Магадгүй нэг сар амьдрах байсан бол хоёр сар болж болох л юм.---
Дахиад л цагаан тааз, номин цэнхэр өнгөтэй хөшиг. Бүх зүйл яг л өмнөх шигээ мэт боловч энэ удаад тэр миний хажууд байна. Миний залуу.
Юнги - Өө Суран сэрчихсэн үү?
Үг хэлэх гэсэн ч хоолой нэг л гарж өгөхгүй байсан болохоор зүгээр л толгой дохилоо.
Юнги миний духан дээр үнсчихээд "Би эмч дуудчихаад ирье" гэв. Удалгүй тэр эмч болон Буна сувилагчийн хамт орж ирлээ.
Эмч - Хагалгаа амжилттай болсон.
- Ба-Баярлалаа.
Эмч - Зүгээр дээ. Ямар ч байсан эмнэлэгт долоо хоног гам барьж байгаад дараа нь эмнэлэгээс гарч болно.
Юнги - Баярлалаа эмч ээ!
Эмч инээмсэглэсээр гарахад би Юнги рүү харав. Тэр намайг тэврээд "Хонгор минь! Чи одоо эмнэлэгээс гарч болох нь" гэлээ. Тэр надаас ч илүү баярлаж байгаа бололтой.
- Гэхдээ долоо хоногийн дараа шүү дээ!
Юнги - Тиймээ, би чамайг гартал хүлээх болно.
Би - Амла!
Юнги - Амлаж байна!
---
Бороо орсоны дараах чийгний үнэр Сөүлийг бүрхэж би инээмсэглэнэ.
Юнги - Залуустай уулзах уу?
Би - Тэгье.
Юнги суудлын бүсийг минь зүүж өгөөд бид Бангтан дормын зүг хөдөллөө. Би жоохон ч болов унтахаар нүдээ анихад тэр гарнаас минь атган үнсээд "Боломж олгосонд баярлалаа Суран аа" гэв.
YOU ARE READING
[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱ
FanfictionYou cannot step into the same river twice. (Засан нийтэлж буй хоёр дахь хувилбар.)