<1>

133 19 4
                                    

"Хаён аа хоолоо идээрэй, бас хичээл чинь хоцорлоо " хэмээн хаёны аав бүдүүн баргил хоолойгоор хэлэв.
"Очлоо" гэж хаён хариулаад сургуулийн формоо ѳмсѳн доош буун галтогоог зүглэхэд түүний ээжийн гарын хоолны үнэр гэрээр дүүрэн үнэртэх нь дэндүү их аз жаргалыг авчирна.
Гал тогоо руу орон бѳѳрѳнхий ширээнд суух аавыгаа хацар дээр нь үнсчихээд хажууд нь суухад хаёны аав түүний толгойг илэн " Миний охин сайхан амрарсан уу? хичээл нь хэр байна даа?" хэмээн инээмсэглэв.
"Дажгүй шүү! математикийн шалгалтанд +A авсан " гэхэд аав улам инээн " миний охин чинь мундаг ш дээ аав нь чамайг шагнанаа за юу ? "
Хаён эрхлэх аядан " Амласан шүү! таны ажил хэр байна?" гэхэд аавын инээмсэглэсэн царай бага зэрэг арилан " Аан тэр үү? тагнуулын албууд бидний хүч хѳдѳлмѳр гарган хийсэн тѳсѳлийг хулгайлах санаатай байгаа юм шиг байналээ."
Хаён нүдээ томсгон " Та яаж мэдэж байгаан?" хэмээхэд " Манай байгууллагын компьютерийг хакердчихсан байсан" гэн санаа алдлаа.

Хаён аавынхаа сэтгэл санааг нь дэмжих санаатай " Яаадаг муу шанагны бариулууд вэ? " гээд савхаа ѳргѳн чичлэнгээ " Би тэд нарын чинь нүдийг нь ухаад ѳгий л дѳѳ" гэсэн хаёны үгэнд аав нь учир зүггүй инээлээ.
"Юу болоод учиргуй инээлдэцгээгээд байгаа юм? би нэг юмнаас хоцоржээ дээ янз нь?" гэсээр хаёны ээж хажууд нь суув.
Хаён аавруугаа харан"Энэ аавын ажил жоохон тааруу байгаа юм шиг байна лээ" хэмээхэд аав нь " Үгүй ээ зүгээр" гэн хоолоо амруугаа чихэх нь эгдүүтэй харагдана.
Ээж нэг хѳмсгѳѳ ѳргѳн "Ойрын үед архи уугаад байсан ажил нь тааруу байж дээ?" гэхэд аав "Үгүй ээ ханиаа зүгээр" хэмээн шүдээ ярзайлган инээмсэглэв.
"Худлаа яриад л.." Гэх ээжийн шингэн хоолойг хаён таслан " Хѳѳе хѳѳе ингэж хэрэлдэхгүй шүү! би хичээлдээ явлаа хэрүүлийн чанартай юм ярихгүй шү Fighting!" гэж инээсээр цүнхээ үүрэн гэрээс гаран явлаа.

Автобусны буудал руу алхах замдаа чихэвч гарган зүүгээд дуундаа багахан бүжиж явхад автобус ирж байгаа нь хаёны нүдэнд зурвасхан үзэгдээд амжив.
"Ѳѳ новш" гэсээр хамаг хурдаараа гүйн арайхийн амжин суугаад амьсгаагаа дарах гэж хичээж байхад утас дугарав.
"Байна?"
"Ѳѳ хаён хичээл дээ ирэхгүй юм уу?"
"Тэжон аа очижийн ш дээ? юун тэвчээргүй юм бэ?"
"Гүй ээ харин чамд нэг баяртай мэдээ дуулгах гээд."
"За?"
"Манай ангид шинэ хүүхэл шилжиж ирсэн"хэмээн аяаархан хэлхэд нь би гайхан "Нээрээ юу ? ямар хүүхэд юм" гэхтэй зэрэгцэн "Ѳѳ заза багш ороод ирлээ баяртай" гэсээр тасалчихав.

Хаён бага зэрэг асуултанд дарагдан "Юу вэ? багш ороод ирсэн гэхээр хичээлийн цаг болчихсон юм уу? " гэн цагаа харвал хичээл ороод аль хэлийн 10 мин ѳнгѳрчээ.
"Юу вэ? Хоцорчихсон юм уу? ѳѳѳ яаанаа эхний цаг хими ш дээ зааз дуус алуулхандээ" гэж бодсоор автобуснаас буун хамаг хурдаараа сургууль руу гүйж эхэллээ.

DetectiveWhere stories live. Discover now