<6>

72 12 5
                                    

"Яагаад?" хэмээх асуултыг нүдээ томруулсаар ааваас ирхэд аав огтхон ч юм дугарсангүй. Урдах бичиг баримтны ажилтайгаа нухацтай нь аргагүй зууралдсаар байх нь хэтэрхий их ачааллтай ажиллаж байгаа нь илт.

Аавын минь нүдэн доогуур хѳх туяа татаж ѳдѳр бүр кофе ууж уур уцартай явах болсон нь ээж бид хоёрын санааг аль хэдийн зовоогоод амжсан.

Тѳвѳг удахгуй гэсэндээ чимээгүйхэн ѳрѳѳрүүгээ алхаж эхэллээ. Ѳрѳѳнийхѳѳ хаалгыг багахан нээн завсраар нь арай гэж багтан ороод буцан аяаархан хаав.

Ѳрѳѳний сэлүүхэн хүйтэн агаар биеийг минь бүрхэн авч багагүй даархад хүргэсэн учир шкафаа ухан эрээн үстэй халаадаа ѳмсѳѳд харанхуй дунд багахан гэрэл сүмийлгэх жижиг оврийн нотэбүүкийнхээ урд тухлан суув.

"Аав түүнийг  танидаг гэж үү? гэхдээ яаж.. ойрын үед ажилд нухлагдаад хүн андуурсан ч байж болно шүү дээ." хэмээн ѳѳрийн ѳѳртэйгѳѳ ярисаар хэсэг чимээгүй болон бодолд оров. Ширээний гэрэлрүү хэсэг гѳлѳрч сууснаа сая л ухаан оров бололтой толгойгоо хурдан сэгсрээд нэг гүнзгий амьсгаа аван нѳтбүкээ асаах товчийг нь удаан дарж эхэллээ.

Интернет орчноор багагүй аялхаар шийдэж хамагийн түрүүнд сүүлийн үед дарамт ачаалал болж бэлдэж бэлдэж ѳгсѳн математикийн шалгалтынхааа хариуг хархаар зэхэв. Нэрсийн дарааллыг доороос нь дээш нь гүйлгэн үзэж байхад  миний нэр огтоос харагдахгүй байгаад гайхаж байлаа.

Нэгэн бодлын сэтгэлээр унахад хүргэх шиг.. Би тийм муу ѳгсѳн болоод л энэ нэрсийн  дараалалд ороогүй байх..  30н хүүхдийг л жагсааж бичдэг ш дээ..

Нүдээрээ гүйлгэн үзэж байхад ѳѳрийнхѳѳ нэрийг олж харлаа. Юу вэ? 4т?? үнэхээр үү гэсэн бодлоор үхтлээ баярлаж хѳѳрж байтал 1р байранд Жимин орчихсон байх нь тэр. 2т Юнги гэхдээ энэ хоёрын оноо яг тэнцүү 30 байлаа...

Гэхдээ яаж энэ хоёр эхний хоёр байрыг эзэлсэн байх вэ? математик-даа тийм сайн гэж огтоос бодосонгүй шүү..

Энэ бүх хариуг хараад үнэхээр их баярлаж байгаагаа ганц найз тэжондоо хэлхээр утсаа шүүрэн залгахад нойрмогтсон хоолойгоор " яасан бэ?" гэх нь сонсогдов. "Тэжонаа би шалгалтанд  4т орчихож " гэж хамаг байдгаараа гараа савчуулан нүдээ бүлтийлгэн хэлтэл тэжон гэнэтхэн сэргэг хоолойгоор " Нээрээ юу? би хэдэд байна? харсан уу?" гэв.

Тэжоны нэрийг гүйлгэн хартал 13т орсон байхыг хараад "13т орчихжээ. Сайн хичээх л байж дээ найз минь" гэхэд тэрний хоолой бага зэрэг сулран " Зүгээр ээ.. тэнцсэн л бол болоо ш дээ. "

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 25, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

DetectiveWhere stories live. Discover now