<4>

134 17 3
                                    

Хичээлийн цагууд ар араасаа цуварсаар байх нь хаёныг бүр ядрааж орхижээ.
Ширээгээ дэрэлсээр хэвтэж байхад жиминий жижигхэн нүд хаёныг цоолох гэж байгаа юм шиг харж байгаа нь аймшигтай санагдах болов.

Хонхний дуунаар коридорт гарвал хэсэг банди нар инээлдсээр ангийн үүдэнд зогсож байгаа нь үзэгдлээ.
Сургуулийн хѳвгүүдийг баздаг хэдэн хулгианууд юу хийж зогсоо юм болдоо..
Хажуугаар нь зѳрѳн гарах гэтэл хаёны гарнаас бүдүүн биерхүү нь зууран авч "дагаад яв" хэмээх нь тэр.
"яах гэж байгаан? " гэн ширүүн харан хэлхэд " дагаад яв гэсэн бол яв! үхэхийг хүсээгүй л бол" гэж хэлэн чангаах гэхэд хаён эсэргүүцэл үзүүлэн тийчэгнэж гарав.
"Хааш нь авч явах гээд байгаа юм бэ??  хѳѳе гар тавь тавиаач" хэмээн улам тийчэгнэхэд үлдсэн банди нар нь дѳрвѳн мѳчнѳѳс ѳргѳн сургуулийн арын талбайд авчирх нь тэр.

Шидэх шахам унгаагаад нухацтай царайлан ѳѳдѳѳс ширтэх нь хаёны хамаг тэвчээрийг барж байгаа нь илт.

Тэд нарын араар жимин тамхи татан ѳнгѳрхдѳѳ наашагаа хальт харан явчихаад зогтусан буцан ухран хаёныг байгааг олж харсан мэт нухациай харан тамхиаа газар гишгээд араас нь ѳнѳѳх банди нарыг цоолох гэж буй мэтээр аймшигтай харан зогсоод  удаачгүй  яваад ѳгѳх нь тэр...
Арайчдээ гэж бодсоор хаён хоцоржээ..

"Ина-г зодсон гэж сонссон " хэмээн голд зогсож буй нь тѳв царайлхад хаён гараа элгэндээ тэврэн " Тэр ѳлѳгчин чинь ѳѳрѳѳ л эхэлсэн " ширүүнээр хэлхэд тэр зэвүүн инээн  " Одоо хариугаа хүртэх болжээдээ" гэн хаён руу нэг нэг алхмаар ойртож эхлэв.
Булан болхоор ямар ч камер болон хѳл хѳдѳлгѳѳнгүй газар хаёны хувцасыг нэг нэг товчоор нь тайлж эхэлхэд мѳчѳѳгѳѳ ѳгсѳнгүй хумсаараа нүүрийг нь маажин хамаг хурдаараа зугтах нь тэр..
Харин ѳнѳѳх банди нар ард орилон хоцоржээ.

Тараад шууд явахгуй номын санд сууж хэсэгхэн хичээлээ давтхаар болов. Хичээлд дарагдаад түрүүний явдалыг бүүр таг марчихсан бололтой

Хаён цүнхээ үүрсээр 3н давхарлуу хѳлѳѳ зѳѳж ядан явсаар номын санд орж ирэн сандал дээр нь цүнхээ шидээд толгойгоо барьж хэсэг суув.
Тэрээр ѳнѳѳдрийн болсон явдлыг бодож эхлэжээ.. жиминийг айснаасаа болоод ѳѳрийн биеээр уруул дээр нь үнссэндээ хэсэг гайхширч, мѳн юнги жимин хоёр бие биенээ хэрхэн танидаг талаар ч эргэцүүлэн бодсоор л байх нь тэр.
"Ер нь би яагаад жиминээс айгаад байгаа юм бол? би чинь тулааны урлагаар явсан охин шүү дээ! ахин ойртвол алаад хаячихдаг хэрэг" гэн хэсэгхэн ч болов ѳѳрийгѳѳ тайвшруулхыг хичээж байлаа.
Цүнхээ ухан математикийн хичээлээ гаргаж ирээд үзгээ амандаа хийн толгйогоо ажилуулж бодлого бодохыг хичээж байв. Бараг нэг бодлогыг хичнээн цаг бодсон болоод гэгээ тасардаг билээ дээ?
Толгойгоо маажисаар ойлгохыг хичээж буйд хэн нэгний бүдүүн баригил хоолой хаёныг  хичээлээс ѳѳр ертѳнцѳд авчиржээ. "Ийм орой болтол яагаад ганцаараа яриаад ном уншаад байгаа юм?" гэх дууграхад хаён муухай царайлсаар эргэн харвал юнги гэгч хажууд  ирэн хэсэг ѳѳрийг нь ажиж байв.
"Даалгавар.. даалгавар хийхгүй бол болохгуй" гээд эргэн бодлогоо бодохыг хичээж эхлэхэд юнги инээд алдан " Хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу?" гэхэд нь хаён ѳѳрийг нь тоосонгүй бодлогруугаа харангаа " Хэд гэж?"
Юнги цагаа хараад " 23:00" гэж хэлэх нь тэр. Хаён угз хийн гайхан " Юу ? тийм орой болчихсон юм уу?" хэмээн хамаг дэвтэр номоо элгэндээ тэврэн сандлаасаа явхаар ѳндийтѳл юнги түүний гарнаас татан " Жоохон л хамт байчхий, тэгээд хамт хүргээд ѳгий" гэхэд хаён худал инээмсэглэл тодруулан хар ѳнгийн күртикээ ѳмсѳнгѳѳ " Хэрэггүй дээ би ганцаараа явчихаж дѳнгѳнѳ сайхан амраарай" гэж гараараа даллачихаад номын санг орхин одов.
"Сонирхол татаж байна шүү" гэн араас нь жуумазсаар юнги хэн нэгэн рүү залгана.

DetectiveWhere stories live. Discover now