Тэр намайг мөрөн дээрээ давуулан шидчихсэн болхоор хөдлөхөд нэгээхэн хэцүү бас дээрээс нь их олон хүн бидэн рүү гайхсан харцаар харах нь их ичмээр. Зарим нэг нь бичлэг хийж харагдана
Би - Буулга лдаа . Би өөрөө явж чадна. Чамаас болж интернэтээр дүүрэн бичлэг болох нь байна .
- Чамайг зугтахгүй гэсэн баталгаа байхгүй
Би - Би 30 минутын дараа ажилтай шдээ.
- утсаа өгч бай .
Би - Үгүй.
- Яагаад ? Би идчихгүй шдээ
Би - Чи манай дарга руу залгаад намайг өвчтэй гэж хэлэх гэж байгаа. ( олон хачин кино үзсэний ач 😂✌)
- аргагүй л олон залуугаар тоглосон гэдэг чинь илт байна
Би - Чи ч гэсэн зүгээр суугаагүй л байлгүй.
- Би ч Их олон зүйл хийгээд завгүй байсан лдаа .
Би - Намайг буулга ичиж үхэх нь.
- чам шиг юманд ичих эрх байгаа гэж үү?
Энэ үгийг сонсоод яагаад ч юм хамаг хүч ундраад ирэв. Хамаг байдгаараа тийчиж.
Би - хүмүүсээ туслаарай энэ хүн намайг хулгайлах гэж байна гэж чанга хэд хэдэн удаа орилов.
Харин тэр бага зэрэг сандарсан бололтой.
- Хөөе чи чинь юугаа хийгээд байна.Би - Ичих нүүргүй ахлах сургуулийн сурагч амиа аврахын тулд орилж байна ясан ? Арай ичээд байгаа юм биш биз дээ?
?- Хөөе Руна чи.... Өө ахаа сайн уу?
Би - Жонгүгаа надад туслаач . Энэ танихгүй хүн намайг хулгайлж байна.
Жонгүг - Ахаа энэ үнэн үү?
- Чи энэ охиныг мэддэг юм уу?
Жонгүг - Манай ангийн дарга . Наадхаа буулгачих .
- Чадахгүй нь дээ . Бид хоёр их эртний хонзонтой хүмүүс лдээ.
Би - Би яахлаараа чамтай хонзонтой гэж ? Чи муу галзуу амьтан л элдэв юм яариа биз дээ. Тэглээ ч би чамд хэлсэн надаас хол байхгүй бол шоронд орж дуусах болно шүү гэж !!!
Жонгүг - Та хоёрын дунд юу болсоныг мэдэхгүй ч би Рунаг аваад явлаа
Тэр намайг буулгах гэтэл Жимин намайг тавихгүй зуурчихав.
- Би энэ охинтой тооцоотой . Тэрнээс холд Жонгүг. Ах чинь хэлж байна .
Жонгүг - Хүсвэл би цагдаа дуудаж чадна ахаа ..
