Болсон явдалын эхлэл
1506 он
Крисийн талаас
Ил зуухны өмнө халуун цай уун суухад ой нэг л тайван бус байсан учраас шалгах гэж гарахад гэрээс минь холгүй шувууд үргэн нисэж байхыг хараад тэр зүгт очтол нэгэн бүсгүй айж сандран зогсож байлаа тэрнэээс маш их айдас мэдрэгдэж байхыг хараад түүний ард очин зогсоход тэр эргэж харан
__: чи-чи-чи луу биш байна
Би: юундаа сандраав
__: би чамайг луу гэж бодсон юм
Би: ийм том охин болчхоод хүүхдийн ярианд итгэсээр байгаа хэрэг үү?
Түүнээс мэдрэгдэх тэр айдас бага багаар алга болсон ч би түүнийг явуулмааргүй байсан учраас цайгаар дайлахыг хүссэн юм
Би: чи их айсан бололтой. Манай гэр ойрхон байгаа орж аяга цай уухгүй биз
__: татгалзах юу байна
Яг энэ өдрөөс миний амьдрал өөрчлөгдсөн... цээжинд минь цохилох бяцхан зүрх хэн нэгний өмч болчсон би түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн болчихсон юм
Бид тохирохгүй ч гэсэн, тэр миний үнэн төрхийг хараад надаас айх ч гэсэн хамаагүй
***
Чонса: би үхчихвэл чи яах вэ?
Би: *доош харах*
Чонса: *хацарнаас барих* дахиж ийм юм ярихгүй ээ
Би түүнтэй хамт ойгоор зугаалж байтал ойн зүүн зүгийн тосгоны хэсэг бүлэг залуус бидэн лүү дайрсан юм... тэд намайг муу хүн гэж ойлгон Чонсаг аврах гэсэн байх гэхдээ би тэдэнд түүнийг өгч явуулахыг хүссэнгүй... уур хэтэрхий их хүрсэнээс болж дотроос минь халуун дүүгэн бие минь хувьсан өөрчлөгдөж байлаа
Тэнд байсан залуус бидэн лүү харваж байсан учраас Чонса суманд оногдон арагшаагаа унаж байхыг би хараад түүний гарнаас татан өөртөө наахад тэр
Чонса: энэ чиний үнэн төрх үү?
Би: аанхан, миний үнэн төрх
Тэр миний үгийг сонсон ухаан алдан унахад би түүнийг газарт хэвтүүлэн тэр залуусийг үнс тортог болтол шатааж орхилоо... тэднийг шатаах угаасаа миний үүрэг баруун зүүн зүгийхэн бүгд үхсэн хүнээ ойд хаядаг, би тэднийг шатаан үнсийг нь далайд цацдаг гэдгийг тэд даанч мэдэхгүй нь харамсалтай юм...