Миний талаас
Өдөржингөө нэг зүйл гялалзан сонирхолыг минь хөдөлгөж нар жаргахыг хүлээн суусаар тэр зүг рүү яаран түүнийг хайсаар олоход нил яагаан өнгийн луугын хэлбэртэй хүзүүны зүүлт байх нь тэр... надад таалагдсан учраас бодож санасан зүйлгүй тэрнийг хүзүүндээ зүүн гэрийнхээ зүг алхлаа... миний нүдний өнгө энэ зүүлтны шигтгээ хоорондоо хэтэрхий адилхан юм би толинд хархад яг л надад зориулагдан хийгдсэн зүүлт мэт гайхалтай харагдаж байх нь тэр...
Миний хэсэгхэн зуурын гэрээс гарах боломж харанхуй шөнө л байдаг... шөнөөр гараад ч хийх зүйлгүй... тосгоныхон намайг мэдвэл бид дахиад л ад үзэгдэж нүүх шаардлага гарах биз. Дуг нойрондоо дугжрахдаа урьд өмнө нь зүүдлэж байгаагүй зүйлээ зүүдлэх нь тэр...
Маш их өвдөлтыг мэдэрч байна... зүрхэн тус газар минь ямар нэгэн зүйл зоогдчихсон бололтой... үл таних нэг залуу өвөр дээрээ намайг тавин уйлж байх юм гэхдээ нулимс биш цусаар уйлж байлаа тэрний энэ төрхийг харсан би аймшигтай их зовлон шаналыг мэдэрч яагаад ч юм түүнд хорогдоод амьсгалахыг хүсэж түүний хацарт нь хүрэхэд нүднээс нь асгарах цус нь бүлээнээрээ байх юм...
Би: миний өрөвдөлтэй луу минь... *уйлах*
__: юу ч битгий хэл
Би: амлалтандаа хүрээгүйд уучлаарай...
__: *чихэнд хэлэх* Чонса дараа уулзатлаа баяртай
Би: *инээмсэглэх*
Аль хэдийнээ амьсгалахаа больчихсон хэрнээ биеийг минь ямар нэгэн зүйл бүрхэж байгааг мэдэрч удалгүй ямар нэгэн зүйл хагарах шиг болоход цочисондоо сэрчихлээ... гайхалтай нь би одоо ч гэсэн зовлон бас өвдөлтийг мэдэрсээр байна зүрхэн тус газар аймшигтай өвдөж хоолой дээр минь ямар нэгэн зүйл тээглэчихсэн юм шиг тийм мэдрэмж...
Ээж: өнөөдөр орноосоо босох хэрэггүй бололтой. Халуун чинь их өндөр байна
Би: санаа зоволтгүйдээ
Ээж: Чонса
Би: айн
Ээж: гэртээ суух хэцүү байна уу?
Би: үгүйээ харин ч амар байна
Ээж: ээжийгээ уучлаарай
Би: юу гэж дээ би л харин та 2соо уучлалт гуйх ёстой байх
Энэ өдрөөс хойш бараг 7 хоног халуунтай бас орой болгон үл таних тэр залууг зүүдлэх юм... тэрнийг Луу гэдгийг л мэдээд байгаа хэрнээ нэрийг нэг ч удаа дуудсангүй... магадгүй тэр нэргүй байх