+Step Brother+ PCY

11.6K 257 2
                                    

Би"Пак Чанёооооооооол~. Чи үхсэн гэж мэдээрэй. Хаана байна?" гэж муухай бархиран түүнийг хайна.

Чанёол"Бас юу болоов?" гэж ившээн гэдсээ илсээр гарч ирэх энэ сэгсгэр залуу бол манай ах

Гэхдээ би бол У Сора. Анзаарч л байгаа байх бидний овог өөр. Яагаад гэвэл би ээжийн охин. Чанёол бол аавын хүү. Би угийн зөрүүд учир овгоо солихгүй гээд гүрийчихсэн юм. Чанёол надаас ганцхан насаар ах. Тийм байж ах гэж дууд. Ахаа алд хүндэл гэх мэт сонин сонин юм ярьж дургүй хүргээд байдаг юм.

Эднээс илүү хамгийн сонирхолтой нь юу гээч? Үнэндээ Чанёол миний анхны хайр. Бүтэн 12 жил бид зэргэлдээ сургуульд суралцсан. Гэвч тэр энэ тухай мэдэхгүй. Би л түүнийг нууцхан хайрлаж ирсэн. Хааяа харахаар өмнөх сэтгэл маань сэдэрчих гээд байдаг юм. Гэхдээ яааааасан ч үгүй. Ийм хүн сэтгэлдээ тээж явсан гэж бодсон чинь одоо бүр дотор муухайрчихлаа ёиоёё.

Сая юу болсон бэ гэвэл тэр миний нүүрэндээ түрхэх гэж байсан таргийг уучихсан байсан. Би тэр таргийг хэр удаан бүрлээдээ. Бүр өөрийн гараар хийсэн юмсан. Тэгээд болоогүй манай хамгийн дотно найзын маань Америк явхынхаа өмнө бэлэглэсэн уруулын будгийг хугараад, бяцлаад, хогийн саванд хаячихсан байсан. Одоо үнэхээр тэвчээр хязгаартаа хүрж байна.

Би түүнийг гарч ирэхэд нь шууд үстэж өшиглөөд элдвээр дуудна.

Ээж бид 2ын дундуур орж зогсоод"Хүүе, У Сора. Ахыгаа аллаашдээ. Алив ханиа охиноо салгаад аваарай" гэхэд аав намайг өргөөд холдуулсанч миний гар хөл сарвалзсаар байв.

Эцэст нь би угаасаа ялдаг л даа. Чанёол 7 хоногийн гэрийн хорионд орчихсон. Болж муу хог. Надаар оролдохоор ингэдэг юм.

Ээж"Миний охион. Өнөөдөр аав бид 2 нь гарах ажилтай болчихлоо. Их чухал болохоор 7 хонох байх. Хоол ундаа сайн идээд байж байгаарай" гэж зурагт үзэн сууж байхдаа хэлэв.

Би"Тэгээд хэзээ явах юм"

Ээж"Орой та 2ыг унтаж байхад чинь гараад явчих байх аа. Шөнийн нислэг болохоор"

Аав цаанаас кофе уусаар гарч ирэн"Чанёол чи дахиж хүүхэд өдөөд байв аа. 7 хоног гэрээ нураачихгуйхан шиг томоотой байж байгаарай"

Үзэж байсан киногоо дуусгачихаад бүгд унтахаар өрөө өрөөрүүгээ явцгаалаа. Шөнө 2 цагийн үед даараад сэрчихлээ. Хаанаас ийм хүйтэн агаар ороод байнаа. Ус уухаар бостол Чанёол байдгаараа атиралдчихсан хөнжил нь газар унаад цонх нь маш том онгойсон байлаа. Даарсан харагдаж байна. Ядаж хөнжлийг нь нөмрүүлье дээ.

+[Smut Collection]+Donde viven las historias. Descúbrelo ahora