1|Үүлэрхэг|

1K 46 4
                                    

    Тэр солонго үнэхээр үзэсгэлэнтэй. Гэвч харамсалтай нь хичнээн их шунан хүссэн ч анхнаасаа минийх болох тавилангүй байсан юм.

    Хурдан хэмнэлттэй хүнд дуу явах зуур чихний минь ойролцоо хэсэг хүмүүс хоорондоо:

"Бурхан минь гэж тэд ижил хүйстэн юм байх даа."

"Яасан эвгүй юм бэ?"

Гэх зэргээр шивнэлдэн ярих чимээ тод сонсогдож байв.
Би нойрмог байсан тул сүүлд юу болсон хаана байгаагаа санах гэж бага зэрэг хичээлээ. Тэгээд баруун гараараа толгойгоо барин нүдээ нухлан сэрэхэд би баарны ширээ дэрлэн хэвтэж байлаа.Уул нь  сүүлд найзтайгаа л юм ярингаа уугаад сууж байсан ч би согтоод унтчихсан бололтой. Харин найз маань хаана байна? Гэж бодохын хооронд эргэн тойронд байсан хүмүүс миний ар тал руу сонин жигтэй харцаар ширтэж байв. Түрүүнээс хойш шивнэлдээд байсан нь үүнтэй л холбоотой байх. Би ч харцыг нь дагуулан хойшоогоо эргэхэд өндөр ширээн дээр үнсэлцэж буй хоёр залууг олж харлаа. Би найзыгаа хайгаад байх шаардлага байхгүй л юм шиг байна...

     Би шууд л суудлаасаа босон цүнхээ үүрчихээд:

"Vincent! Чи намайг согтоогоод унтуулах хэрэггүй л байсан юм даа" 
 
Гэж жогтой маягаар хэлэхэд тэр үнсэлцэхээ болиод хэлээрээ уруулаа долоонгоо над руу хараад:

"Чи амархан согтдог. Тэгээд бүр согтохоороо унтчихдаг гэдгээ мэддэг байж анхнаасаа уух ёсгүй л байсан юм. "
  
  Түүнийг үгээ дуусгасан уу үгүй юу ойр хавьд байсан хүмүүс яг л харийн хүн буугаад ирсэн мэт хэсэг сонжин ширтснээ шууд л асуултаар булж эхэллээ. 

-Энэ хүн gay юм уу?

-Энэ танай  найз залуу юм уу? Чи gay найз залуутай хэрэг үү?

-Эсвэл тэр дүү чинь байх тийм үү?

-Дүү чинь энэ газрыг gay bar биш гэдгийг мэддэггүй юм уу?

-Нэрээ хэлж болох уу?

Би бага зэрэг халамцуу байсныг ч хэлэх үү сэтгэл тавгүйтээд ядаж байхад энэ үеэр явж байгаа дуу нь ч чанга, хүмүүсийн яриа ч шуугиантай байсан болохоор тэдний асуултыг эцэслээд хурдхан гарахыг хүссэн юм.

-Та нарын хараал идсэн өгзөгийг чинь эдлэе гэж дайраагүй л бол яагаад  зүгээр л амаа татацгаагаад өөрсдийгөө хичээгээд явж байж болохгүй гэж?
   
-Зүгээр л асууж байна шдээ. Охин минь тайвширч үз......

-Тэгвэл наад хөгийн асуултуудаа өөрсдөдөө үлдээцгээ!
  
  Би Vincent-н хүрэмнийх нь захнаас зуураад шууд тэндээс дагуулж гарлаа.Харин Vincent гарсныхаа дараа нүд рүү минь харангуутаа шууд л чанга чанга инээгээд унав.

Gay to me /ДУУССАН/Where stories live. Discover now